Үрчлээ гэж юу вэ?

Ерөнхий
    Нүүр, хүзүү, гар болон биеийн бусад хэсгүүдэд үүсдэг арьсны нугалаа, зураасыг үрчлээс гэдэг. Хүний арьсны  хамгийн чухал хэсгүүд болох коллаген ба эластины нэртэй арьсны маш чухал ширхэгүүдийн холбоос тасарч гэмтсэнээс болж үүсдэг.

Шалтгаан
    Үрчлээс гэдэг ямар ч хүний хувьд юуны өмнө залуу нас өнгөрч байгаагийн шинж тэмдэг болж байдаг. Гэхдээ насны үрчлээс нь жам ёсны үйл явцын үр дүн билээ. Нас ахихын хэрээр арьс уян хатан чанараа алдан хуурайшиж бодисын солилцоон нь доголдож эхэлснээр арьсны гадаргуй өөрчлөлтөнд орж том, жижиг үрчлээс үүсдэг.
    Гэхдээ цаг хугацаанаас гадна арчилгаа нь арьсанд чухал үүрэгтэй байдаг.  Үүнээс гадна 10-20 насанд анхны үрчлээс гарсан байх нь цөөнгүй. Ийм үрчлээ нь  ярих, инээх, хамраа үрчийлгэх, хөмсгөө зангидах зэрэг нүүрээ их хөдөлгөдөг хүмүүсийн нүүрний булчин олон удаа агшилт өгдөгөөс үүсдэг тул нүүр хувирал буюу мимик үрчлээс гэдэг.
Үр дагавар
    Хүний арьсны гадаргуй хэсгийг үүсгэдэг коллаген ба эластин ширхэгүүд нь цэлцэгнүүр шиг зүйл дээр нягт торлог үүсгэсэн  байдаг. Коллагены ширхэгүүд нь хөвсийж чийгийг шингээж байдаг тул залуу насанд арьс  уян хатан, чанга байдаг байна. Гэвч нас ахих тусам коллагены ширхэгийн тоо цөөрч, хангалттай хэмжээний чийг хуримтлуулж чадахаа больдог. Улмаар  хөвсийх чадвараа алдсаар хатуурдаг.
    Үрчлээс нь нүдний хавиар, ам, хамрын хооронд үүсдэг бөгөөд анхандаа үл мэдэг нарийхан зураас байдаг. Эдгээр нь дийлэнх тохиолдолд нүүр хувиралтынх байдаг. Нас ахихын хэрээр коллаген ба эластины ширхэгүүд уян хатан чанараа алдаж, тоогоор цөөр, чийг шингээх чадвараа алдах тул үрчлээс гүнзгий, тод болж ирнэ.
    Сүүлдээ духанд үрчлээс үүсч, 40-н наснаас дээш хүзүү, амны эргэн тойронд нугалаасан үрчлээсүүд гарна. Үүнээс зайлсхийх боломжгүй бөгөөд зөвхөн үүсэх хугацааг л хойшлуулах арга хэмжээ авч болно.  Хүний нүүрэнд хэдийд үүсэх, ямархуу хэмжээтэй байх нь юуны өмнө удамшлаас шалтгаалах бөгөөд цаашид яаж өөрчлөгдөх нь арчилгаа, амьдралын хэв маягаас шалтгаална.
Холбоотой нийтлэл: Үрчлээний эсрэг шавар маск

Байгалийн ботокс

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *