Ахмад настны эрүүл мэнд

Урт наслах нь удамшил, бодисын солилцоо, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалдаг. Үүнээс гадна агаар, ус, хөрсний бохирдол, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, сэтгэлийн бухимдал цочрол /хүн амын бараг 50% стресстэй/ нөлөөлдөг. Ийм орчин нөхцөлд бодисын солилцооны тэнцвэр алдагдаж, хүний бие махбодь байнга тогтворгүйждэг учраас өвчин үүсдэг.

Ер нь хөгшрөлт ерөнхий биологийн хуулиар төрсөн үеэс эхэлдэг.

Хөгшрөлтийн явцад:

  • Бодисын солилцоо удаашрах, дархлаа муудах
  • Зүрх судасны үйл ажиллагаа муудаж, цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх
  • Ясны сийрэгжилт, үе мөчний өвчлөл нэмэгдэх
  • Бие махбодийн бүх эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа буурах, юуны өмнө хоол боловсруулах тогтолцоо муудах
  • Гэдэсний бичил орчны гэмтсэн нян ихсэж, бие махбодь өөрөө хордох
  • Ялангуяа нойрбулчирхайн шүүсний боловсруулах чадвар буурч, ферментийн идэвхжилт сулрах зэргээр хүний эд эрхтэн тогтолцоо алдагддаг ажээ. Үүний зэрэгцээгээр хөдөлгөөний хомсдол, таргалалт, хооллох дэглэмээ байнга алдах зэрэг нь нөлөөлнө.

Иймд дараах 3 шаардлагыг баримтлах нь зүйтэй.

  1. Идэх хоолны хэмжээ хязгаарлаж, илчлэгийг 2000ккал-аас хэтрүүлэхгүй байлгах.
  2. Амин дэм, эрдэс бодис, амин хүчил, зөв өөх тосны агууламжтай нэмэлт баяжуулсан хүнс өдөр тутамдаа хэрэглэж занших
  3. Е-ийн төрлийн амин дэм, эд эрхтэний хатуурлын эсрэг бодисоор баялаг хүнс хэрэглэх

Ахимаг насныхны хооллолт.

Ахимаг насныхны хоол амьтан, ургамлын гаралтай уургийн харьцаа 50:50, мах бага, сүүн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэй. Өөх тосны хэрэглээг багасгавал судас хатуурлаас сэргийлж чадна. Гэхдээ өөх тос огт хэрэглэхгүй гэсэн үг биш юм, хоногт 25-30г ургамлын тос зайлшгүй шаардлагатай. Нүүрс усны хэрэглээг багасгахад илүүдэл өөх үүсэхгүй. Ялангуяа сахарын хэрэглээг хоногт 40г-аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Иймд нарийн боов, амттаныг бага хэрэглэж, хар талх, эслэгтэй хүнсээр нүүрс-усны  хэрэгцээг хангах нь зүйтэй. Ахимаг настай хүмүүсийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах хүнсний ногоо, жимс, жимсгэнэ идэж байвал сайн. Нүүрс-усны хоногийн хэрэгцээ эмэгтэй хүнийх 250гр, эрэгтэй хүнийх 300гр байдаг.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулах хөтөлбөр нь байгалийн гаралтай баяжуулсан хүнс юм. Уг багц нь ходоодны хүчиллэгийг тэнцвэржүүлж хоолны шингэцийг сайжруулна. Ходоодны шарх, цөснйи өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өтгөн хаталтыг арилгана. Мөн нойрбулчирхайн үрэвслийг анагаах үйлчилгээтэй. 

Хөгшрөлтийн явцыг удаашруулдаг амин дэм туйлын их хэрэгцээтэй. Амин дэм ганцаараа бие махбодид муухан шингэдэг бол амин дэмийн цогц бүрдэл туйлын сайн шингэдэг давуу чанартай. Апифитобүтээгдэхүүн энэ шинжийг гойд сайтар агуулдаг байна. Ахимаг настанд С амин дэм хамгийн шаардлагатай бөгөөд бодисын солилцоог жигдрүүлж, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж, хоол боловсруулах болон дотоод шүүрлийн үйл ажиллагааг сайжруулдаг.

Ахмад настнууд эрдэс бодисоор хомсдон нь элбэг. Учир нь эрдэс бодисын солилцоо ямагт алдагдаж байдаг. Зарим хүний судас, үе мөч, мөгөөрсөнд илүүдсэн кальци хуримтлагдсан байхад, бусад хүний бие махбодид давс дутагдсанаас яс сийрэгжсэн байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх, кальци. болон Д витамин агуулсан амин дэм хэрэглэх хэрэгтэй.

Хлебина” цэцгийн тоосормогтой үрэл нь кальцийн өндөр агууламжтай бөгөөд биед 100% шингэдэг юм. Мөн дархлаа дэмжиж зүрхний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Мөн байгалийн гаралтай уг бүтээгдэхүүн нь архаг ядаргаа, стрессийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нойргүйдлийн үед хэрэглэнэ.

Зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлэх, цусан дахь холестерин бууруулах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Өөрт тохирох хоолны дэглэм барих хэрэгтэй. Нэг удаа хэт их идэж удаан хугацаанд хоолгүй явах нь туйлын буруу. Нас ахих тусам бие махбодийн бүх тогтолцооны үйл ажиллагаа суларч, экологийн таагүй хүчин зүйл, сэтгэл санааны хямрал, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааны алдагдлаас шалтгаалж төрөл бүрийн өвчин үүсдгийг анхаарах хэрэгтэй. Ахимаг насныхан эрүүлжихийн тулд бие махбодио цэвэрлэж байх хэрэгтэй. 

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *