Цагаан Сараар Яаж Ходоодоо Өвдүүлэхгүй Хоолоо Зөв Тохируулах Вэ?

Сар шинийн баяраа халуун ам бүлээрээ сайхан тэмдэглэх гэж байна уу?

Цагаан сараар бид жирийн өдрүүдийг бодвол их хэмжээгээр өөх тос ихтэй хоол идэж, ходоод гэдсээ ачаалуулдаг. Иймд их идсэний дараа гэрийн нөхцөлд хоолоо шингээж, ходоодоо хамгаалах хялбар аргуудаас зөвлөж байна.

Өдөртөө бүлээн ус сайн уух

Ус нь их хоолыг шингэхэд тусалж, биеийг цэвэрлэдэг. Гэхдээ хоолны өмнө, эсвэл хоол идсэнээс хойш 1 цагийн дараа ус уухыг анхаараарай. Хоол идэнгүүтээ их ус уух нь буруу байдаг.

Бууз, махаа шингээхийн тулд ногооны зууш, салат идээрэй.

Лууван, байцаа, өргөст хэмх, помидор, бууцай, хүрэн манжин гэх мэт ногооны салат нь махан хоолны шингэцийг түргэсгэж, биеэс саадгүйгээр түргэн гадагшлуулах нөлөө үзүүлдэг.

Хоолны шингэц удаашруулдаг хоолноос татгалзаарай

Нийслэл салат, хиам нь хоолны шингэцийг улам удаашруулдаг тул аль болох идэхээс зайлсхийгээрэй.

Махан хоол, чихэрлэг хүнс хамтад нь идэхгүй байх

Хамгийн гол мөрдөх ёстой зарчим нь МАХАН ХООЛ+ЧИХЭРЛЭГ ХООЛ, УНДАА гэсэн холимогийг нэг дор идэж болохгүй. Жишээ нь: Бууз+ундаа, салат+чихэр гэх мэт. Иймд чихэрлэг зүйлийг идмээр бол хоолноос 2 цагийн зайтай идээрэй. Хамт л идэхэд хоорондоо зохицохгүй гэдгийг анхаараарай.

Өдөртөө хоолны шингэц сайжруулах зорилгоор ногоон цай уугаарай

Цагаан гааны найрлагатай ногоон цай өдөрт хэдэн аяга уугаарай. Цагаан гааг уламжлалт анагаах ухаанд хоол боловсруулах тогтолцоонд асуудал үүсэхэд хэрэглэж иржээ. Мөн толгой эргэх, бөөлжис цутгах шинж тэмдгийг намдааж, ходоодны шарх үүсгэдэг хеликобактерийг устгадаг. Иймд хүнд хоолны өмнө болон дараа ногоон цай ууснаар хоолны шингэц сайжирна. Цайгаа хоол идсэнээс хойш 1 цагийн дараа уугаарай.

Цагаан гаатай ногоон цайны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

↓ ↓ ↓ ↓ ↓

https://tentorium.mn/бүтээгдэхүүн/апи-элите-ногоон-цай

Зөгийн балтай ус уух

Зөгийн бал нь хоол боловсруулахад оролцдог ферментээр баялаг тул хоолны шингэцэнд сайн төдийгүй ходоод гэдсийг хамгаалдаг.

Хоолны шингэц сайжруулдаг зөгийн жилийтэй зөгийн балны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

↓ ↓ ↓ ↓ ↓

http://tentorium.mn/бүтээгдэхүүн/тополёк/

Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Энэ зөвлөгөө танд тус болсон гэж найдаж байна. Хэрвээ Танд энэ зөвлөгөө таалагдсан бол хэрэг болох хүнд нь цааш нь түгээгээрэй. Цаашид зөвлөгөө, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл манай сайтад зочилж, фейсбүк хуудсанд лайк дараарай.

Таны эрүүл мэнд Таны гарт!

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *