ХАНИАЛГА ДАРАХ ЗӨГИЙН БАЛТАЙ БИГНҮҮР

Хэрэглэгдэх зүйлс:

Зөгийн бал (1 хоолны халбага), гурил (1 хоолны халбага), ургамлын тос (1 цайны халбага), бинт (4-6 давхар), хөвөн, хүнсний гялгар уут ордог.

Насанд хүрэгчид бигнүүрийн үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд 1ц/х горчиц нэмж хольж болно.

Бигнүүрийн үйлчилгээ: Зөгийн бал нь бие махбодь дахь үрэвслийг дарангуйлна. Халуун үйлчилгээ нь цэр ховхлож цусны эргэлтийг нэмэгдүүлнэ. Бигнүүр тавьсны дараа үр дүн нь маш хурдан мэдрэгддэг.
Энэ аргыг хүүхдэд (6-аас дээш сартай), том хүнд хэрэглэж болно. Халуунтай үед эсвэл бигнүүрт орсон зүйлсийн аль нэгэнд харшилдаг бол хэрэглэж болохгүй.

  1. Зөгийн бал, ургамлын тосоо холин 40-50С буюу бүлээн болтол халаагаад гурилтай холино. Хэрвээ хэт шингэн байвал бага зэрэг гурил нэмж болно. Бинтэндээ зуурмагаа шингээнэ.
  2. Бигнүүрээ цээжинд, эсвэл далны хооронд тавина. Цээжинд тавибал зүрхнээс дээш байрлаж байх ёстой.
  3. Бигнүүр дээрээ хүнсний гялгар уутаа наагаад дээрээс нь хөвөнгөө зулж тавина.
  4. Зурагт үзүүлсэнээр ороолтоор ороож, унтлагын хувцас, эсвэл футболк өмсгөнө.Хүүхдэд бигнүүрийг унтахаас 2-3 цагийн өмнө тавина. Насанд хүрэгчид унтахын өмнө тавиад өглөө нь бигнүүрээ авна. Бигнүүрийг 3-7 удаа тавина. 

Давхар ханиалга намдаах бүтээгдэхүүн хэрэглэж болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах