Зөгийн сүүнцэр-дээдсийн зоог /Royal Jelly/

Ажлын зөгий гол төлөв балаар хооллодог боловч хэрэв цэцгийн тоосоор тэжээвэл амьдрах насаа 6 дахин уртасгаж чадна. Өөрөөр хэлбэл 40-45 хоног амьдрах хугацаагаа 240-270 хоногт хүргэдэг ажээ. Харин ихэвчлэн сүүнцэрээр хооллодог эх зөгий 7-8 жил амьдардаг нь бусдаасаа 65 дахин урт насалж буй хэрэг. Хэрэв хүн цэцгийн тоосоор хооллоод явбал 350-500 жил, зөгийн сүүнцэрээр хооллоод байвал 5000 жил амьдрах бололтой. /Дундаж насыг 60-90 жил гээд 6-6,5 дахин ихэсгээд үз/ Гэвч хүн зөгий биш! 6 тэрбум хүнийг зөгийн сүүнцэрээр хооллох боломжгүй.

Эрт дээр үед сүүнцэрийг тун бага хэмжээтэй олборлодог байсан учраас ХХ зууны эхэн хүртэл зөвхөн ихэс дээдэс хэрэглэдэг байжээ. Сүүнцэрийг англи хэлэнд “Royal Jelly” буюу ихэс дээдэст зориулсан царцмаг гэж хэлдэг. Европын зарим хэлээр эх зөгийг “хатан” гэдэг нь үүнтэй холбоотой юм. Зөгийн сүүнцэр бэлтгэх авах нь бэрхшээлтэй, олдоц ховор учраас зөвхөн дээдсийн гэр бүл, баячууд хэрэглэдэг байжээ. Харин орчин үед хэн хүнгүй хэрэглэх боломжтой болжээ. Сүүнцэр гэдэг нь эх зөгий бойжиж гардаг өлгийвч болон торнивч дотор ажлын зөгийний залгиурын булчирхайнаас ялгарсан шүүрэл, “цөцгий” маягийн цайвар нэгдэл. Маш тэжээллэг, гойд найрлагатай энэ холимогт бүх төрлийн шүвтэн хүчил, өөх тосны хүчил, 100 гаруй эрдэс бодис, амин дэм агуулагддаг. Зөгийн сүүнцэр маш хурлан, илт мэдэгдэм үйлчилгээтэй бөгөөд өсөлт торнилтыг дэмжиж, амьдралын эрч хүчийг нэмж, бодисын солилцоог идэвхжүүлж, дотоод шүүрлийн тогтолцоог тогтворжуулж, бие махободод эерэгээр нөлөөлдөг онцлогтой. 

Шинжээчийн дүгнэлт

Зөгийн сүүнцэр шиг тэнцвэржсэн найрлагатай хүнс хаач үгүй. Тохирсон хэмжээний шүвтэнт хүчил, 100 гаруй эрдэс бодис, амин дэм, даавар агуулсан уураг-нүүрс ус-өөх тосны иж бүрдэл юм. Иймээс олон янзын үйлчилгээтэй. 

  • Булчингийн хөгжилд нөлөөлнө
  • Цусны бүтцийг хэвийн болгоно
  • Бодисын солилцоог жигдрүүлж, биеийн чадавх, идэвхжилтийг дэмжинэ
  • Түрүү булчирхайн өвчнөөс сэргийлнэ
  • Жирэмсэн, хөхүүл эхчүүдэд нэн тохиромжтой
  • Артерийн даралт тогтворжуулах, нойр, ой санамж, хоолны дуршлыг сайжруулах, ядаргаа тайлах, ажлын чадвар дээшлэхэд нөлөөлнө
  • Судасны хатуурлаас сэргийлэх, шигдээс, цус харвалтын дараах нөхөн сэргээлтэнд нэмэлт хүнс болгон хэрэглэнэ
  • Дархлаа сайжруулах маш сайн нөлөөтэй 

ТЕНТОРИУМ® компанийн дараах 2 төрлийн сүүнцэртэй зөгийн балыг үйлдвэрлэн гаргадаг. Зөгийн сүүнцэр нь маш хурдан чанараа алддаг хүнс учраас амин дэмийг нь алдагдуулахгүйн тулд байгалийн нөөшлөгч болох цэвэр зөгий балтай холимог болгон үйлдвэрлэдэг.

“Апитонус” зөгийн сүүнцэртэй зөгийн бал

  • Биеийн эсэргүүцэл сайжруулна. Мэдрэлийн систем доголдох ядаргаа, стресс, депрессийн үед хэрэглэнэ.
  • Зүрх-судасны өвчин (цус харвалт, зүрхний бах, зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдах)-ийг урьдчилан сэргийлж, анагаахд хэрэглэнэ.
  • Артерийн даралт хэвийн болгох, цус багадалт, цус алдалтын үед (ялангуяа В12 витамины дутагдал нөхөхөд) хэрэглэнэ.
  • Бэлгийн сулрал, хөрөлт, сарын тэмдэг алдагдах, өндгөвчний хэвийн үйл ажиллагаа алдагдах, үргүйдэл, цэвэршилтийн үед хэрэглэнэ.
  • Ургийн хөгжлийг дэмжиж, ураг бүтэхээс урьдчилан сэргийлнэ.
  • Төрсний дараа хөхөнд сүү оруулж, төрөлтийн дараа цус төлжүүлнэ.
  • Дутуу төрсөн, жин дутуу нярайн өсөлт сайжруулна.

“Апиток” зөгийн сүүнцэр, зөгийн жилийтэй зөгийн бал

  • Биеийн эсэргүүцэл сайжруулна. Зүрх-судасны өвчин (цус харвалт, зүрхний бах, зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдах)-с урьдчилан сэргийлэх, анагаахад хэрэглэнэ.
  • Ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны үрэвслийн үед хэрэглэнэ.
  • Гепатит, элэгний циррозийн үед хэрэглэнэ. Бөөрний үрэвслийн үед хэрэглэнэ.
  • Уушиг, амьсгалын дээд замын өвчин, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлж, анагаахд хэрэглэнэ.
  • Сарын тэмдэг алдагдах, өндгөвчний хэвийн үйл ажиллагаа алдагдах, үргүйдлийн үед хэрэглэнэ.
  • Хараа, сонсгол, ой тогтоолт муудах, үс унах, халзрахад хэрэглэнэ.
  • Хорт болон химийн бодист хордох, хими туяа эмчилгээний явцад болон эмчилгээний дараа бие махбодийг нөхөн төлжүүлэх, хүчтэй үйлчлэл бүхий (антибиотик) эмийг урт хугацаагаар хэрэглэсний дараа хэрэглэнэ.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *