Амин дэм яагаад хэрэглэх ёстой вэ?

Бие махбодын үйл ажиллагаанд амин дэмийн гүйцэтгэх үүрэг

Органик гаралтай бага молекулт нэгдлийг амин дэм /витамин/гэдэг. Хоол хүнсний бүтцээр дамжин бие махбодид маш өчүүхэн хэмжээтэй очдог. Амин дэм үл орлогдох хүнсний бодисын бүлэгт багтдаг, биологийн өндөр идэвхижилтэй бодис юм. Амин дэм хурдасгах /катализм/ урвалд оролцож, бие махбодын үйл ажиллагаанд олон талаар нөлөөлнө. Амин дэм маш бага хэмжээтэй байхдаа ч идэвхитэй байдаг. Амин дэм бодисын солилцоог зохицуулж, ажиллах чадварыг дээшлүүлж, хордлого, халдвар, цацраг туяа эсэргүүцэх бие махбодын чадварыг сайжруулж, дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Амин дэм оролцдог үйл ажиллагаа нарийн зохион байгуулалттай байх бөгөөд заавал хоёроос дээш хэд хэдэн амин дэм оролцсон байдаг. Хэрэв эдгээр амин дэмийн аль нэг дутагдах буюу илүүдвэл уг үйл ажиллагаа шууд зогсдог онцлогтой. Е, В2, С амин дэм хомсдвол А амин дэмийн дутагдал ихэснэ. А амин дэмийн хомсдол С, Е, Д амин дэмийн солилцоог алдагдуулдаг. В, В6, РР амин дэм хомсдоход В2-ын дутагдал ихсэнэ. Хоол хүнсэнд В1, В2, В3 амин дэмийн агууламж бага, өөрөөр хэлбэл хомсдолтой байвал РР амин дэмийн дутагдал үүснэ. В12 амин дэм фолацинтай нягт холбоотой байдаг учраас /фолацин В12-ыг идэвхижүүлдэг/, дээрх 2 амин дэм дутагдвал В бүлгийн үарим амин дэм, С амин дэмийн хомсдол үүсдэг. Амин дэм багатай хоол хүнс бие махбодод шингэдэггүй, шууд задардаг учраас амин дэмийн дутагдал /амин дэмгүйдэл/-ыг үүсгэнэ.. Амин дэм дутагдах үед толгой өвдөх, нойр хоолонд муудах, ажлын чадвар буурах, халдвар эсэргүүцэх чадвар сулрах, цочиромхой болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. С, В1, В2 амин дэмийн дутагдал элбэг тохиолддог. С амин дэмийн дутагдал улирлын шинж чанартай /өвөл, хавар/. Иймд өвөл хаврын улиралд бөөрөнхий байцаа, нохойн хошууны ханд, “Апиток”, “Тенториум-Плюс” бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Үүнээс гадна хар талх, яншуй, ногоон гоньд зэрэг уурагт бүтээгдэхүүн хоол хүнсэндээ оруулж байвал зүйтэй. 

Амин дэм дутагдах шалтгаан

Дараах шалтгаанаар амин дэмийн дутагдал үүсдэг юм. Үүнд:

-Хүнсний бүтээгдэхүүний буруу сонголт, хэрэглээнээс:

Хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглэхгүй бол бие махбодод С, Р амин дэм хомсдоход хүргэнэ. Тунгаасан нүүрс-ус В бүлгийн амин дэмийн шингэлтийг багасгадаг. Ургамлны гаралтай хоол хүнс байнга хэрэглэхэд В12 амин дэмийн дутмагшил үүсдэг.

-Хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах, боловсруулахад С, А, В, каротин, фолацин их хэмжээгээр алдагдана.

-Хоолны орцод хүнсний бүтээгдэхүүний тэнцвэрийг алдагдуулснаас шалтгаална. Жишээлбэл: уураг багатай хоол хүнс удаан хугацаагаар хэрэглэхэд бие махбодь олон төрлийн амин дэмийн хомсдолд ордог ажээ. Аль нэг амин дэмийн хомсдол, илүүдэл бусад амин дэмийн солилцоог алдагдуулдаг муу үр дагавартай.

-Улирлын өөрчлөлтөөс бас шалтгаалдаг. Өвөл хаврын улиралд хүнсний ногоо, жимс жимсгэний С амин дэмийн агуулга харин сүү, сүүн бүтээгдэхүүнд А, Д амин дэм багассан байдаг. С, Р амин дэм, каротины /провитамин А/ агуулгатай хүнсний ногоо, жимсний нэр төрлийн хаврын улиралд эрс цөөрдөг.

-Эрхлэх ажлын онцлог, амьдралны түвшин, цаг агаарын нөхцөл, хүний физиологийн байдал /жирэмсэн, хөхүүл эх/ зэргээс шалтгаалж амин дэмийн хэрэглээ янз бүр байдаг. Жишээлбэл, хүйтний улиралд амин дэмийн хэрэгцээ 30-50:-иар нэмэгддэг.

Тенториум Плюсцэцгийн тоостой үрэл

  • Зөгийн лаваар цэцгийн тоосыг бүрсэн уг үрэл нь шаардлагатай бүх амин дэм, микроэлемент, фермент, нуклейн болон аминхүчлүүдийг агуулдаг.
  • Биеийн эсэргүүцэл сайжруулна. Оюуны болон биеийн хүчний ачаалал, ядаргаа, стресс, депрессийн үед хэрэглэнэ.
  • Цус багадалт, цацрагийн гэмтэл, компьютер, бусад цацрагийн үүсгүүртэй ажиллах, хмийн болон туяа эмчилгээний дараа бие махбодийг нөхөн сэргээхэд хэрэглэнэ.
  • Мэс заслын дараа, жин алдалтын үед, хүүхэд хөгшид, жирэмсэх эх, бие султай хүмүүс, тамирчдад тамир тэнхээ сэргээх, витаминжуулах зорилгоор хэрэглэнэ.

Амин дэмийн ангилал

Амин дэмийг дараах хэлбэрээр ангилдаг. Үүнд:

-Усанд уусдаг амин дэм /С, Р, В1, В2, В5, РР, В12, фолацин, пантотений хүчил, биотин/

-Өөх тосонд уусдаг амин дэм /А, Д, Е, К/

-Амин дэм төст бодис /холин, панговин, оротын хүчил, лшинозит, U амин дэм г.м/. Эдгээр нь бодисын солилцоонд оролцдог ч, амин дэмийн бүх шинж чанарыг агуулдаггүй. Ер нь дулааны боловсруулалтанд орсон /чанассан, жигнэсэн, хуурсан/ хүнсний бүтээгдэхүүн амин дэмийн агууламжаа их хэмжээтэй алддаг. Жишээлбэл: В1, В2, Р амин дэмүүд 20%, В2, А-30%, С-50%-иар алддаг.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *