Үтрээ Хуурайшиж, Загатнаад Таныг тавгүйтүүлдэг үү?

Асуулт: Хоёр эмэгтэй тутмын нэгд үтрээний хуурайшилттай байдаг гэж судлаачид тогтоосон байна Энэ нь цэвэршилтээс гадна өөр олон хүчин зүйлээс шалтгаалдаг гэж үздэг юм байна. Тухайлбал бэлгийн орчмоо угаадаг саван нь үүний шалтгаан болдог болов уу?

Хариулт: Бэлгийн ариун цэврийг сахихад аль болох өнгө, үнэр оруулагчгүй хөөсрүүлэгч бүтээгдэхүүн сонгох нь чухал байдаг. Үтрээний салстын хүчил шүлтийн тэнцвэр 4-4.5 рН байдаг. Иймд химийн гаралтай хатуулаг саван, шүршүүрийн гель, хөөс зэрэг нь сөрөг нөлөө үзүүлж, үтрээний орчмыг өөрчилдөг. Мөн үнэртэй ус, будаг, угаалгын нунтаг, гель, ариун цэврийн цаас харшил үүсгэж болно. Иймд аль болох байгалийн гаралтай гадаргуу идэвх бодистой бэлгийн шингэн саванг хэрэглэж байгаарай.

Асуулт: Үтрээний хуурайшилд нөлөөлдөг өөр ямар шалтгаан байдаг бэ?

Хариулт: Олон. Тэгээд endometriosis болон цэвэршилтийн ба жирэмслэлт буюу сүүлийн төрөлт нь хорт болон хоргүй хавдар, арьсны эмгэг, өндгөвч, шээсний замын, бэлгийн замын халдвар, дархлаа сулрах, бэлгийн хомхой зэргээс болж болно. Мөн хими болон туяа эмчилгээ, цусны даралт, тэр ч байтугай тамхи татах, нойрсуулах, тайвшруулах эмийн хэрэглээнээс болж болдог.

Асуулт:  Хорт зуршил мэдээж хортой, харин үтрээнд яаж нөлөөлдөг юм бол?

Хариулт: Тамхи татах нь цусны дахь хүчилтөрөгчийг багасгаснаар үтрээнд очих цусны урсгал буурч, хатангиршил болоход нөлөө үзүүлдэг. Мөн эстроген дааврыг бууруулдаг. Үүнээс гадна, тамхи татдаг эмэгтэйчүүдэд эрт цэвэршдэг ба эстроген даавар орлуулах эмчилгээ хийлгэхэд тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс үр дүн муутай байдаг.

Асуулт: Хүмүүс үтрээний хуурайшилтыг цэвэршилттэй салшгүй холбоотой гэж ярьдаг. Энэ үнэн үү?

Хариулт: Заавал тийм байх албагүй. Анагаах ухаанд үтрээний чийгшилт байх байхыг үтрээний хатангиршил гэж нэрлэдэг. Түүний шинж тэмдэг нь зөвхөн хуурайшаад зогсохгүй загтнах, хорсох, бэлгийн харьцаанд орох үед бага зэрэ цус гарах, шээс алдах зэрэг байдаг. Энэ таагүй байдлын шалтгаан нь ихэвчлэн дааврын тэнцвэрт алдагдалтай холбоотой үүсдэг.

Амьдралд дээр харахад эмэгтэйчүүдийн цэвэршилтийн нас тухайлбал 40-60 насанд ажиглагддаг. Энэ үед эмэгтэйчүүдийн үтрээг чийгшүүлж, хүчил шүлтийн тэнцэвэр алдагдаж хэвийн хэмжээг зохицуулж байдаг эстроген даавар багасдаг. Эстроген багасахад үтрээний байгалийн хамгаалалт буурч, халдвар, бактери орох эрсдлийг нэмэгдүүлнэ. Үүнээс үүдэн үтрээний салст гэмтэж, бичил шарх үүсдэг.

Эстроген нь үтрээнээс гадна  шээсний сүв, давсагт нөлөөлдөг. Шээсний сүв нь үтрээтэй ойр байрладаг бөгөөд нимгэн тул улмаар нян, мөөгөнцөр үтрээ руу нэвтрэх боломжтой болдог. Зарим эмэгтэйчүүдийн бөөр-шээсний замын халдвар өвчнөөр ойр ойрхон өвдөж, шээрэнгэ болдог.

Асуулт: Үтрээгээ “залуужуулж” болох уу?

Хариулт: Үтрээгээ залуужуулахын тулд хамгийн гол нь даавар тэнцвэртэй болгох эмчилгээ хийлгэх шаардлагатай. Түүнээс гадна бэлгийн ариун цэврийн гель хэрэглэж хэвших хэрэгтэй. Уг гель нь бага pH-тай тул үтрээний  орчинг хэвийн болгож өгч, шээвний сүв, шулуун гэдэснээс орж ирэх бактерийг саатуулна. 

Асуулт: Өдөр тутмын бэлгийн ариун цэврээ сахихын тулд ямар бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжтой вэ?

Хариулт: Прополис, ургамлын хандтай гель нь зөөлөн чанартай учраас өдөр тутмын бэлгийн ариун цэвэр сахихад тохиромжтой байдаг. Энэ гель нь үрэвсэл дарах, ариутгах, чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд арьсны ердийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зөөлөн цэвэрлэдэг. Бүх насныхан, бүх төрлийн арьсанд хэрэглэж болдогоороо давуу талтай.

Мускус-Унисекс бэлгийн ариун цэврийн саван

 

Мөн ариун цэврийн чийгшүүлэгч гель хэрэглэж болно. Эмзэг орчны салстын цочроог арилгах, тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна маш сайн чийгшүүлж өгдөг. Хосууд бэлгийн харилцаанд орохдоо хэрэглэхэд авах таашаал нэмэгдүүлнэ. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд бэлгийн харилцаанд орохоос татгалздаг бол энэ чийгшүүлэгч гелийг нэг хэрэглээд үзээрэй, та дурлах болно гэж хэлмээр байна.

Чийгшүүлэгч ариун цэврийн гель

 

Таны #үтрээ хуурайшдаг уу?Дараах бичлэгээс үтрээний хуурайшилтын шалтгаан, тэдгээрийн #шинж_тэмдэг, талаарх мэдээллийг хүлээн авч үзээрэй. http://goo.gl/1z9IWg -Бэлгийн ариун цэврийн саванhttp://goo.gl/S5TI2l -Ариун цэврийн гельhttp://goo.gl/bPfV6O -“Апи-Элите” үрэлhttp://goo.gl/ibdozX -“Молочко трутневое” үрэлhttp://goo.gl/dsPTsy -“Апиток” зөгийн сүүнцэртэй бал

Gepostet von Тенториум am Mittwoch, 15. Juni 2016

Холбоотой нийтлэл:

Ариун цэвэр муу сахиснаас үрэвсэл үүсдэг

Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй



Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах