Зөгийн жилийн ходоодны шархыг анагаана

Давирхайлаг, цавуулаг, хар-ногоовтор, шар хүрэн өнгөтэй гашуувтар амттай бодис. Бал, лав, улиангар, хус, иодны нахианы анхилам үнэр сэнгэнүүлнэ. Улиангар, хус, улиас, уд, туулайн бөөр, нүргэс, яшил зэрэг моддын шинэхэн навч буюу мөчрийн нахианаас түүсэн давирхайлаг бодисыг зөгий боловсруулан жилий болгоно. Жилий гэдэг үг грекийн “прополисео” буюу дэвтээж битүүмжлэх гэсэн утгатай. Зөгийн бүл улиралд 30-80г жилий цуглуулж, өвчнөөс хамгаалахын тулд сархиагаа бөглөж, үүрний хагархай цоорхой, нүх сүвийг битүүлдэг.

Эрт үеэс хүн төрөлхтөн жилийн ашиг тусыг мэддэг байсан. Манай эринээс хэдэн мянган жилийн өмнө Эртний Египетийн бөө удган нар жилий эмчилгээнд хэрэглэхээс гадна хүчтэй даршлагч бодис маягаа занданшуулахад ашиглаж байжээ. Эртний Грек, Ромд түүнийг ашигладаг байсан төдийгүй эмч Диоскорид /МЭ I зуун/ “Эмчилгээний хэрэглэгдэхүүний тухай” Авиценна /980-1037 он/ “Эмчилгээний ухааны судар” хэмээх гайхамшигт бүтээлдээ жилийн ашигтай шинж чанарын талаар өгүүлсэн бий. Тэрээр жилийг “хар лав” гэж нэрлэжээ. Оросын эртний анагаах ухааны ном сударт жилийн гайхамшигт чанартайг онцгойлон тэмдэглэж, яр шарх, түлэнхийг илааршуулахад гол төлөв хэрэглэгдэж байжээ.

Ургамлаас ялгардаг давирхайлаг бодисыг ажлын зөгий тоосны ижил цуглуулж, эрүүний булчирхайн шүүрлээр боловсруулан лав, ургамлын давирхай буюу цэцгийн тоос /2:1/ нэмж хийгээд гаргаж авдаг. Дээд зэргийн чанартай жилийн 70% хүртэлх хувийг давирхай, зөгийн булчирхайг шүүрлэг эзэлдэг. Жилийг ердийн нөхцөлд зөгий болон орон байрныхаа нүх сүвийг бөглөх, халдварт бичил биет, гадны дайснаас хамгаалах зорилгоор ашигладаг.

Жилий хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг маш хүчтэй антиоксидант идэвхжилтэй фитонцид, эфирийн тос, бальзам төст бодис, спирт, гликозид, полисахарид, шүүлэх бодис, флавоноид зэргийг их хэмжээтэй агуулна. Жилий нянгийн үржлийг зогсоох, нян устгах /100 гаруй төрлийн нян/, мөөгөнцрийн эсрэг, өвчин намжаах, үрэвсэл загатнаа, шүд хорхойтох, хавдар, туяаны хордлогын эсрэг, хөгшрөлтийг саатуулах зэрэг үйлчлэл үзүүлнэ. Шархыг хурдан хугацаанд нөхөн төлжүүлнэ. Жилийг чихний, залгиурын, хамрын, гүйлсийн, гуурсан хоолойн үрэвсэл багтраа, сүрьеэ өвчинд хэрэглэнэ. Бамбай булчирхайн өвчнийг жилийгээр эмчлэхэд ихээхэн үр дүнтэй. Бөөрний дээд булчирхай, өнчин тархины гадарт нөлөөлж, дотоод шүүрлийн системийг зохицуулж, ходоодны шүүрлийн үйл ажиллагааг хэвийн болгож, бие махбодийг цэвэршүүлэн, шарх илааршуулж, хорт бодисыг хөөн зайлуулж, хөгшрөлтөөс сэргийлж, бие махбодийн хамгаалах чалхыг сайжруулж, залуужуулах үйлчлэл үзүүлнэ.

Жилийн бүтцийн 5%-йиг эзэлдэг артипиллин С гэдэг бодис биологийн хамгийн идэвхтэй бодис юм. Энэ бол гайхалтай цэвэр бүтээгдэхүүн.

Жилийн биологийн идэвхтэй шинж чанарт түшиглэж:

  1. Өвчин намдаах зорилгоор
  2. Хорт хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах
  3. Нянгийн өсөлтийг саатуулах, вирус мөөгөнцрийн эсрэг үйлчлэл үзүүлдэг нянгийн эсрэг шинж чанартай учраас сүрьеэ, хижиг, сальмонелл, энгийн трихомонад, мөөгөнцөр үүсгэгчдийг устгах
  4. Үрэвсэлт өвчний хөгжлийг зогсоож, дархлааны системийг тогтворжуулж , эс залгих чадварыг ихэсгэж, гамма-глобулины түвшинг нэмэгдүүлэх
  5. Эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, эсийн бүрхүүл/мембран/-ийг тогтворжуулж, хүний цусны уургийн хэсгийн харьцааг тэнцвэржүүлэх
  6. Дотоод шүүрлийн системийг зохицуулж, бөөрний дээд булчирхай, өнчин тархи, бамбай булчирхайн гадарт нөлөөлснөөр даавар ялгаралтанд дэмжлэг үзүүлэх
  7. Ходоод-гэдэсний замын үйл ажиллагааг зохицуулж, гэдэсний хөдөлгөөнд нөлөөлж, цөсний шүүрлийг хэвийн болгож, шархын эсрэг үйлчлэл үзүүлж, бие махбодийг цэвэршүүлэн, хорыг гадагшлуулах
  8. Холестерины түвшинг бууруулж, судас хатуурахаас сэргийлж, зүрхний өвчин, цус харвалтаас хамгаалж, хөгшрөлтийг удаашруулан биеийн чалхыг дээшлүүлж, залуужуулах зорилгоор тус тус хэрэглэнэ.

ТЕНТОРИУМ® компани нь үйлдвэрийн цэвэр орчинд зөгийн жилийн усан ханд, тосон ханд, зөгийн жилийнтэй зөгийн бал, үрлэн зэрэг олон хэлбэрээр ашиглан, хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Зөгийн жилийн усан хандууд

Эй-Пи-Ви зөгийн жилийн мөнгөжүүлсэн усан ханд

  • Ханиад томуу, ангина, хурц болон архаг бронхит, астм, хатгаа, сүрьеэний үед хэрэглэнэ. Курс нь 2-5 долоо хоног
  • Зүрх-судасны өвчин, даралт ихсэх үед хэрэглэнэ.
  • Ходоод-гэдэсний замын үрэвсэл, улайлт, шарх, цөсний чулуу, шамбарамын үед ууж хэрэглэнэ.
  • Элдэв харшил, хордлогын үед ууж хэрэглэнэ.
  • Дотоод шүүрлийн гаралтай эмгэг өвчний үед хавсарч хэрэглэнэ.
  • Шархлаа, түлэнхий, арьсны өвчинд шавшиж хэрэглэнэ.

“Продукт №3” прополисийн усан ханд

  • Бактери,нянгийн эсрэг, вирусын өсөлтийг дарангуйлах, үрэвслийн эсрэг, дархлаажуулах үйлчилгээтэй.
  • Ходоодны шарх, улайлтын үед хэрэглэнэ. Мөн хеликобактерийн эсрэг үйлчилгээтэй.
  • Өвчин намдаах, антибиотик үйлчилгээтэй ба хор тайлах чадвартай.
  • Эсийн доторх өөхийн исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй тул хөгшрөлт, хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй.
  • Хялгасан судасны уян хатан чанарыг дээшлүүлж, цус шингэлж, судасны агчилыг намдаана.
  • Таны бие махбодийг залуужуулж, идэвхитэй байж, өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

“Продукт №1” прополисийн өтгөрүүлсэн ханд

Прополисийн өтгөрүүлсэн ханд нь таныг хүрээлэн буй орчны таагүй нөлөөнөөс хамгаална. Прополис нь дархлаажуулах, бактери, нян, вирус, туяаны эсрэг идэвхитэй үйлчилгээтэй байгалийн антибиотик бөгөөд өвчин намдааж, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэн, нөхөн сэргээнэ. 

  • Прополис нь дархлаажуулах, бактери, вирусийн эсрэг үйлчилгээтэй тул ханиад томуунаас сэргийлэх, анагаах, дархлаажуулах зорилгоор хэрэглэнэ. 
  • Ходоодны шарх, улайлт үрэвслийн үед мөн хэрэглэнэ. 
  • Байгалийн антибиотик гэж нэрлэгддэг учраас өвчин намдаах, биеийн эсэргүүцэл сайжруулах, нөхөн сэргээх үйлчилгээтэй. 
  • Уг хандыг тогтмол хэрэглэснээр хүрээлэн буй орчны таагүй нөлөөнөөс биеэ идэвхтэй хамгаалж, стресс ядаргаа тайлахад туслан, ажлын чадавх нэмэгдүүлж, эрч хүч нэмэн, сэтгэл санаа сэргээнэ. 

“Апибальзам-1” прополистой бальзам

  • Ходоод-гэдэсний замын үрэвсэл, улайлт, шарханд хэрэглэнэ.
  • Шамбарам түрүү булчирхайн үрэвсэл, эмэгтэйчүүдийн төрөл бүрийн үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ.
  • Бамбай булчирхайн эмгэгийн үед хэрэглэнэ.
  • Бронхит, астма, ангина, сүрье, псориаз, халдварт өвчин, амын хөндийн хавдрын үед хэрэглэнэ.
  • Уман хүзүүний үрэвсэл, цагаан юм ихсэх, трихомоназ, үрэвсэл мөөнгөнцрийн эсрэг онцгой үйлчилгээтэй.

“Апибальзам-2” прополистой бальзам

  • Ходоод-гэдэсний замын үрэвсэл, улайлт, шарханд хэрэглэнэ.
  • Бамбай булчирхайн эмгэгийн үед хэрэглэнэ.
  • Ханиад, бронхит, астма, ангина, сүрьеэ, псориаз, халдварт өвчин, амын хөндийн хавдарт өвчлөлийн үед хэрэглэнэ.
  • Умайн хүзүүний үрэвсэл, цагаан юм ихсэх, трихомоназ, мөөнгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй.
  • Арьсны шарх, түлэгдэлт, хөлдөлт, арьс цоорох зэрэг гэмтлийн үед гадуур түрхэнэ.
  • Арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээх, зөөлрүүлэх үйлчилгээтэй.
  • Антиоксидантын өндөр агууламжтай тул үрчлээ арилгах, арьс толигор болгох, арьсны уян хатан байдлыг сайжруулна.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *