Чанар уу эсвэл хямд үнэ үү?

Хүмүүс бид гудамжинд үл мэдэгдэх хүнээс хүнсний ногоо зэргийг худалдан авдаг үүнтэй адил зарим нэг шалтгаанаар дараа нь гарах үр дагаврыг огт бодохгүйгээр үл мэдэгдэх хүнээс зөгийн балыг ч бас ийм замаар худалдан авсаар байна. Орчин үед дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт хэрээс хэтэрсэн бөгөөд үүнээс шалтгаалан үйчлүүлэгчид химийн нэмэлт бодисгүй, илүү нэмэлтгүй, Е тэмдэггүй бүтээгдэхүүнийг хайх болсон. Гэвч  энэ бүгдийг агуулсан зөгийн балыг худалдаалж, үүнийг нь худалдаж авсаар байна.Чанарын сертификатууд ч мөн энэ байдлыг сайжруулахаас өнгөрчээ.

Хэдий тийм боловч худалдан авалтын судалгаагаар худалдаалагчдийн 10% нь л өөрсдийн бүтээгдэхүүний талаар үнэн мэдээллийг өгдөг байна.  Жишээ нь та нэг дурын зөгийн бал худалдан авахад хамгийн муугаар бодоход энэ нь хавдар үүсгэх бүтээгдэхүүн байж болох магадлал өндөр юм. Одоо үед хуурамч зөгийн бал хийх олон арга байдаг болсон. Заримаас нь доор дурдлаа.

  • Зөгийн балны сорт. Дэлхийд маш олон зөгийн балны сортууд байдаг. Тэдгээр нь тус газар нутаг, ямар цэцгийн балт шүүсийг цуглуулснаас хамаарч шинж чанарууд нь өөр өөр байна.  Мэдээж сорт болгоны зөгийн бал өөрийн өвөрмөц онцлогтой ба энэ өвөрмөц шинж чанараараа хүний биед онцгой нөлөө үзүүлж байдаг. Хүн бүрт зөгийн балны сортууд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг: зарим нь нь харшил өгч байхад, зарим нь сөрөг нөлөө үзүүлнэ.
  • Чихрийн сироп. Энэ бол зүгээр л нэг чихэртэй усанд мөнгө төлөхтэй адил таатай зүйл биш юм.
  • “Синтетик” зөгийн бал. Хятад улсад будааны сироп болон бусад хямд материалаар зөгийн балыг дуурайлгаж үйлдвэрлэдэг. Үүнийг гаднаас нь өнгөцхөн харахад натурал бүтээгдэхүүнээс огт ялгагдахааргүй болсон.
  • Хувиргасан шингэн чихэр. Энэ нь химийн найрлагатай өнгө, үнэр оруулсан үйлдвэрийн аргаар гаргаж авсан зөгийн бал  боловч энэ нь лабораторийн нэг хувилбар /clone/ юм.
  • Антибиотиктой зөгийн бал. Мэдээж ямар ч худалдагч танд бүтээгдэхүүндээ антибиотик орсныг хэлэхгүй. Гэвч тэд усны агууламж ихтэй ферментийн агууламж багатай зөгийн баланд (ихэнхидээ халуун орны зөгийн балууд байдаг.) нэмдэг. Үүний үр дүнд, би ямар ч хэрэггүй харин илүү аюултай бүтээгдэхүүн авч байгаа юм. Антибиотик нь харшил болон дизбактериозийн (бие организм нь ямар нэгэн эм, бусанд анитиотикуудад хэт мэдрэг болох) шалтгаан болж болох юм.
  • Хэт халаасан зөгийн бал. Зөгийн бол 40-450С-ийн халуунаас илүү халах үед түүний найрлага өөрчлөгддөг. Энэ нь хорт хавдар үүсгэгч /hydroxymethyl furfural /-ийн хувилбарыг бий болгож эхэлдэг. Бид хэрэгтэй бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд хор хэрэглэж байгаатай ялгаагүй юм. Тийм учраас хуурай сэрүүн газар зөв хадгалсан бүтээгдэхүүн худалдан авах хэрэгтэй.

 

Эдгээр аргууд нь худалдан авагчийг хуурах аргуудын зарим л хэсэг нь юм. Гэвч үйлдвэрлэгч бүр ийм биш боловч харамсалтай нь өдөр бүр хуурамч зөгийн балнууд нэмэгдсээр байна.

Бид хямд үнийг бодолцон худалдан авалт хийх нь эрүүл мэндээ хохироож байгаагаас өөрцгүй юм.    

ТЕНТОРИУМ® компанийн зөгийн балны талаар мэдээллийг хүргэж байна.

Зөгий цэцэгс дамжин балт шүүс цуглуулж, үүрэндээ боловсруулан зөгийн балыг гаргаж авдаг. Зөгий балт шүүсийг ферменттэйгээ хольж, сархиагтаа хийж, 21-28 хоногийн дараа бал бүрэн гүйцэт боловсордог. Цэцэг бүрийн балт шүүсний бактерийн эсрэг үйлчилгээ нь өөр өөр байдаг. Зөвхөн нэг төрлийн ургамал-цэцэгсээс цуглуулсан бал (монофлёр бал) нь бактерийн эсрэг үйлчилгээгээр илүү байдаг. Олон төрлийн ургамал цэцэгсээр цуглуулсан бал (полифлёр бал)-ыг олон төрөл зүйл ургамлаас цуглуулах явцад эмийн ургамал давамгайлсан бол өндөр чанар, эмчилгээний үйлчилгээ нь хамгийн сайнд тооцогддог. Зөгийн бал нь олон сараар чанараа алддаггүй учраас зөв хадгалбал олон сараар ч нөөцөлж хэрэглэх боломжтой юм.

Зөгийн бал нь глюкоз, фруктоз гэх мэт нүүрс-усны үндсэн эх үүсвэр тул өсч бойжиж буй хүүхэд, ачаалалтай ажилладаг хүмүүс болон тамирчдад ихээхэн хэрэгцээтэй байдаг.

Нүүрс-усны агууламжтай хүнс хэрэглэсний дараа цусан дахь глюкозын хэмжээ хэрхэн өсч буй үзүүлэлтийг гликемик индекс гэдэг. Зөгийн балны уг үзүүлэлт нь 49-91 буюу хангалалттай өндөр үзүүлэлттэй байдаг хэдий ч чихрийн шижинтэй хүмүүс бал идсэний дараа яг ижил үзүүлэлттэй бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй харьцуулахад глюкозын хэмжээ маш бага ихэсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Чихрийн шижингийн аль ч төрөлд (I, II) зөгийн балыг хэрэглэж болно.

Зөгийн балыг тогтмол хэрэглэснээр ходоод-гэдэсний зам, зүрх-судас, амьсгалын болон дархлаа ны эрхтэн тогтолцоо сайжирдаг. Хүний биед зөгийн бал нь бүрэн шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юмЗөгийн балны хоногийн хэрэглээ нь насанд хүрэгчид 50-80г, хүүхэд 15-30г байдаг.

Нэг халбага зөгийн балыг нэг аяга бүлээн усанд найруулж уухаас гадна хэлний дор уусгаж хэрэглэж болдог.

Балт бүтээгдэхүүнүүд

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *