Өтгөн хаталт таныг зовоосоор уу?

2 ба 3-аас олон хоногоор өтгөн саатан, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр, дүлүүлж , дутуу гарах шинжийг өтгөн хатах гэнэ.
Доорхи шинжүүд өтгөн хаталтыг илтгэдэг:

  • Долоо хоногт 2-оос цөөн хүндрэх,
  • Бие засах үед нийт хугацааны 25 хувийг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлт шаардах,
  • Өтгөн хоргол хэлбэртэй, хатуу, хуурай гарах,
  • Өтгөний хэмжээ багасах,
  • Өтгөнөөр бие зассаны дараа дутуу гарсан мэт санагдах зэрэг болно

ЭМЧИЛГЭЭ

Эмийн болон эмийн бус эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээг эмчийн зөвлөгөөгөөр хийнэ. Эмчилгээнд хоолны дэглэм чухал. 
Өдөрт 4-6 удаа хооллоно. Хоногийн хоол 2900-3000 ккал илчлэгтэй түүнд агуулагдах уургийн хэмжээ 90-100 грамм, нүүрс ус 400-450грамм, өөх тос 90-100 грамм, давс 8-10 грамм, уух шингэн 1,5-2 литр байхаар зохицуулна. Хоолыг буцалгах, жигнэх аргаар бэлтгэнэ. Өглөө бүр буцалсан хүйтэн бүлээн ус, рашаан уух, өдөр бүр жимс, ногоо идэх ба хоногт хэрэглэх хүнсний ислэгийн хэмжээ 25-30 гр байх ёстой.

ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН:

  • Гурилан бүтээгдэхүүн: хүнсний эслэгээр баялаг бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн , хивэгтэй талх, гурилан боов,жигнэмэг , хар гурил , гурвалжин болон хөц будаа, хөх тариа
  • Шөл: өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл , загасны шөл, улаан манжингийн шөл , хөц болон амуу будааны шөл , цэцэгт байцааны шөл
  • Мах: үхэр, тахиа, загас, чанасан жигнэсэн байдлаар
  • Өөх тос: ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
  • Сүүн бүтээгдэхүүн: шар сүү, тараг
  • Ногоо: янз бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй,гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа
  • Жимс: хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм

Зөгийн аж ахуйн нэг бүтээгдэхүүн болох хитозантай эрдэнэшишийн гурилыг хэрэглэх нь өтгөн хаталтын үед заавал хэрэглэх хүнсний нэг болдог. Хитозан нь хүнсэнд байдаг нарийн утаслаг бүтээгдэхүүн бөгөөд хүнсэнд хэрэглэгдэхэд бие махбодид шингэдэггүй боловч хорт бодисуудыг өөртөө холбож, нүүрс-усны шингээлтийг удаашруулж, ходоод гэдэсний замын ажиллагаа дэмждэг. Хитозан нь өөхний илүүдэл болон бага нягтралтай холестериныг өөртөө уусгаж, зүрх-судасны системийн үйл ажиллагаа хэвийн болгон бэхжүүлдэг. “Тенториум”-ын хитозан агуулсан бүтээгдэхүүнүүдэд цэвэршүүлсэн сайн чанарын хитозаныг ашигладаг.Ийм хитозан нь хүрээлэн буй орчны таагүй болон хэт ягаан хорт туяаны нөлөөнөөс хамгаалдаг. Хитозан, сибирийн жодоо хосолсноор бие махбодийн эрүүлжүүлэх гайхамшигтай боломж олгодог. Хитозан нь бие махбодиос хорт бодисыг гаргаж, өтгөн хаталтыг анагаах үйлчилгээтэй.

ХЯЗГААРЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН:

Цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү зэрэг

ӨТГӨН ХАТАЛТТАЙ ӨВЧТӨНИЙ ХИЙХ ДАСГАЛ:

Хэвлийн болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хийх, гэдэс цэвэрлэх, бухимдал тайлах иогийн дасгалыг долоо хоногт нэг удаа эсвэл сард нэг удаа хийх нь өтгөн хаталтаас сэргийлнэ.

Ингээд УБ Сонгдо эмнэлгээс гаргасан өтгөн хаталтын дасгал эмчилгээг хүргэж байна.

Уг дасгал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх, өтгөн хаталтын эсрэг, мөн бухимдал тайлах ач холбогдолтой. Дасгалыг зааврын дагуу, өөрийн биеийн хүчийг төвлөрүүлэн зөв хийж чадвал эм болно. Дараах дасгалуудыг нэг удаад таваас илүү давтан хийнэ.

1.Хэвтсэн чигээрээ хөлөө харах

Дээш харж гараа ташаандаа авч хэвтэнэ. Биеийн дээд хэсэг ба толгойгоо өргөж 10 секундын турш хөлийн үзүүрийг харсны дараа 10 секунд амарна.

2.Бүсэлхийгээ өргөх

Хэвтсэн чигээрээ бүсэлхийн хэсэгтээ хүч өгч дээшээ өргөнө. Энэ үед хөлөө цэх тэнийлгэн бүсэлхийгээ чөлөөтэй өргөгдөхөөр болгон 10 секундын турш барина.

3.Бүсэлхийгээ наалдуулах

Бүсэлхийдээ хүч өгч шаланд наалдуулна. Энэ үед хөлөө өргөж, бүсэлхийгээ шаланд сайн наалдуулна.

4.Хөлөө нугалж өгзгөө өргөх

нэг хөлөө өвдгөөр нь нугалж дээш өргөөд, хоёр гараараа барьж өгзөгний булчингаа чангалж өргөнө. Дараа нь нөгөө хөлөө ээлжлэн хийх маягаар 10 секундээс илүү хугацаагаар таваас дээш удаа хийнэ.

5.Хэвтээ чигээрээ хөлөө дээш өргөх

Нэг хөлөө шулуун байлгаж, нөгөө хөлөө хүчтэй өргөнө. Арваас дээш удаа давтаад нөгөө хөлөө сольж хийнэ.

6.Хөлөө өргөнгөө биеэ татаж суллах

Хэвтсэн байрлалаасаа хоёр хөлөө зэрэг дээш өргөөд биеэ татаж хоёр гараараа их биеэ тулна. Хөлөө аажуухан хоёр тал уруугаа таваас дээш удаа солино. Хөлөө толгойгоо давуулан буулгаад таван минутын турш барина.

7.Нуруугаа өндийлгөх

Хөлөө өвдгөөрөө нугалж хэвтээд нуруугаараа цэх өндийж, хоёр гараа өвдгөндөө хүргэнэ. Мөн арваас дээш удаа давтана.

8.Хэвлийн массаж

Хэвтэж буй байрлалаасаа гарынхаа алганд хүчээ төвлөрүүлж хэвлийгээ цагийн зүүний дагуу аажуухан тойруулж массаж хийнэ. Үүнийг арваас дээш удаа давтан хийнэ.

Өтгөн хатах зовуурь нь тухайн хүний хоололтын байдал, өтгөн хатахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, ялангуяа өтгөх хатах шинжийг илрүүлэхэд тустай асуумж болон шинжилгээ төлөвлөх шаардлагатай тул мэргэжлийн эмчид хандах нь ихээхэн ач холбогдолтой.

Эх сурвалж: www.gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах