сөөргөө

Улаан Хоолойн Сөөргөөг Эмгүй Анагаах Арга

Улаан хоолойн сөөргөөг эмгүй анагаах арга

  • Таны цээж хорсдог уу? 
  • Та улаан хоолойн сөөргөөтэй юу? 

Бараг бүх хүн амьдралдаа энэ таагүй мэдрэмжийг авсан байдаг. Зарим хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа түр зуур цээж хорсох нь хэвийн боловч байнга зовиурлах нь өөр шалтгаантай тул анхаарч үзэх шаардлагатай.

Улаан хоолойн сөөргөө гэж юу вэ?

Бидний идсэн хоол шүдэнд бутлагдаж, залгиур хоолойгоор даван, улаан хоолойгоор дамжин ходоодонд орж боловсордог. Ходоодон дахь хоолыг эргэж гаргахгүй байх хумигч булчин улаан хоолой, ходоодны дунд байрладаг.

Эрүүл хүний хувьд уг булчин бүрэн хаагдаж байх ёстой. Гэтэл уг булчин суларч гүйцэд хаагдахгүй, ходоодон дахь хүчиллэг агуулагдахуун улаан хоолой руугаа сөргөн орж улаан хоолойн доод хэсгийн салстыг гэмтээхийг улаан хоолойн сөөргөө гэж нэрлэдэг.

Сөөргөө

Сөөргөөнөөс болж улаан хоолойн доод хэсэгт байнга хүчиллэг зүйл орж цочроосноос болж улаан хоолойн доод хэсэг үрэвсэж, шархалдаг.

Сөөргөөтэй хүнд ямар зовиур илрэх вэ?

Насанд хүрэгчдийн 40% нь сөөргөөтэй гэдгээ ч мэддэггүй явдаг. Тэдгээр мэргэжлийн эмчид хандахгүй, эмчилгээ хийлгэхгүй олон жил явдаг. Эмчид хандсан ч нэг удаагийн богино хугацааны эмчилгээ хийчихээд дахиад цээж нь хорсохоор эмнэлэгт хандахгүй дураараа эм авч хэрэглэн, зарим нь бүр хүнсний сода зэргийг хэрэглэн аргацааж явдаг.

Танд дараахь шинж тэмдэг ажиглагддаг уу? 

  • Цээж хорсох, өвчүүний ард өвдөх. Ихэнхдээ хоол идсэнээс хойш 30-60 минутын дараа ажиглагддаг.
  • Гашуунаар гулгих, горойх
  • Хоолой өвдөж, юм тээглэж байгаа мэдрэгдэх
  • Зарим тохиолдолд хоолой сөөж, ханиалгах
  • Төвөнх, буйл үрэвсэх зэрэг зовиурууд илэрдэг.

сөөргөө

Эдгээр зовиур их, бага хэмжээгээр илэрсэн л бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай. Мэргэжлийн эмчид үзүүлж, ярилцаж, дурангийн шинжилгээгээр онош тавигдана.

Сөөргөөтэй болоход юу нөлөөлдөг вэ?

Сөөргөөт үрэвсэлтэй болоход олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал:

Таргалалт, илүүдэл жин.  Таргалалтын улмаас хэвлийн хөндийн дотоод даралт ихсэж, ходоодыг шахаж, улаан хоолой-ходоодны хооронд байрлах хумигч булчинд байнга ачаалал өгснөөс бол сулардаг. Ингээд ходоодонд агуулагдах ходоодны хүчил улаан хоолойн доод хэсгийг гэмтээдэг. Хэрэв та илүүдэл жинтэй бол жингээ зохицуулаарай.

Жирэмслэлт. Ураг томрохын хирээр хэвлийн дотоод даралт ихсэж, цээж хорсдог. Гэхдээ уг зовиур нь төрсний дараа байхгүй болно.

Архи, тамхины хэрэглээ. Архи нь ходоодны хүчилийг ихэсгэдэг тул улаан хоолойг гэмтээх нөхцөл бүрддэг. Тамхи нь хумигч булчинг сулруулдаг.

Өрцний ивэрхий. Ходоодны дээд хэсэг өрцний булчингийн дээр байрлаж, сөөргөөг үүсгэдэг.

Амдралын буруу хэв маяг. Монголчуудын хувьд энэ нь хамгийн голлох шалтгаан болдог. Тухайлбал:

  • Өлсөж байгаад нэг дор их идэх
  • Шарсан, тостой хоол, халуун ногоотой хоол их хэрэглэх
  • Ходоодны хүчил ихэсгэдэг жимс хэрэглэх (жүрж, нимбэг, мандарин гэх мэт)

  • Хумигч булчин сулруулах зүйл хэрэглэх (шоколад, гаа, гаатай бохь, улаан лооль, кофеин агуулсан ундаа хэрэглэх (кофе, өтгөн цай, хийжүүлсэн ус, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа)

  • Хоол идсэний дараа шууд биеийн хүчний дасгал хийх
  • Хоол идэнгүүтээ хэвтэх

Сөөргөөтэй хүнд ямар эрсдэл үүсэх вэ?

Сөөргөө өвчин үүссэнээс хойш олон жил эмчилгээ хийлгүй явбал улаан хоолойн доод хэсгийн салст бүрхүүл үрэвсэж, шархалж, улмаар эсүүд нь хувиралд ордог. Эхний үед хөнгөн зэргийн хувирал, цаашлаад хүндэрсээр эцэстээ хавдар болох эрсдэл бий.

Улаан хоолойн сөөргөөт үрэвсэл

Өөрөөр хэлбэл, сөөргөөт үрэвсэл нь дангаараа улаан хоолойн хорт хавдрын бие даасан хүчин зүйл болдог. Иймээс хэрэв таны цээж хорсдог, гашуун хүчиллэг зүйлээр гулгидаг үүнээсээ болж шөнө сэрдэг эсвэл долоо хоногт 2-3 удаа дээрх зовиур илэрдэг бол заавал мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө аваарай. Өвчнөө бага дээр нь оношлуулж эмчилгээгээ хийлгэвэл улаан хоолойн хавдраас өөрийгөө хамгаалж чадна.

Сөөргөөт үрэвслийн эмчилгээ

  • Оношоо тавиулах. Сөөргөөтэй хүн эхлээд хоол боловсруулах дээд замаа буюу улаан хоолой, ходоодоо дурандуулж оношилгоо хийлгэн, салстын гэмтлийн зэргийг тодорхойлуулна.
  • Эмчийн заавраар курс эмчилгээ хийлгэх. Үүнд эмч ходоодны хүчил бууруулах эм, хоол боловсруулах хөдөлгөөн зохицуулах эмүүдийг сонгомол аргаар хавсарч хэрэглүүлнэ. Хэрэв дур мэдэн эм уувал, ходоодны салст хатингаршиж, ясны сийрэгжилт үүсэх эрсдэлтэй.
  • Эмчилгээний хугацаа. Эмийн эмчилгээг олон улсын зөвлөмжөөр 6-8 долоо хоног буюу 1.5-2 сар тасралтгүй уугаад зогсоож үздэг.Эм хэрэглэж байх хугацаанд хүчиллэг сөөргөө багасдаг. Хэрвээ 6-8 долоо хоног эмээ уучихаад байхад зовиур намдахгүй бол цаад өөр шалтгааныг олох шаардлагатай.Ихэнх хүмүүс эмчийн зааварласнаар хоёр сар эмээ уугаад зогсоочихдог. Гэтэл эм уусан хүмүүсийн 80%-д нь дахиад л цээж хорсох шинж илэрдэг. Эмээ зогсоосны дараа дахин зовиур илэрвэл тодорхой хугацаагаар эмээ үргэлжлүүлж уух шаардлагатай. Мөн уусан эмэнд үр дүн өгөхгүй бол эмчийн заавраар тухайн бүлгийн өөр эмээр сольж, тунг нь өөрчилж хэрэглэнэ.
  • Эмийн эмчилгээтэй хавсарч улаан хоолойн салст нөхөн төлжүүлэх эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм  мөрдөнө.

Сөөргөөтэй хүний дэглэм

Цээж хорсдог хүн эмийн эмчилгээнээс гадна хоолны дэглэм барьж, амьдралын хэв маягаа зохицуулах шаардлагатай. Үүнд:

▪️Бүсэлхийгээрээ бариу хувцас, корсет өмсөхгүй байх.
▪️Хоол идсэний дараа бүс, тэлээгээ суллах. Эрчүүд өмдөндөө бүсний оронд аль болох татуурга хэрэглэх. Хэрэв нурууны бүс зүүдэг бол хоол идсэн дараа авч байх.

▪️Хоолны дэглэм барих. Аль болох булчин суллах үйлчилгээтэй хоол, унднаас татгалзах.

▪️Бага багаар ойр ойрхон хооллох. Улаан хоолой шүлтлэг орчинтой тул сөөргөөтэй хүний хувьд бага хэмжээний ходоодны хүчилд ч улаан хоолойн салст цочирдог.

Хоосон ходоодны рН=2, хоолтой ходоодны рН=5 байдаг тул хүн юм идсэний дараа ходоодны хүчил саармагжиж, улаан хоолойг гэмтээх нь багасдаг тул бага багаар ойр ойрхон хоолохыг зөвлөж байна. Мөн хоол цайг хэт халуун, хүйтэн хэрэглэхгүй.
▪️Хоол идсэний дараа хэвтэхгүй байх. Унтахаасаа гурван цагийн өмнө хоолоо идэх. 
▪️Биеийн жингээ бууруулах. Эмэгтэйчүүдийн бүсэлхийн тойрог 90см, эрэгтэйчүүдийнх 100см -ээс ихгүй бол хэвлийн дотоод даралт ихсэхгүй.
▪️Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх. Гэхдээ хооллосноос хойш 1 цагийн дараа хөдөлгөөн хийнэ.
▪️Тамхи татахгүй байх.
▪️Орны толгой болон дэрийг өндөрлөх. Ингэснээр унтаж, хэвтэж байхад ходоодон дахь агууламж улаан хоолойд орж, нэмж гэмтэхээс сэргийлэх ач тустай.

Улаан хоолойн салст нөхөн төлжүүлэх эмчилгээ

Үрэвссэн, шархалсан улаан хоолойн салстыг нөхөн сэргээх, хамгаалахад зөгийн жилий хамгийн үр дүнтэй байдаг.

зөгийн жилий

Зөгийн жилий бол хамгийн хүчтэй, хүний биед аюулгүй “байгалийн антибиотик” юм. Судалгаагаар зөгийн жилийг 100 гаруй өвчний үед хэрэглэхэд маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон. Цаашид ч энэ тоо улам өсөх хандлагатай байна.

Зөгий жилий нь улаан хоолой, ходоодны салстын үрэвсэл, шархны эсрэг хүчтэй үйлчилгээтэй.

  • Хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлөх эмийн гаж нөлөөг багасгаж, эмчилгээний үйлчилгээг эрчимжүүлдэг.
  • Ходоод, улаан хоолой, 12 нугалаа гэдэсний салстыг нөхөн төлжүүлж, улайлт, үрэвслийг хурдан анагаана.
  • Улаан хоолой, ходоодны шархыг сорвигүй анагааж, цаашид зөгийн жилий тогтмол хэрэглэснээр дахин өвчлөхгүй байх боломжтой.

Зураг дээр дарж бүтээгдэхүүн захиалаарай.

⬇️⬇️⬇️

зөгийн жилий

Сөөргөөний үед зөгийн жилийн өтгөрүүлсэн усан ханд, зөгийн жилийн тосон хандыг хавсарч 45 хоног хэрэглэхэд 1 курс эмчилгээ болдог бөгөөд биеийн байдлаас хамаарч жилд 2-4 давтахад үр дүн өндөр байдаг.

Сөөргөөний эсрэг хөтөлбөрийг хэрэглэсэн хэрэглэгчийн үр дүнг сонсоорой.

⬇️⬇️⬇️


Холбоотой нийтлэлүүд: 


Хэрэв Та Зөгийн жилийн бүтээгдэхүүнүүдийг 5% ХЯМДРАЛТАЙ авахыг хүсвэл доорх хэсгийг бөглөнө үү. Бид таны мейлээр КУПОН КОД илгээх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах