Ходоодны Үрэвслээ Яаж Сарын Дотор Үр Дүнтэй Анагаах Вэ?


Ходоодны үрэвсэл, ходоодны шарх, хеликобактерийн халдвар нь бидний дунд ихээхэн тархсан халдварт, үрэвсэлт өвчин юм.

Хүмүүс ходоодны шархны эсрэг, хеликобактери устгах зорилгоор антибиотик эмчилгээ хийлгэдэг хэдий ч ихэнх хүмүүсийн ходоод өвдөх зовиур хэвээр, шинжилгээгээр хеликобактери устаагүй гарах нь олонтоо тохиолддог.

Ходоодны өвчний эдгэрэлтэд эмийн эмчилгээнээс гадна тухайн хүний хоолны дэглэм, амьдралын хэв маяг, ажлын ачаалал, сэтгэл санааны байдал чухал үүрэгтэй байдаг.

Мөн түүнчлэн ходоодны салстыг хамгаалах, нөхөн сэргээх нь зайлшгүй хэрэгцээтэй. Монголчууд таван салаа, игүүшин, чацарганы тос, доргоны тос зэргийг дээрх зорилгоор хэрэглэж иржээ.

“Идсэн хоол нь эм байг Уусан эм нь хоол байг”

Тэгвэл зөгийн жилий нь ходоодны салстыг хамгийн сайн нөхөн сэргээж, шархыг анагаахаас гадна уг өвчний гол шалтгаан болсон хеликобактерийг устгах онцгой үйлчилгээтэй байдаг.

Хеликобактери, ходоодны үрэвслийн гурвалсан эмийн эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ зөгийн жилийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хүнд гарсан үр дүнг танилцуулья.

25 настай эмэгтэй 01/14-нд ходоодоо дурандуулаад, улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсэндээ хэдэн хэдэн өөрчлөлттэй гарсан. Энэ хэрэглэгч эмийн эмчилгээ хийлгэх явцдаа ХООЛНЫ ДЭГЛЭМЭЭ мөрдөж, давхар ЗӨГИЙН ЖИЛИЙН УСАН БОЛОН ТОСОН ХАНДУУДЫГ 21 хоногийн турш хэрэглэсэн.

Ингээд яг сарын дараа давтан ходоодоо дурандуулж, хеликобактерийн шинжилгээ хийлгэхэд дараахь эерэг өөрчлөлт гарсан байна.

  • Улаан хоолойн доод хэсгийн салст сөөргөөт үрэвсэлтэй (М grade) байсан. Сүүлийн дурангаар Улаан хоолойн салст хэвийн болсон.
  • Булцууны хананд 1.5х1.5см шархлаатай байсан. Давтан дурандуулахад салст хэвийн болсон.
  • Хеликобактерийн хэмжээ 17 байсан 3.03 болсон.

Энэ хэрэглэгч эхний 7 хоногт хеликобактерийн эсрэг гурвалсан эмээ уугаад, сүүлийн 21 хоногт зөгийн жилийн хандуудыг хэрэглэсэн байгаа. Цаашид хоолны дэглэмээ үргэлжлүүлэн барьж, зөгийн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг зөвлөлөө.

Энэ хэрэглэгчийн хэрэглэсэн зөгийн жилийн усан хандны талаар сонирхож байвал доорх зураг дээр дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

⬇️⬇️⬇️

⬇️⬇️⬇️

Зөгийн жилийн тосон хандны талаар доорх зураг дээр дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Энэ зөвлөгөө танд тус болсон гэж найдаж байна. Хэрвээ Танд энэ зөвлөгөө таалагдсан бол хэрэг болох хүнд нь цааш нь түгээгээрэй. Цаашид зөвлөгөө, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл манай сайтад зочилж, фейсбүк хуудсанд лайк дараарай.

⬇️⬇️⬇️

www.tentorium.mn

Таны эрүүл мэнд Таны гарт!

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *