Үрчлээнээс сэргийлэх аргууд

Нүүрэн дээр үрчлээ гарсан хойно нь л арчилж эхлэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гарч ирэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь гарсан хойно нь арилгахаас хамаагүй амар шүү дээ. Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд тэдэнтэй нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй.

Унтахаас 3 цагийн өмнө хийгддэг халуун жингүүд үрчлээний эсрэг сайн арга болдог. Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ). Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тос чинь савтай бол савнаас нь жоохныг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы үзүүрээр давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Энэ бүхэн чинь ойролцоогоор 2-3 минут үргэлжлэх ёстой шүү.

Өглөөдөө нүүрээ тоникоор арчаарай. Дараа нь өдрийн  чийгшүүлэгч тос түрхээд энгэсгээ тавиарай. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно.

Өндөгтэй нимбэгний маск: Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.

Өндөг гурилны маск: Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа хусч арилгаад угаана.
Дрожны маск: 25 г дрож аваад сүүг эсвэл ургамалын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.
Нимбэгний тослог маск: 6-7гр тослог тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай. Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй.
Нүд
Нүүрээ арчилчихаад нүдээ тоохгүй орхиж болохгүй. Нүдний доорхи бараан дугуйнууд нойр дутагдсанаас болж гарч болзошгүй. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут шиг болдог.

Ээдэмний маск: 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.

Нүдэнд зориулсан ээдэмний жин: 2 цайны халбага шинэхэн ээдэм аваад дээрээс нь 1 цайны халбага сүү, цөцгийний аль байгаагаа нэмээд марланд боогоод нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа сэрүүн цайгаар угаана.
Хатаасан укропны жин. 2 цайны халбага хатаасан укроп даар хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ тавь. 20 минутын дараа авч болно. Нүдний эргэн тойронд батга гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд тусгай нүдэнд зориулсан тосыг хэрэглэх хэрэгтэй. Яавч нүүрэндээ түрхдэг жирийн тосоо түрхэж болохгүй. Учир нь нүдний доорхи арьс илүү нимгэн бөгөөд мэдрэмтгий. Гэхдээ нүдний зориулалттай тос байхгүй бол жирийн тос хэрэглэсэн ч болно л доо, гэхдээ маш тослогийг нь. Ганц санах зүйл гэвэл тосыг арчиж түрхэхгүй харин хурууны үзүүрээр тогшиж түрхэнэ. 15 минутын дараа үлдэгдэлийг нь салфетканд шингээж авна. Нүүр болон нүдэнд бүх урьдчилсан арга хэмжээг авсны дараа л тосоо түрхэнэ.
Дух
Хэрэв духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск хийж болно. Бүдүүн ч биш нарийн ч биш дугуй зүсэм аваад духныхаа голд тавь. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш хөдөлгөөрөй.

Өндөгний цагааныг гурвантаа түрхэх. Эхний удаа түрхээд хатахаар нь дараачыхыг нь түрхээд явна. Гурав дахь удаагаа түрхсэнийхээ дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно. Эсгэсэн байцаа тавиад 10-15 минут болгоод дараа нь нүүрээ угааж бас болно. Үүнийг нүүрэндээ ч гэсэн хэрэглэж болно. Дарсан байцаа, өргөст хэмх, улаан лоолний шүүсээр духаа арчиж болно. Хэрэв харшил өгч байвал ахиж битгий хийгээрэй. Дахиж хэлэхэд өөрийн мэдрэмжээ сонсоорой. Хүн болгон өөрийн онцлогтой бөгөөд ерөнхий юм тохирохгүй байж болно.

Холбоотой нийтлэл: Үрчлээ гэж юу вэ?

 

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах