Өвдөг Өвдөх, Үений Үрэвслийн Үед Хийх Эмчилгээний Дасгал

  • Таны өвдөг өвддөг үү?
  • Таны үе үрэвсэлтэй юу?

Та өвдөгний өвчин намдаах, булчин, холбоос эдийг хөгжүүлэх маш үр дүнтэй доорх 9 эмчилгээний дасгалыг өдөр бүр хийснээр богино хугацаанд үр дүнгий нь мэдэрнэ. 

Дасгал 1. ГУЯНЫ УРД ТАЛЫН БУЛЧИН ХӨГЖҮҮЛЭХ

Баруун зүүн хөлийг шулуунаар нь чангалж 10 секунд барина. Дасгалыг 2 хөлд тус бур 10 удаа хийнэ.

Дасгал 2. ГУЯНЫ УРД БУЛЧИНГ ХҮЧЖҮҮЛЭХ: Хөлийг шулуунаар өргөх

Хоёр хөлийг ээлжлэн шулуунаар 45 градуст өргөж 10 секунд бариад аажим буулгана. Энэхүү дасгалыг тус бүр 10 удаа давтан хийнэ.

Дасгал 3. ӨГЗӨГ, ГУЯНЫ БУЛЧИНГ СУНГАХ

Цээжээ баруун тийш эргүүлэн зүүн гараар баруун хөлийн өвдөгний үе рүү түлхэхэд баруун хөлийн гуя, өгзөгний булчин сунаж татагдана. Энэхүү байрлалд 10 секунд барьж, 2 хөлдөө ээлжлэн тус бур 10 удаа хийнэ.

Дасгал 4. ГУЯНЫ БУЛЧИНГ СУНГАХ

Баруун хөлийг зүүн хөлийн урд талаар зөрүүлэн 2 гараа шал руу түлхэхэд зүүн хөлийн урд талаар зөрүүлэн 2 гараа шал руу түлхэхэд зүүн хөлийн ар талд сунаж татагдана. Энэхүү байрлалд 10 секунд барьж, 2 хөлд ээлжлэн 10 удаа хийнэ.

Дасгал 5. ГУЯНЫ АРЫН БУЛЧИНГ СУНГАХ

Зүүн хөлийг нугалж, 2 гараар тулж барина. Дараа нь өвдөгний үеэр гүйцэт тэнийлгэхэд зүүн хөлийн гуяны арын булчин сунаж татагдана. Энэхүү байрлаллд 10 секунд барьж, 2 хөлд ээлжлэн 10 удаа хийнэ.

Дасгал 6. ТҮНХ ДОТОГШЛУУЛАГЧ БУЛЧИН ХҮЧЖҮҮЛЭХ

Суугаа байрлалд резинэн хатуувтар бөмбөгийг өвдөгний завсар хавчуулж шахаад 10 секунд барьж, дасгалыг давтаж 10 удаа хийнэ. /Хэрвээ бөмбөг байхгүй тохиолдолд 2 гарыг өвдөгний завсар хийж өвдөгөө хавчиж болно/

Дасгал 7. ТҮНХ ГАДАГШЛУУЛАГЧ БУЛЧИНГ ХҮЧЖҮҮЛЭХ

Зүүн хөлийг өвдөгний үеэр бага зэрэг нугалж зогсоод, баруун хөлийг өвдөгний үеэр арагш нугалж өргөөд 6 секунд барина. Дараа нь аажмаар 2 хөлөө өвдөгний үеэр тэнийлгэж хэвийн байрлалд зогсоно. Энэхүү дасгалыг 2 хөлдөө ээлжлэн тус бүр 10 удаа хийнэ. Энэ үед нуруугаар цэх зогсоно.

Дасгал 8. ТҮНХ БОЛОН ӨГЗӨГНИЙ БУЛЧИН СУНГАХ

Зүүн хөлийг баруун хөлийн дээгүүр давуулан нугалж, 2 гараар зүүн хөлийн өвдөгнөөс барин аажмаар татан 20 секунд барина. Дасгалыг 2 хөлдөө тус бүр 6 удаа давтаж хийх ба дасгалын хооронд хэдэн секунд амрана.

Дасгал 9. ШИЛБЭНИЙ БУЛЧИН СУНГАХ

Хана руу гараараа тулж зүүн хөлийн өсгийг шаланд хүргэхэд зүүн хөлийн шилбэний булчин сунаж, татагдаж мэдрэгдэх ба энэ байдалд 20 секунд барьж, 2 хөлийг ээлжлэн тус бур 10 удаа хийнэ.

Уг дасгалуудыг хийсний дараа өвдгөнд халуун жин тавьж болно. Мөн зөгийн хортой ПЕЛОИД ШАВРЫГ  хэрэглэнэ. Зөгийн хортой эрдэст шавар нь үе мөчний өвчинг намдааж, үрэвсэл дарахаас гадна үе мөчинд дутагдаж буй эрдсийг нөхөх үйлчилгээтэй.

Зөгийн хортой “Пелоид” шаврын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор авна уу  → ПЕЛОИД ШАВАР

Өвдөгний үрэвсэл дарж, өвдөлт намдаах, яс ургалтыг шимэгдүүлэх зорилгоор зөгийн хортой “ТЕНТОРИУМ” ТОС  хэрэглэнэ.

  • Үений үрэвсэл дарж, өвчин намдаана.
  • Булчингийн агчил тавиулж, тайвшруулна.
  • Үе хоорондын мөгөөрс төлжүүлнэ.

Холбоотой нийтлэл:

Үений Үрэвсэл Болон Бусад Үеүдийн Гэмтлийн Үед Апифитобүтээгдэхүүн Хэрэглэх Хөтөлбөр

Хэрлэг Төст Үрэвсэл (Ревматоидный Артрит)

Хариу өгөх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй.

Хуваалцах

Линк хуулан авах

Хуулах