Зөгийн балны төрөл

Зөгий цэцэгс дамжин балт шүүс цуглуулж, үүрэндээ боловсруулан зөгийн балыг гаргаж авдаг. Зөгий балт шүүсийг ферменттэйгээ хольж, сархиагтаа хийж, 21-28 хоногийн дараа бал бүрэн гүйцэт боловсордог. Цэцэг бүрийн балт шүүсний бактерийн эсрэг үйлчилгээ нь өөр өөр байдаг.

Зөвхөн нэг төрлийн ургамал-цэцэгсээс цуглуулсан бал нь бактерийн эсрэг үйлчилгээгээр илүү байдаг. Олон төрлийн ургамал цэцэгсээр цуглуулсан балыг олон төрөл зүйл ургамлаас цуглуулах явцад эмийн ургамал давамгайлсан бол өндөр чанар, эмчилгээний үйлчилгээ нь хамгийн сайнд тооцогддог.

Зөгийн бал нь олон сараар чанараа алддаггүй учраас зөв хадгалбал удаан хугацаанд нөөцөлж хэрэглэх боломжтой юм.

Зөгийн балны ач тус

Зөгийн балыг тогтмол хэрэглэснээр ходоод-гэдэсний зам, зүрх-судас, амьсгалын болон дархлааны эрхтэн тогтолцоо сайжирдаг. Хүний биед зөгийн бал нь бүрэн шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм.

Зөгийн бал нь глюкоз, фруктоз гэх мэт нүүрс-усны үндсэн эх үүсвэр тул өсч бойжиж буй хүүхэд, ачаалалтай ажилладаг хүмүүс болон тамирчдад ихээхэн хэрэгцээтэй байдаг.

Нэг халбага зөгийн балыг нэг аяга бүлээн усанд найруулж уухаас гадна хэлний дор уусгаж хэрэглэж болдог.

Нүүрс-усны агууламжтай хүнс хэрэглэсний дараа цусан дахь глюкозын хэмжээ хэрхэн өсч буй үзүүлэлтийг гликемик индекс гэдэг. Зөгийн балны уг үзүүлэлт нь 49-91 буюу хангалалттай өндөр үзүүлэлттэй байдаг хэдий ч чихрийн шижинтэй хүмүүс зөгийн бал идсэний дараа яг ижил үзүүлэлттэй бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй харьцуулахад глюкозын хэмжээ маш бага ихэсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Чихрийн шижингийн аль ч төрөлд (I, II) цэвэр зөгийн балыг хэрэглэж болно.

Баяжуулсан зөгийн бал – Балт бүтээгдэхүүн

ТЕНТОРИУМ® компани дээд зэргийн цэвэр зөгийн бал суурьтай, зөгийн бусад бүтээгдэхүүн, органик нэгдлээр баяжуулсан дараахь балт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

БАЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл энд дарж авна уу.