Даралт ихсэх үед хийх цэгэн иллэг

Даралт ихдэх өвчин нь цусны тараагуур хялгасан судаснуудын үйл ажиллагааны шинж чанартайгаар нарийссанаас голчлон шалтгаалдаг.Даралт ихдэлт ихэвчлэн 25-аас дээш насанд эхэлж үүсэх магадлалтай.

Даралт ихдэхэд олон шалтгаан нөлөөлнө.

  • Сэтгэл санааны хямрал, таагүй орчин
  • Цусан дахь холестерины ихдэлт
  • Давс ихдэлт, тослог хоол
  • Хэт таргалалт
  • Хорт зуршлын хэрэглээ
  • Хөдөлгөөний дутагдал гэх мэт олон шалтгаан хүчин зүйл байдаг.

Урьдчилан сэргийлэлт

  • Сэтгэл санаагаа хямраахгүй тайван байхыг хичээ
  • Хөдөлгөөний үйлдлүүдийг тогтмол хийхийг эрхэмлэ.
  • Сайн унтаж тавтай амрахыг хичээ.
  • Хоол хүнсэндээ хэрэглэх давс, өөх тосны хэмжээг багасгана.
  • Цусанд холестерин ихэсгэдэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалз
  • Биеийн жинг хэвийн байлгаж, таргалалтаас сэргийл.
  • Хорт зуршлаас татгалзах нь чухал.
  • Цусны даралтыг тогтмол үзэж их бол шаардлагатай арга хэмжээг заавал авч байх
  • Мэргэжлийн эмчийн хяналтанд зохих эмчилгээг хийлгэх

Даралт ихэддэг болон ихсэх үед дараах иллэгүүдийг зөгийн хортой Тенториум тосоор хийхэд даралтыг буулгах үйлчилгээ үзүүлдэг. Дараах улаан өнгөөр тэмдэглэсэн цэгүүдэд “Тенториум” тосоор 1-1.5 минут иллэг хийнэ.

  1. Бугуйн зурааснаас дээш 3 хуруу зайд орших цэгт иллэг хийнэ.

 

2. Бугуйн зурааснаас дээш 7 хуруу зайд орших цэгт иллэг хийнэ.

3. Тохойны дотор хуниаснаас дээш өгсүүлэн суганы харалдаа 3 хуруугаар даран дээш доош иллэг хийнэ.

4. Дунд хуруугаар алганы голд дарж, тэмдэглэсэн цэгт иллэг хийнэ. 

5. Алгаа өвдгөн дээр тавихад чигчий хуруун дор байрлах хонхорхой цэгт иллэг хийнэ. 

6. Хөлийн эрхий, долоовор хурууны шивнүүр яс уулзах цэгт иллэг хийнэ. 

7. Хүзүүний булчингийн дагуу, төвөнхийн харалдаа оришх цэгт иллэг хийнэ. 

8. Чихний оройн цэгийг давтамжтай чимхэнэ.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *