Цээж хорсох зовиурыг хэрхэн арилгах вэ?

Хоол идсэний дараа цээж гашуун оргиж, улаан хоолойд таагүй мэдрэмж төрөх, зүрхээр өвдөхийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Хэрэв удвал олон төрлийн өвчлөлд хүргэж болзошгүй тул юунаас болсныг нь олж тогтоох хэрэгтэй. 

Яагаад цээж хорсдог вэ?

Энэ зовиур нь ходоодны хүчил ихсэж, ходоодонд орсон хоол зөв шингэж чадахгүйн улмаас буцаж гулгин гашуун шингэн улаан хоолой болон, амны залгиур хэсэгт мэдэгдэхийг хэлдэг. Энгийнээр хэлбэл, ходоодны амсар хаагдахаа больж ходоодонд байгаа хоол, хүчилтэй хамт дээшээ гарахыг хэлдэг. Буруу хооллосноос болоод ийм таагүй мэдрэмж төрөх нь ч байдаг.

Энэ мэдрэмж удвал зүрх болон улаан хоолойгоор халуу оргиж өвчин намдаах эсвэл хоол шингээх эм уухаас нааш намдахгүй хүндээр өвдөж эхэлдэг. Хэрэв та 7 хоногт 1 болон түүнээс олон удаа ингэж зовиурладаг бол ходоодны хорт хавдар, үрэвсэл, элэгний өвчнөөр өвчлөх магадлал энгийн хүнийхээс 6 дахин их байна гэсэн үг юм. Тиймээс эрт үед нь мэргэжлийн эмчид хандан оношолгоо хийлгэх нь зүйтэй.

Цээж хорсоход нөлөөлдөг гол шалтгаанууд:

1 удаагийн цээж хорсолтыг буруу хооллолтоос үүссэн гэж бодож болох ч байнгын давтамжтай байх нь таны буруу амьдралын хэв маягаас шалтгаалсан байдаг. 

  • Хэт их халуун ногоо, хийжүүлсэн ундаа, амттан идэх, цитрусын төрлийн жимс их хэрэглэх
  • Хэт их эсвэл огцом идэх
  • Архи, тамхи: Тамхины никотин нь булчингийн сулрал үүсгэж ходоодны булчингийн үйл ажиллагаанд нөлөөлөн амсар нь хаагдахаа больдог. Согтууруулах ундаа нь булчинг сулруулж, пиво болон оргилуун дарсанд агуулагдах хий нь ходоодыг тавгүйтүүлж, цээж хорсох мэдрэмж төрүүлдэг.
  • Стресс, сэтгэл хямрал
  • Өвчин болон антибиотикийн хэрэглээний үед ходоод үрэвссэн эсвэл шархалсан бол
  • Жирэмсний үеүүдэд гормоны тэнцвэргүй байдлаас болж

Гэрийн аргаар энэ зовиураас салах аргууд:

Дараах гэрийн аргаар бэлдэх шүүс, ундааг хэрэглэж зовиураасаа салах боломжтой. 

  • Улаан лууван, өргөст хэмх, зэрлэг цагаан лууван буюу ридискний цэвэр шүүс нь ходоодны хүчлийг тэнцвэржүүлдэг
  • Зөгийн жилийн тосон хандыг унтахын өмнө ууж хэрэглэхэд цээж хорсолтыг намдааж, улаан хоолойн болон ходоодны үрэвслийг дарах үйлчилгээтэй. 
  • Цагаан гаа болон балжингарам цэцгийн цай: Энэ цай нь дотор муухайрах үед болон цээж гашуун оргилтыг сайн дардаг. Цайг бэлтгэхдээ, 1 цайны халбага, үрж жижиглэсэн цагаан гаан дээр 1 аяга халуун ус хийж, хатаасан цэцгийн хандаа дээр нь хийгээд 10 минут хандална. Энэ цайгаа өдөрт 1 удаа өдрийн хоолны дараа ууна.
  • Өвчнөө хурдан намдаахыг хүсвэл, 1 цайны халбага хүнсний содыг 1 аяга халуун бүлээн усанд хийж хутгаад, бага багаар оочилж ууна
  • Зөгийн бал болон зуун наст: Хөргөгчинд 3 хоног хийж хөлдөөсөн зуун настын 3 навчны зөөлөн эдийг, 3 халбага зөгийн балтай холигчоор хольж хэрэглэнэ.
  • Сүү: Тослог багатай сүүг 1 аягыг шимж уух
  • Төмсний шүүс: Хоолноос 30 минутын өмнө 2 халбага төмсний шүүс ууж түр зуурын өвдөлтийг намдааж болно.

Амьдралын зөв хэвшил:

Үүнээс гадна өөрийн өдөр тутмын амьдралдаа гаргадаг доорх алдаагаа засаарай.

  • Биеийн ерөнхий байрлалдаа анхаарах: Хоол идснээс хойш 1-3 цагийн турш хэвтэхгүй байх. Ингэх нь ходоодны амсар нээгдэж, хүчлийг улаан хоолой руу гаргадаг. Үүний оронд тайван суух, алхах гэх мэт хөнгөн хөдөлгөөн хийх хэрэгтэй.
  • Хоолны хэмжээгээ тохируулах: Хоол идэхдээ 1-2 цагийн зайтай бага багаар идэх нь хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг. Мөн хоол идэхдээ аль болох удаан зажилбал ходоод хоолыг боловсруулахдаа бага хүчил ялгаруулдаг.
  • Хэт өндөр дэрэн дээр унтах.
  • Бариу хувцаснаас татгалзах: Хэт бариу хөхний даруулга, гэдэсний даруулга, корсет, өмд зэрэг нь ходоодыг шахаж ийм зовиур төрүүлдэг. 
  • Ходоодны хүчлийг ихээр ялгаруулдаг кофе, халуун ногоотой хоол, шоколад, согтууруулах ундаа, сармис, сонгино, хэт хүчиллэг цай зэргийг хэрэглэхгүй байх. 

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах