Амин дэмтэй хоол хүнсний зөв хэрэглээ

Амин дэмийн ангилал

Амин дэмийг дараах хэлбэрээр ангилдаг. Үүнд:

-Усанд уусдаг амин дэм /С, Р, В1, В2, В5, РР, В12, фолацин, пантотений хүчил, биотин/

-Өөх тосонд уусдаг амин дэм /А, Д, Е, К/

-Амин дэм төст бодис /холин, панговин, оротын хүчил, лшинозит, U амин дэм г.м/. Эдгээр нь бодисын солилцоонд оролцдог ч, амин дэмийн бүх шинж чанарыг агуулдаггүй. Ер нь дулааны боловсруулалтанд орсон /чанасан, жигнэсэн, хуурсан/ хүнсний бүтээгдэхүүн амин дэмийн агууламжаа их хэмжээтэй алддаг. Жишээлбэл: В1, В2, Р амин дэмүүд 20%, В2, А-30%, С-50%-иар алддаг.

С-амин дэм 

С-амин дэм төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлж, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, хэвийн цус төлжилт төмөр шингэлтийг сайжруулж, бие махбодын эсэргүүцлийг дээшлүүлж, холестерины солилцоог зохицуулж уураг зарим амин дэмийн шингэцийг түргэсгэнэ. Хүний бие махбод С амин дэмийг нийлэгжүүлэх чадваргүй, зөвхөн хүнсний ногоо, жимс жимсгэнээс /ялангуяа шинэ/ хоол хүнсээр дамжуулан авна. С-амин дэм хамгийн тогтворгүй бодис. Тийм учраас халаахад, агаарын хүчилтөрөгч, нарны гэрлийн нөлөө, удаан хугацаагаар хадгалахад шинж чанараа алддаг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 2-3 сар хадгалахад С амин дэмийн хагасыг,  шарах чанах үед 30-90%-ийг алдана. Цэвэрлэсэн төмсийг хүйтэн усанд байлгахад 30-50%, халуун усанд 25-30% шөлтэй хоолонд чанахад 50%, нухаш хийхэд 75-90 тус тус алдана. Буруу боловсруулахад С амин дэм бүр үгүй болдог бол хүнсний ногоо, жимс жимсгэнийг халуун орчинд гэрэлтэй нөхцөлд хадгалахад түүний алдагдал түргэснэ. Хүнсний ногоог чанахдаа буцалсан халуун усанд хийвэл С амин дэмээ хадгалж чаддаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногоон ургамал хамгийн их С амин дэмтэй. Ялангуяа нохойн хошуу, амтат улаан ногоон чинжүү, чацаргана, үхрийн нүд, яншуй, гоньд зэрэгт тун элбэг. Үүнээс гадна бөөрөнхий цэцэгт байцаа, хурган чих, ногоон бууцай, сэдэн, амтат жүрж, зэтгэнэ, нимбэг, тошлой, ногоон сонгино, нухсан улаан лооль зэрэг ургамалд зохих хэмжээтэй байдаг. Төмс, байцаа хэрэглэснээр хүн хоногийн С амин дэмийн хэрэгцээгээ /20-50 мг/ хангах боломжтой. С амин дэм дутагдвал хүний ажлын чадвар буурч, халдвар эсэргүүцэх чадвараа алдаж, буйл үрэвсэж эхэлнэ. /буйл хавдах, цус гарах, шүд унах г.м/Үгдэрвэл чийг ханд, үхрийн нүдний чанамал, ногоон сонгино, зөгийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэвэл С амин дэмгүйдлээс сэргийлж чадна. Харин С амин дэмийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл толгой өвдөх, нойргүйдлээс, бөөрний чулуу үүсгэх сөрөг нөлөөтэй. Насанд хүрсэн хүний хэрэгцээ 65-110мг /эрэгтэй/, 55-81мг /эмэгтэй/ байна. Р-амин дэм /биофоавоноид/ С-амин дэмтэй харилцан үйлчилж түүнийг идэвхижүүлж, хялгасан судсыг бэхжүүлж эдийн амьсгалах чадварыг дэмждэг. Р-амин дэм цусны даралт ихсэх өвчний үед артерийн даралтыг бууруулж цөс ялгаралтыг сайжруулж, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг жигдрүүлж, гистамины эсрэг үйлчлэл үзүүлнэ. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, нэн ялангуяа хар үрт тэс, үхрийн нүд, нимбэг, амтат жүрж, нохойн хошууны жимс, ногоон цайнд элбэг. Насанд хүрсэн хүн хоногт 25-50мг хэрэгцээтэй. Р амин дэм хомсдвол С амин дэмийн дутагдал үүсэж хялгасан судас хэврэгшиж бие ерөнхийдөө суларч, цусны шүүрэлт байнга үүсэх магадлалтай.

РР-амин дэм /ниацин/ нь бие махбодын чухал эсгэгийн бүтцэнд ордог бөгөөд ялгардаг эрчим хүчний /энергийн / иэвхижилтэнд нөлөөлнө. Үүнээс гадна дээд мэдрэл, хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлж, цус төлжилт, холестерины солилцоонд дэмжлэг үзүүлж, нарийссан судсыг өргөсгөнө. Амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд үхрийн элэг, бөөр, хэл, тахиа, туулай, тугал, үхэр, хонины мах, жимс жимсгэнэ РР амин дэмээр хомс хоол хүнсэнд уураг дутагдсанаас РР амин дэмийн алдагдал үүсдэг. Харин хөлдөөсөн, нөөшилсөн бүтээгдэхүүнд сайн хадгалагдана. Гол төлөв гурилан хүнс хэрэглэдэг хүмүүст РР амин дэмийн дутмагшил ажиглагддаг. Эрхэлдэг ажил хөдөлмөрөөс хамаарч эрэгтэй хүн 17-28мг, эмэгтэй хүн 14-20мг хоногт хэрэглэх шаардлагатай.

В1 амин дэм /тиамин/ нь нүүрс-усны солилцооны бүтээгдэхүүний исэлдэлтийг зохицуулна. Түүний дутагдал нь цус болон эд эрхтэнд усан үзмийн хүчил хуримтлагдаж төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдгөөр илэрнэ. В1 амин дэм шүвтэн хүчил, өөхний хүчлийн солилцоонд оролцож, ходоодны шүүрлийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрдэс бодисын солилцоонд нөлөөлдөг. Зүрх судас, дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагаанд янз бүрээр нөлөөлнө. Хоол хийх үед хүнсний бүтээгдэхүүн 20-40%-ийн В1 амин дэмээ алддаг. Учир нь шүлтлэг орчинд задардаг ажээ. Гахайн мах , шош, вандуй, овъёос, гурвалжин будаа, шар будаанд элбэг харин дээд гурил, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, нарийн боовонд хомс байдаг. В1 амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хар талх, шош вандуй, будааны төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж, чихэрлэг нарийн боов идэхээс зайлсхийх хэрэгтэй. В1-ын дутмагшлын үед мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, норйгүйдэх, цочромтгой болох зүрх судас, хоол боловсруулах тогтолцоо муудаж эхэлдэг. В1 илүүдвэл харшил /тарилга хийлгэсний дараа дагжин чичрэх, чонон хөрвөс шуурах/ үүсэх магадлал бий. Хүний хоногийн хэрэгцээ эрэгтэй хүнийх 1,5-2,6мг, эмэгтэй хүнийх 1,3-1,9мг байдаг.

В2-амин дэм /рибофлавин/ нь эд эсийн исэлдэн сэлбэх үйл явцыг зохицуулах эсгэгийн тогтолцоонд оролцдог учраас өсөлтийг  дэмжиж, уураг, нүүрс-ус, өөх тосны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нүүрс-ус бүрэн задарч, өөх тос нийлэгжин шингэхэд дөхөм үзүүлэхийн зэрэгцээ төв мэдрэлийн тогтолцооны тэжээлийн үйл ажиллагаа, ясны чөмөгний идэвхижилт, өсөлтийг зохицуулна. Харин арьс, салст бүрхүүл, элэгний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Хүний гэрэл, өнгө ялгах чадвар шөнийн харааг сайжруулдаг. Чанах үед хүнсний бүтээгдэхүүн агуулгаасаа 20-25%-ийг утах, нөөшлөх, удаан хугацаанд хадгалахад 20-25% алдана. В2-ын дутмагшлын үед хялгасан судасны чангарал буурч, цусны гүйдэл алдагдаж, хоол боловсруулах үйл ажиллагаа суларч, элэгний ходоодны шүүрэл мууддаг. Цусан дах цагаан эс цөөрч, цус багадалт нэмэгдэж, цус төлжилтийн үйл ажиллагаа алдагдах боломжтой. Элэг, бөөр, өндөг, загас, шувууны мах, сүү, ээдэм, бяслаг, шош, хар гуриланд агуулагдана. Эрэгтэй хүний хоногийн хэрэгцээ 1,8-3,0мг эмэгтэй хүнийх 1,5-2,2мг байдаг. Сүүн бүтээгдэхүүн, талх, махаар хэрэгцээг хангах боломжтой.

В6 -амин дэм /пиридоксин/ нь гемоглобин үүсэхэд оролцож төв мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжиж мэдрэлжүүлэлтийг зохицуулна. Пиридоксин өөх тосны солилцоонд оролцож цусын сийвэндэх холестерины түвшинг бууруулдаг. Үүнээс гадна элэгний өөхөн нэвчилтийн хөгжлийг саатуулж судас хатуурахаас урьдчилан сэргийлж, ходоодны үйл ажиллагаанд нөлөөлж, ходоодны шүүрэл, хүчиллэгийг дээшлүүлдэг. В6 дутагдахад сэтгэл хямарч, нойргүйдэж, цочромхой болж, арьс үрэвсэж, бөөлжис хүрнэ. Хүүхдийн цус багадаж, татаж унах магадлалтай. Биемахбодын хөгшрөлтийг түргэсгэж, судасны хатуурлыг үүсгэнэ. В6 амин дэм нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнд сайтар хадгалагдана. Ариутгасан сүүний В6 амин дэмийн агуулга 25-50%-иар буурсан байдаг. Элэг, түрэг шош, амьтан шувууны мах, май, балмад зэрэг загас, түрс, гурвалжин, хөц, шар будаа, төмс, 2-р гурилан талханд зохих хэмжээгээр агуулагдана. Эрэгтэй хүний хоногийн хэрэгцээ 1,8-3,0мг, эмэгтэй хүнийх 1,5-2,2 мг байдаг.

