Арьсны бүтэц

 

Арьс нь хүний биеийг гаднаас нь бүрхэн хучиж, биед нян бактер нэвтрэх, гэмтэл болон бие махбодиос ус алдагдах зэргээс хамгаалж, дулаан хүйтний цочролыг хүлээн авах, илүүдэл хөлс, дулааныг гадагшлуулах зэрэг үүргийг гүйцэтгэдэг хамгийн чухал эрхтэн юм.

Арьс нь хэмжээгээрээ хамгийн том талбайг эзлэх бөгөөд насанд хүрсэн хүнийн арьс 1,5-2,0 м2 хүрдэг. Арьсны дундаж зузаан 1-2мм, хөлийн өсгий, өвдөг, тохойн хэсэг түүнээс зузаан, зовхины арьс хамгийн нимгэн. Өөхөн давхаргын хамт нийт биеийн жингийн 16-17%-ийг эзэлдэг. Арьсны давхаргад хөлс, тос, үс, хумсны 600 гаруй булчирхай, 1000 гаруй мэдрэлийн цэг, цус тунгалгийн судсууд байрладаг.

Арьсны бүтэц

Эпидермис, дермис, өөхөн давхарга гэсэн 3 давхарга, дайвар эрхтнүүдээс бүрдэнэ.

  1. Эпидермис-Өнгөн давхарга

Үндсэн 2 давхаргаас тогтоно. Өнгөн хэсэг нь эвэршин гуужиж, нөхөн төлжиж байдаг бол гүн хэсэг нь пигмент буюу будагч бодисыг агуулж, арьсны өнгийг тодорхойлж байдаг.

  1. Дермис-Жинхэнэ арьсан давхарга

Үсний уутанцар, хөлс, тосны булчирхай, цус тунгалгийн судсууд, хүлээн авуур, мэдрэлийн ширхэгүүд байрладаг. Үсний уут нь арьс, үсийг тослож зөөлрүүлэн, цус, тунгалгийн судсууд бодисын солилцоо явуулж, мэдрэлийн ширхэгүүд арьсийг мэдрэлжүүлдэг бол хүлээн авуурууд нь дулаан, хүйтэн, өвдөлт, даралт зэрэг гадны нөлөөллийг мэдэрч байдаг.

  1. Өөхөн давхарга

Биеийн дулааныг хадгалж, бие махбодийг гаднын доргилтоос хамгаалахаас гадна эрчим хүчний нөөц болж өгдөг. Арьсан доорхи өөхөн эдийн зузаан харилцан адилгүй, хуйханд 2 мм байхад өгзгөнд 10мл байдаг.

Арьсны дайвар эрхтэнүүд

Арьсны дайвар эрхтэнд үс, хумс, хөлс болон тос, сүүний булчирхай зэрэг хамаарагдана.

  1. Тосны булчирхай

Тосны булчирхай нь үс, арьсийг тослох, зөөллөх, уснаас хамгаалах тосыг ялгаруулах үүрэгтэй. Биеийн ихэнхи үстэй болон зарим нэг үсгүй хэсгээр тархсан, гарын алга, хөлийн ул, уруулын хүрээнд байдаггүй. Булчирхайн цоргоны ихэнхи нь үсний булцуунууд, цөөнх нь арьсны нүхэнд байна. Булчирхайнаас ялгарсан тос нь хөлстэй нийлж ус, тосны бүрхүүл үүсгэн арьсны хэвийн байдлыг хангадаг.

  1. Сүүний булчирхай

Хөх нь сүүн тэжээлтэн амьтдын үр зулзгаа тэжээх чухал эрхтэн бөгөөд хөлсний булчирхайн нэгэн төрөл юм.

  1. Хөлсний булчирхай

Энэ нь биеийн ялгадагс усыг агуулдаг жижиг уутанцарууд бөгөөд арьсны хөлсийг гаргаснаар арьсийг хөргөж өгдөг. Хүнд 3 сая орчим хөлсний булчирхай биеийн бүх гадагуугаар тархан байрласан байна. Алга, суганд их, уруул, тээрхий, бэлгийн бага жарвангаар байдаггүй.

Хөлсний булчирхай хоногт жирийн үед 400-600мл, хүнд ачааллын үед 1,2л хөлс, тосны булчирхай хоногт 120гр тос ялгаруулж байдаг.

Холбоотой нийтлэлүүд:

Үрчлээний арилгах иллэг

Гэрийн нөхцөлд хийх үрчлээний арилгах маск

БАЙГАЛИЙН БОТОКС-Зөгийн хор

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *