Арьс татах үйлчилгээтэй үрчлээний эсрэг маск шинээр ирлээ.

Уг маскийн хөгширөлтийн эсрэг, тэжээлийн үндсэн бүрэлдэхүүн:

Зөгийн балны трипептид (гурван аминхүчлийн нэгдэлээс бүрдсэн уураг) нь арьсны бүрхүүлийг нөхөн сэргээлтийг өдөөнө.

Пробиотик нь эсийн нөхөн сэргээх явцыг нэмэгдүүлж, арьсыг гаднаас цочроогч хүчин зүйлээс хамгаална.

Аденозин нь хэт исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй тул арьсийг залуужуулах, хялгасан үрчлээ арилгах, гүн үрчлээг багасгах, арьсны эсийн эрүүл үйл ажиллагааг дэмжинэ.

Энэхүү маск нь танд үнэтэй салоны санал болгодог үйлчилгээг үзүүлэх болно. Маскийг хэрэглэхэд тун хялбар. Шинэ төрлийн ампул савалгаатай маск нь шахмал болон бидний хэрэглэж заншсан задгай савалгаатай маскийг бодвол түүнд агуулагдах идэвхт бодисыг алдагдуулахгүй байхаар нэг удаагийн савалгаатай тул дээд зэргийн ариун чанарыг хангадаг.

Маск тавихад ердөө 15 минут зарцуулах бөгөөд гоо сайхны нэг удаадаа 1 цагийн үйлчилгээ авсантай ижил үйлчилгээ авах болно.

Хэрэглэх заавар:

  1. Маскийг халуун усанд 30-40 секунд хийнэ.
  2. Маскийг ампулын дээд хэсэгт оруулна.
  3. Зориулалтын хамгаалалтын тагийг ампулд углаад дээд хэсгийг зөөлөн хагалж авна.
  4. Ампулын дээд хэсгийг хаяна.
  5. Зориулалтын тагаа амдулд сайтар углаж, нэг удаагийн жижиг цагаан тагыг таглана.
  6. Цэвэрлэсэн нүүрэн дээр маскаа нүүр, хүзүү, хэнхдэгтээ жигд түрэнэ. Нүд, уруул орчим түрхэхгүй.
  7. Тайван орчимд 15 минут орчим хөдөлгөөнгүй хэвтэх юмуу сууна.
  8. Бүлээн усаар маскаа угааж арилгана.
  9. Өдрийн цагт өдрийн чийгшүүлэгчтэй тос, оройн цагаар шөнийн тэжээлийн тос түрхэнэ.

Маск тавьсны дараа хамгаалалтын таганд наалдсан маскны үлдэгдлийг халуун усаар угаагаад, сайтар хатааж дараагийн маск тавихад хэрэглэнэ.

Маскийг долоо хоногт нэг удаа тавина. Чухал шаардлагатай уулзалт, арга хэмжээнд орох бол тухайн өдрийн өглөө маскаа тавьж болно.

Та маскийг худалдан авахыг хүсвэл 9964-6421 дугаараар холбогдоорой. 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *