Өвчин үүсгэгч чөлөөт радикал гэж юу вэ?

1663 онд Роберт Гук эсийг олж нээсний дараа 1838 онд М.Шлейден, Т.Шванн нар эс бол бүх бие махбодын бүтэц, амьдрал үйл ажиллагааны нэгж гэдгийг баталжээ. ХХ зууны 50-иад оны үеэр эрдэмтэд цахилгаан микроскопыг /бичил дурангаар/ эсийн дотоод зохион байгуулалт, бүтцийг нээж чаджээ. Насанд хүрсэн хүний бие махбодод нимгэн сарьсан бүрхүүлтэй цөмөөс тогтсон 100 триллион /их наяд/ эс байдаг бөгөөд, нимгэн сарьсан бүрхүүл нь өөх тос, уураг, нүүрс-уснаас бүтэх бөгөөд үндсэн бүрэлдэхүүн нь липид /өөх тос/ ажээ. Эсийн нимгэн сарьсан бүрхүүл:

  • хамгаалах хориглох
  • бүтцийн
  • зөөвөрлөх /нимгэн бүрхүүлээр дамжин тэжээллэг бодис эсэнд нэвчин орно./
  • электогенезийн /нимгэн бүрхүүлийн гадаргад цахилгаан потенциал үүсэж, мэдээлэл солилцох үндэс болно./
  • репаратив буюу өөрийгөө сэргээх
  • рецептор буюу эсэд хэрэгцээт бодисыг таних
  • ой санамжийн буюу өнгөрснийг санаж, шинэ нөхцөлд дасан зохицох зэрэг үүргийг гүйцэтгэнэ.

Үүнээс үзэхэд эсийн сарьсан бүрхүүл шингээж, ялгаруулж амьдардаг бол, чөлөөт радикалууд бүгдийг устгаж, үгүй хийдэг ажээ. Чөлөөт радикул нь тэнцвэргүй электрон агуулсан, хамааралгүй өчүүхэн хэсэг, атом молекулын үлдэц юм. Эдгээр нь тойрон эргэлдэх явцдаа өөрийн илүүдэл энергийг үүсгэдэг учраас гаднаас ямар ч энерги авдаггүй. Тэд өөр хоорондоо болон тойрон буй бодистой маш амархан эвцэлддэг төдийгүй туйлын түрэмгий шинж чанартай. Ялангуяа липидтэй /өөх тостой/  тун нягт харилцан үйлчилж эсийн нимгэн бүрхүүлийн өөх  тосыг исэлдүүлэн тэдний бүтцийг эвдэснээр нимгэн бүрхүүлийн үйл ажиллагааг бүрэн алдагдуулна. Хүн өвдөх бүрт аажмаар хөгширдөг бөгөөд энэ үед  хүчилтөрөгчийн оролцоотой /исэлдсэнээс/ эвдрэх үйл явц явагдсанаар олон төрлийн өвчин /цус багадалт, хүчилтөрөгчийн дутагдал, судасны хатуурал, хордлого, хавдар, цочирдол/ үүсэх магадлалтай. Амьсгалын зам, ходоод гэдэс, бусад замаар бид гадна орчноос өдөр бүр чөлөөт радикалыг шингээж авсаар байдаг. Гадна орчинд 6 төрлийн чөлөөт радикал бий. Хүн төрсөн цагаасаа эхлэн насан туршдаа бие махбодоо чөлөөт радикал тээж явдаг төдийгүй өдөр бүр 10.000 чөлөөт радикал үүсэж байдаг ажээ. Залуу бие махбод хамгаалах, эргэж сэргэх чадвар сайтай байх бөгөөд нас ахих тутам энэ нь буурдаг. Чөлөөт радикалын хорт нөлөөлөлд тархины эс, булчин, нүдний алим туйлын өртөмхий. Иймээс бие махбодын хөгшрөлт түргэсэж, улайлт үүсэж эхэлдэг. Чөлөөт радикал ихсэх тутам бүх төрлийн хорт хавдар /ялангуяа улаан хоолой, ходоод, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний/-ын аюул ойртож, судас хатуурч, нүдний алим гэмтэж, арьсны холбогч эд гэмтэж /чийгшилт, өнгө зүсээ алдах/ эрт хөгширдөгийг эрдэмтэд баталсан билээ. Ийнхүү чөлөөт радикал бие махбодоор дураараа тэнүүчлэн сөрөг муу үр дагавар үзүүлсээр байдаг. Чөлөөт радикалын нөлөөгөөр хорт хавдар, даралт ихдэлт, цус харвалт, цус цагаан эстэх, судас хатуурах, зүрхний өвчин зэрэг 50 гаруй өвчин үүсдэг аюултай. Иймд эрүүл мэндээ сахин хамгаалах, чөлөөт радикалыг устгахын тулд антиоксидантыг /исэлдэлтийн эсрэг бэлдмэл/ хавсруулан хэрэглэвэл илүү үр дүн гарна. Антиоксидант илүүдэх, дутагдах нь чөлөөт радикалыг нэмэгдүүлэх учраас тун хэмжээг тохируулах ухаалгаар хэрэглэх хэрэгтэй. Антиоксидант нь бие махбодыг хоргүйжүүлэх биологийн хамгаалах идэвхтэй нэгдэл өгөөд анхдагч, хоёрдогч хамгаалалтын шатлалтай учраас чөлөөт радикалын үл захирагдах гинжин урвалын үүслийг зогсох хүртэл үйлчилдэг онцлогтой. Антиоксидантын нэгдүгээр бүлэгт эсийн доторхи тогтолцоог бүрдүүлдэг эсгэгийн антиоксидантууд багтана. Үүнд:

  • Эсийн цитоплазм, митрохондри, сийвэнд-супероксиддисмутаз эсгэг
  • Цитоплазм, митохондридад-каталаз /нэгэн төрлийн эсгэг
  • Митохондридад-глютантионпероксидаза эсгэг тус тус бий. Антиоксидантын хоёрдугаар бүлэгт антиоксидант амин дэмүүд багтаан. Үүнд:
  1. Усанд уусамхай С, рутин, кверцитин, аскорутин амин дэм
  2. Өөх тосонд уусамхай А, В-каротин, Е, К амин дэм

Бусад нэгдэл: хүхэр агуулсан шүвтэн хүчил, глютаион, цистеин, метионин, цитихром С, пиро усан үзмийн хүчил, церулоплазмин, хелат, эрдэс селен багтахын зэрэгцээгээр зэс, цайр, марганец, төмөр ач холбогдолтой. Антиоксидант эсгэгүүд хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрийг “цэвэрлэх” үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр эсгэг хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрийг биологийн урвалд оруулж устөрөгчийн хэт исэл болон хувиргаад ашигтай хүчилтөрөгч, ус болгон өөрчилнө. Антиоксидант амин дэмүүд түрэмгий радикалыг “багалзуурдаж”, энергийн илүүдлийг “хураан авч”, шинэ радикал үүсгэх гинжин урвалыг тасалдуулж, хослуулан хэрэглэхэд үр дүнтэй. /Жишээ нь Е амин дэмийг С-тэй зэрэгцүүлэхэд улам идэвхиждэг./ Антиоксидантууд бие махбодын гэмтсэн хэсгийг зайлуулж шинээр “сольж өгдөг”. “Тенториум” компаний боловсруулсан апифито-бүтээгдэхүүн антиоксидант бодисын өндөр агуулгатай бөгөөд “Тополек”, барагшуунтай зөгийн бал, “Апиток”, Апитонус“ бэлдмэлүүд антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна антиоксидант амин дэмүүд селен, хүхэр агуулсан шүвтэн хүчил, эрдэс бодис /зэс, цайр, марганец, төмөр/-ыг агуулгатай. “Тенториум-Плюс”, “Хлебина”, “Апи-Сира”, “О-Де-Вит”, “Экстрабефунгин” антиоксидант 2-р бүлэгт багтдаг. Эдгээр үрэл Е,К, В-каротин, С амин дэм, селен, хүхэр агуулсан шүвтэн хүчил, эрдэс бодис /зэс, цайр, марганец, төмөр/ агуулсан учраас антиоксидант тогтолцооны үйл ажиллагааг сайжруулдаг. Эдгээр биологийн идэвхитэй бодисын хэрэглээний талаар “Тенториум” компаны “Апифито-бүтээгдэхүүн” бүлгээс тодруулж үзээрэй. 

“Тенториум Плюс” цэцгийн тоостой үрэл

  • Хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай витамин, эрдэс бодисын хэрэгцээ бүрэн хангана. Бодисын солилцоо хэвийн болгоно.
  • Архаг ядаргаа, биеийн болон мэдрэл-сэтгэхүйн хэт ядаргаа, стресс, нойргүйдлийн үед, экологийн таагүй нөхцөлд амьдардаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
  • Бие махбодиос хорт бодис, шаар шавхдас, хүнд металл, чөлөөт радикал гаргах, хоргүйжүүлэх, хамгаална.
  • Амьсгалын хурц вирусын халдвар, ханиад, гепатитыын нянгаас бие махбодийг хамгаалж, дархлаа нэмэгдүүлнэ.
  • Эд эрхтэний нөхөн төлжилтийг хурдасгах тул мэс заслын дараах нөхөн төлжилт, яс хугарах, ходоод, 12 нугалаа гэдэсний шархлааны үед хэрэглэнэ.
  • Согтууруулах ундаа, никотин хэрэглэх дуршлыг бууруулна.

“Тенториум Плюс” цэцгийн тоостой үрэл

  • Зөгийн лаваар цэцгийн тоосыг бүрсэн уг үрэл нь шаардлагатай бүх амин дэм, микроэлемент, фермент, нуклейн болон аминхүчлүүдийг агуулдаг.
  • Биеийн эсэргүүцэл сайжруулна. Оюуны болон биеийн хүчний ачаалал, ядаргаа, стресс, депрессийн үед хэрэглэнэ.
  • Зүрх-судасны өвчлөл, судас хатуурлаас урьдчилан сэргийлэх, анагаахад хэрэглэнэ.
  • Элэгний өвчин, халдварт гепатитын үед хэрэглэнэ. Цус багадалт, цацрагийн гэмтэл, компьютер, бусад цацрагийн үүсгүүртэй ажиллах, хмийн болон туяа эмчилгээний дараа бие махбодийг нөхөн сэргээхэд хэрэглэнэ.
  • Цэвэршилт, бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвслийн үед хэрэглэнэ.
  • Мэс заслын дараа, жин алдалтын үед, хүүхэд хөгшид, жирэмсэх эх, бие султай хүмүүс, тамирчдад тамир тэнхээ сэргээх, витаминжуулах зорилгоор хэрэглэнэ.Эрүүл мэндийн зөвлөгөө болон бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9500-4757 дугаараар холбогдон аваарай

 

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *