Зөгийн бал яагаад талсждаг вэ?

Байгалийн гаралтай бүх зөгийн бал талсждаг. Энэ нь байгалийн процесс бөгөөд зөгийн балны чанарт огт нөлөөлдөггүй ба дараах хэдэн нөхцлөөс шалтгаалж талсждаг байна.

Глюкозын агууламж

Зөгийн балны найрлага дахь глюкозын агууламж 28%-аас дээш үед маш хурдан талсждаг. 

Температур

Бага температур нь талсжилтыг удаашруулдаг. Температурын өсөлт нь талст бүтцийг нэмэгдүүлдэг юм. Зөгийн бал хадгалах хамгийн тохиромжтой температур нь 10-18С юм.

Усны агууламж

Зөгийн балны найрлага дахь усны агууламж 17-18% байхад л энэ нь талсжихад маш таатай нөхцөл болдог.

Талсжсан зөгийн балыг хэрхэн уусгах, хэрхэн шингэрүүлэх вэ?

Гэрийн нөхцөлд халуун усанд савтай нь хийж болно. Ямар ч тохиолдолд печенд хийж халааж болохгүй.

Bon appétit!😉

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *