Өвдөгний үрэвслийн үед хийх дасгал эмчилгээ

Та дараах дасгалуудыг хийхийн хажуугаар дараах зөвлөгөөг мөн дагаарай.

-Өвдгөнд халуун жин тавина. /Резинэн грилканд халуун ус хийгээд дээр нь алчуур бүлээн усанд норгож тавиад өвдөгөө 30 минут орооно./

-Үе мөчний өвчин намдаах “Тенториум” тос хэрэглэнэ. /Тосоо түрхээд 15 минут үрж халаах/

Хэрвээ та “Тенториум” тосыг худалдаж авахыг хүсвэл 9964-6421 дугаараар холбогдоорой. 

Дасгал 1.Гуяны урд талын булчин хөгжүүлэх 

Зураг дээрх шиг байрлалд баруун зүүн хөлийг шулуунаар нь чангалж 10 секунд барина. Дасгалыг 2 хөлд тус бур 10 удаа хийнэ.

Дасгал 2. Гуяны урд булчинг хүчжүүлэх: хөлийг шулуунаар өргөх

Зураг дээрх шиг байрлалд 2 хөлийг ээлжлэн шулуунаар 45 градуст өргөж 10 секунд бариад аажим буулгана. Энэхүү дасгалыг тус бүр 10 удаа давтан хийнэ.

Дасгал 3. Өгзөг, гуяны булчинг сунгах

Зураг дээрх шиг байрлалд цээжээ баруун тийш эргүүлэн зүүн гараар баруун хөлийн өвдөгний үе рүү түлхэхэд баруун хөлийн гуя, өгзөгний булчин сунаж татагдана. Энэхүү байрлалд 10 секунд барьж, 2 хөлдөө ээлжлэн тус бур 10 удаа хийнэ.

Дасгал 4. Гуяны булчинг сунгах

Зураг дээрх шиг байрлалаар баруун хөлийг зүүн хөлийн урд талаар зөрүүлэн 2 гараа шал руу түлхэхэд зүүн хөлийн урд талаар зөрүүлэн 2 гараа шал руу түлхэхэд зүүн хөлийн ар талд сунаж татагдана. Энэхүү байрлалд 10 секунд барьж, 2 хөлд ээлжлэн 10 удаа хийнэ.

Дасгал 5. Гуяны арын булчинг сунгах

Зураг дээрх шиг байрлалд зүүн хөлийг нугалж, 2 гараар тулж барина. Дараа нь өвдөгний үеэр гүйцэт тэнийлгэхэд зүүн хөлийн гуяны арын булчин сунаж татагдана. Энэхүү байрлаллд 10 секунд барьж, 2 хөлд ээлжлэн 10 удаа хийнэ.

Дасгал 6. Түнх дотогшлуулагч булчин хүчжүүлэх

Суугаа байрлалд резинэн хатуувтар бөмбөгийг өвдөгний завсар хавчуулж шахаад 10 секунд барьж, дасгалыг давтаж 10 удаа хийнэ. /Хэрвээ бөмбөг байхгүй тохиолдолд 2 гарыг өвдөгний завсар хийж өвдөгөө хавчиж болно/

Дасгал 7. Түнх гадагшлуулагч булчинг хүчжүүлэх

Зурагт үзүүлсэнээр зүүн хөлийг өвдөгний үеэр бага зэрэг нугалж зогсоод, баруун хөлийг өвдөгний үеээр арагш нугалж өргөөд 6 секунд барина. Дараа нь аажмаар 2 хөлөө өвдөгний үеэр тэнийлгэж хэвийн байрлалд зогсоно. Энэхүү дасгалыг 2 хөлдөө ээлжлэн тус бүр 10 удаа хийнэ. Энэ үед нуруугаар цэх зогсоно.

Дасгал 8. Түнх болон өгзөгний булчин сунгах

Зурагт үзүүлсэнээр зүүн хөлийг баруун хөлийн дээгүүр давуулан нугалж, 2 гараар зүүн хөлийн өвдөгнөөс барин аажмаар татан 20 секунд барина. Дасгалыг 2 хөлдөө тус бүр 6 удаа давтаж хийх ба дасгалын хооронд хэдэн секунд амрана.

Дасгал 9. Шилбэний булчин сунгах

Зураг дээр үзүүлсэнээр хана руу гараараа тулж зүүн хөлийн өсгийг шаланд хүргэхэд зүүн хөлийн шилбэний булчин сунаж, татагдаж мэдрэгдэх ба энэ байдалд 20 секунд барьж, 2 хөлийг ээлжлэн тус бур 10 удаа хийнэ.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *