Цэцгийн тоос гэж юу вэ?

Цэцэгт ургамлын тоосовчийн бөөгнөрлийг ургамлын тоос буюу эр бэлгийн эс гэнэ. Тоос хүртээгч шавжийг өөртөө татахын тулд цэцэгт ургамал олон жилийн хувьслын явцад маш амтлаг, тэжээллэг тоос гаргадаг болжээ. Иймээс ихэнх цэцэгт ургамлын тоос нь он удаан жилийн явцад шалгарсан супер-бүтээгдэхүүн гэж нэрлэж болохуйц маш тэжээллэг юм.

Зөгий цэцэгт ургамлын тоосыг цуглуулан, тусгай шүүрлээр баяжуулж цэцгийн тоос боловсруулдаг.

Шавьжаар дамжуулан тоос хүртээгч ургамал нь салхиар дамжин тоос хүртээгч ургамлын тоосноос харшил өгдөггүйгээрээ ялгаатай байдаг.

Цэцгийн тоосны ач тус

Цэцгийн тоосонд хүний цусны найрлагад ордог бараг бүх микроэлемент, тухайлбал төмөр, зэс, марганец гэх мэт байдаг. Цэцгийн тоосыг хүүхдийн идэвхтэй бойжилтын үе, хүнд өвчин болон мэс заслын дараахь нөхөн сэргээх эмчилгээ, өндөр настан, бие султай хүмүүс болон тамирчдад энерги нөхөхөд хэрэглэнэ.

Цэцгийн тоос нь хавдар буулгах, үрэвсэл дарах, шарх түргэн эдгээх, гэмтсэн эдийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжиж, элэгний эдийг нөхөн сэргээх, зүрхний ишеми, даралт ихдэх, багадах, миокард, зүрхний ревматизмын эмчилгээнд эерэг нөлөө үзүүлдэг. Цэцгийн тоос хэрэглэхэд өөх тосны солилцоо сайжирч, зүрхний хэм хэвийн болж, биеийн хүчний чадавх сайжирна. Мөн хялгасан судас бэхжүүлэх үйлчилгээтэй тул тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

ТЭЖЭЭЛИЙН ҮРЛҮҮДИЙН талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.