Фолийн хүчил нь уургийн нийлэгжилтийн хурдасгагч юм. Элэгний өөх тосны солилцоонд эерэг нөлөөлнө. Фолийн хүчил нь гемоглобиныг ихэсгэж, цусны улаан, цагаан бөөм, цусны ялтасны хэмжээг нэмэгдүүлнэ. Ногоо боловсруулах /чанах, шарах, жигнэх г.м/-аад их хэмжээгээр /90%/ явагдана. Харин амьтны гаралтай бүтээгдэхүүнийг чанахад бараг алдагдахгүй. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад тун чухал. Учир нь гэдэсний бактери түүний өсөлт, үржилтэнд нөлөөлдөг. Уураг багатай хоол хүнс фолийн шингэлтийг бууруулдаг. Үхрийн элэг, бөөр, мах, сүү, өндөг, шош, улаан лоолийн нухаш, улаан буудай, хөх тариа, эрдэнэ шиш, яншуйд зохих хэмжээтэй агуулагдана. Хүний хоногийн хэрэгцээ 200 мкг байна.

В12 амин дэм. Төв мэдрэлийн тогтолцоонд сайн нөлөөлж хэвийн өсөлтийг хангаж, судас хатуурсан үед холестерины түвшинг бууруулж, элэгний өөх тосны солилцоог хэвийн болгоно. В12 амин дэмийн физиологийн үндсэн үүрэг нь цус төлжилтийг зохицуулаха оршино. В12-ын дутмагшлын үед ясны чөмөгний цусны улаан бөөмний хэвийн боловсролт алдагдаж, цус багадаж, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа муудаж, бие суларч, толгой эргэж, амьсгаадаж, хоолны дуршил буурна. Ходоодны зарим өвчний үед В12 амин дэмийн дутагдал үүснэ. Гахай, үхрийн элэг, хэл, молтогчин туулайн мах, үхэр хонины мах, тахианы мах, өндөг, загас, сүүн бүтээгдэхүүнд В12 амин дэм кохих хэмжээтэй агуулагддаг. Ургамлын бүтээгдэхүүнд В12 амин дэм байдаггүй учраас цагаан хоолтон түүний хомсдолд орох магадлалтай. В12 халаахад тэсвэртэй, гэрлийн нөлөөгөөр идэвхижилтээ алддаг. Хоногийн хэрэгцээ 5мкг.

 В3 олон эсгэгийн бүтцэнд байдаг. Уургийн нийлэгжилтийг хурдасгаж өөх тосны солилцоонд нөлөөлнө. Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд зохицуулах нөлөө үзүүлнэ. В3 бүхтөрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах бөгөөд гэдэсний бичил орчинд нөлөөлж, амин дэмийн дутагдлаас сэргийлнэ. Гэрэл, хүчилтөрөгчид тэсвэртэй, халуун шүлтлэг уусмалд хурлан задарна. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ 5,10мг.

Биотин /Н амин дэм/ хүчтэй хурдасгагч юм. Шүвтэн хүчил өөх тосны хүчлийн солилцоог зохицуулдаг эсгэгийн бүтцэнд ордог бөгөөд мэдрэлийн системийн тэжээлийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Өндөгний уураг хоол хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэснээс шалтгаалж гэсэнд нөлөөлснөөр биотины дутагдал үүсэж мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, гар, хөл, хүзүүний үрэвсэл үүсэх, хэт мэдрэг болох, булчинд зовиур илрэх магадлалтай. Биотин халуунд, хүчилтөрөгчид, хүчил шүлтэнд тэсвэртэй. Элэг, бөөр, өндөг, шар буурцаг, вандуй, мах сүү, хүнсний ногоо, жимсэнд агуулагдана. Хоногийн хэрэгцээ 0,15-0,30мг.

Далайн замагтай, цэцгийн тоостой үрэл

  • Хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай витамин, амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ бүрэн хангана. Бодисын солилцоо хэвийн болгоно.
  • Архаг ядаргаа, биеийн болон мэдрэл-сэтгэхүйн хэт ядаргаа, стресс, нойргүйдлийн үед, экологийн таагүй нөхцөлд амьдардаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
  • Бие махбодиос хорт бодис, шаар шавхдас, хүнд металл, чөлөөт радикал гаргах, хоргүйжүүлэх, хамгаална.
  • Эд эрхтэний нөхөн төлжилтийг хурдасгах тул мэс заслын дараах нөхөн төлжилт, яс хугарах, ходоод, 12 нугалаа гэдэсний шархлааны үед хэрэглэнэ.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *