Шамбарам /цагаан мах эргэх/ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Цагаан мах эргэх өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд
Хувийн ариун цэврийг сахих.
Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бүлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгvй байж болно.

Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх
Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шүүс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.Өтгөн хатах зориуртай хүмүүс хvнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү хэрэглэдэг хүмүүс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгvй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хүнс хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий
Судалгаанаас харахад хэвийн vед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Удаан хугацаанаар суух болон зогсох, хvнд зvйл өргөхөөс зайлсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хvнд зүйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй vүдээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хvнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.

Ууц нуруу, өгзгөө дулаан байлгах.
Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хүний хувьд аль болох хүйтэн газар суухаас зайлсхийн бүлээн гудас хэрэглэх нь зvйтэй.

Байнга угааж байх
Өдөр бүр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрүүл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Халуун ногоо болон спиртийн төрлийн зvйлийг хvнсэндээ хэрэглэхээс зайлсхий.

Халуун ногоо, улаан чинжүү, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгүй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон үрэвсүүлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болж өгдөг юм.

Арчилгаа
40 – 45 хэмийн бvлээн усаар онгоцыг дүүргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дvрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ vед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг үрэвсэл, мэс заслын дараа илүү удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагүй юм.
Олон хүн цагаан мах эргэх өвчний зовлонг биеэрээ мэддэг (үүнийг мөн шамбарам өвчин, эсвэл анагаах ухааны хэлээр “геморрой” гэж нэрлэдэг). Цагаан мах эргэх өвчинг намдаахын тулд сүүлчийн аргаар мэс засалд ордог гэдгийг мэдэх боловч эдгэрэхийн тулд хүн өөр юу хийж болохыг ихэнх хүмүүс мэдэхгүй. Мэс засал ч энэ өвчний илэрсэн шинж тэмдэгт ханддаг, харин эх үүсвэрт нь хөндөхгүй. Тийм учраас эдгээж чаддаггүй. Мэс засалд орсон хүмүүс дараа нь дахиад ийм асуудалтай болох нь түгээмэл.

Холбоотой нийтлэл: Шамбарам өвчинг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

 

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах