Зөгийн лаван лааны ач тус

XXI зуун бол техникийн зуун ч гэсэн бидэнд ердийн лаа хэрэг болсоор байна. Зарим нь цахилгаан тасарсан үедээ хэрэглэж байхад, зарим нь тайвшруулах зорилгоор үнэрт эмчилгээний (аромотерапия) хэрэгсэл болгодог. Мөн романтик үдшийг лаагүйгээр төсөөлөшгүй. Харин та ямар лаа хэрэглэдэг вэ? Худалдаанд түгэээмэл байдаг парафин лаа,  зөгийн лаван лааны алиныг хэрэглэдэг вэ? Бидний хариулт бол: зөвхөн зөгийн лаван лаа! Яагаад лаван лаа хэрэглэх ёстой вэ? Үүний шалтгааныг тайлбарлаж өгье.

НАТУРАЛЬ ЗӨГИЙН ЛАВ – ЯМАРЧ АЮУЛГҮЙ!

Зөгийн лав бол дэлхий дээрх хамгийн тогтвортой бодисын нэг юм. Зөгийн лав өөрийн үнэт чанараа хэдэн зуун жилийн туршид хадгалж чаддаг! Зөгийн лаван лаа бол төгс байгалийн бүтээгдэхүүн бөгөөд экологийн хувьд цэвэр, аюулгүй бүтээгдэхүүн болдог. Түүний найрлагад прополис агуулагддаг бөгөөд энэ нь лаван лааны дахин давтагдашгүй ашигтай шинжийг бүрдүүлдэг. Таны дархлаа муу, өвчлөмтгий байна уу? Тэгвэл гэртээ, ажлын тасалгаандаа хэд хэдэн лаван лаа байрлуулаад, тогтмол асааж байгаарай. Лаа асах үед ялгарах хий нь биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэхэд таатай нөлөө үзүүлдэг. Уламжлалтын эмч нар: “Галын дөл сэтгэлийг эмчилж, зөгийн лав биеийг анагаана!” гэж үздэг байна.

Парафин лаа нь гадаад өнгө үзэмж, үнэр сайтай, зөгийн лаван лаатай харьцуулахад үнэ хямд хэдий ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Парафин лааны найрлагад газрын тосноос гаргаж авсан бүтээгдэхүүн орсон байдаг! Түүнийг шатаах үед хорт бодис ялгардаг бөгөөд хорт хавдар үүсгэх болон төв мэдрэлийн системд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавар үзүүлдэг. Та гоё хэлбэр, үнэрт нь болж өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулахыг хүсэхгүй байгаа биз дээ.

Орчин үеийн парафин лаанд олон төрлийн тэсрэмтгий химийн элементийн хольц ордог. Парафин лаа үйлдвэрлэгчид түүний шаардлагатай бэх бат чанартай болгохын тулд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулдаг. Зөгийн лаван лаа нь жигд, бүрэн шатдаг. Лаван лаа нь гар бохирдуулахгүй, шатахдаа тортог гаргадаггүй. Лаван лаа нь парафин лааг бодвол удаан хэрэглэгддэг.

БЭЛЧЭЭРИЙН ЛАВНЫ ЛАА БОЛ БАЙГАЛИЙН ҮНЭРТ ЭМЧИЛГЭЭ БОЛНО!

Зөгийн лаван лаа нь хүний төв мэдрэлийн системд эерэгээр үйлчилдэг онцгой үнэртэй байдаг. Парафин лаанаас ялгаатай нь түүнд зохиомол үнэр оруулах шаардлагагүй: байгалийн лав нь шатахдаа үнэр ялгаруулдаг! Зөгийн лаван лаа нь танд зун цагийг санагдуулж, цэцэгт хөндийн таатай үнэрийг мэдрүүлнэ. Лааны зөөлөн гэрэлтүүлэг нь таныг хурдан тайвшруулж, өдрийн асуудлыг мартахад тусална. Лаван лаа нь өрөө тасалгаанд жинхэнэ шид болох зөгийн бал, цэцгийн тоосын үнэрээр дүүргэж, хүн бүрт хүртээнэ.

Тахилч лам нар орчин үеийн хүмүүсийг гэртээ лаван лаа хэрэглэхийг зөвлөдөг. Лаван лааны дөл нь гэрээс сөрөг энергийг үлдэн хөөж, муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг. Сүмд лаван лааг зүгээр нэг байрлуулдаггүй бөгөөд түүний хүчирхэг энерги нь бидний сэтгэл санаад эерэгээр нөлөөлдөг байна.

Та бүхэнд эрүүл мэндэд тустай зөгийн лаван лааны талаарх мэдээллийг хүргэж байна. 🌟Ханиадтай үедээ болон нойргүйдэх, стрессдэх үедээ зөгийн лаван лааг асааж хэрэглээрэйhttps://goo.gl/HLvV0y "Канделла" прополистой лаван лааhttps://goo.gl/qRvtQw -"Вафельная" лаван лаа-3 ширхэгтэй#лаа #зөгийн_лав #зөгийн_лаван_лаа #парафин_лаа #эрүүл_мэндэд_тустай #агаар_цэвэршүүлэгч

Posted by Тенториум on Samstag, 19. November 2016

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *