Эрдэс бодис бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний бие махбодын бодисны солилцооны биохимийн процесст оролцдог хамгийн шаардлагатай 30 орчим эрдэс бодис байдаг. Эрдэс бодисыг дараах 2 бүлэгт хуваадаг. Үүнд:

  1. Макроэлементүүд /кали, магни, кальц, фосфор г.м/ Эрдэс бодисын бараг 99,9% макроэлемент байна.
  2. Микроэлементүүд /бичил/ буюу ультрамикроэлемент /хэт //төмөр, марганец, йод, цайр, зэс, хром, селен г.м/ 0,0001-0,00001%-ийн концентрацтай бодисыг бичил элемент, 0,00001%-ээс доош концентрацитай бол хэт бичил элемент гэж нэрлэдэг. Төмөр, зэс, йод, цайр, албин чулуу, хром, селен, фтор, марганец зэрэг 15 бичил элемент хамгийн шаардлагтайд тооцогдох бөгөөд биологийн өндөр идэвхижилтэй байдаг. Бичил элемент төрөл бүрийн ач холбогдолтой.

Кальци Хүний бие махбодод 1-2кг кальци байдаг бөгөөд тэдгээрийн 98-99% яс, мөгөөрсөнд агуулагдана. Цусны сийвэнд ионжилагдсан кальци уурагт кальци гэсэн 2 бүлэгнэд бий. Яс, шүдний үндсэн бүтэц нь кальци болдог. Сүү, сүүн бүтээгдэхүүнд кальцийн агууламж их байдаг. 0,5л сүү буюу 100г бяслаг хүний хоногт шаардлагатай кальцийн хэрэгцээг бүрэн нөхөх боломжтой. Хүний хоногийн хэрэгцээ 800мг байна. Бие махбодод кальци илүүдвэл өсөлт зогсож, ам цангаж, шээс хэт их ялгарч, өтгөн хатаж, артерийн даралт ихсэж кальцжинэ. 

 

Фосфор ясны эд, шүдний паалангийн бүтцэнд ордог. Фосфор бодисын солилцоонд нэн ялангуяа уураг, өөх тосны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд зонихилох үүрэг гүйцэтгэж, зүрхний булчингийн ажиллагааг сайжруулна. Үүнээс гадна ходоод гэдэсний замын хоол шингэцийг түргэсгэнэ. Сүүн бүтээгдэхүүн, бяслаг, өндөг, элэг, мах, загасанд зохих хэмжээгээр агуулагдах бөгөөд хоногийн хэрэгцээ 1200 мг байдаг. Фосфорын хомсдол төв мэдрэлийн тогтолцооны хямрал /мэдрэлийн саатал, ухаан алдалт/, булчингийн эмгэг өөрчлөлт, яс зүрхний үйл ажиллагааны эрдэсжилтийн өөрчлөлтөөр илэрнэ.

Магни. Магний 50% ясанд, 1% эсийн гаднах шингэнд үлдсэн хувь нь зөөлөн эд эрхтэнд /булчинд/ агуулагдана. Хүний бие махбодод 20г магни байдаг. Мэдрэлийн тогтолцооны цочромтгой байдлыг хэвийн болгоно. Агшилт тавиулах, судас өргөсөх, гэдэс цөсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих шинж чанартай. Үүний зэрэгцээ биеийг ерөнхийд чийрэгжүүлэх, зүрх-судасны тогтолцоог сайжруулах, сэтгэлийн цочирдлыг зогсоох, холестерины түвшинг бууруулах, нүүрс-ус фосфорын солилцоог сайжруулах үйлчилгээтэй. Магнийн дутмагшлын үед /хүмүүсийн 75% хомсдолтой/ таталт үүсдэг бол кальци дутагдвал эд эрхтэний тэжээл хомсдож арьсны гажиг, шарх үүсэж, хоолны шингэц муудаж, өсөлт зогсож, эд эрхтэн /судас, бөөр, мөгөөрс/ шохойждог. Талх,будаа, гурвалжин будаа, шар будуу, вандуй, түрэг шош, грек самар, какао зэрэгт агуулагдсан байдаг. Хоногийн хэрэгцээ 400мг.

Кали. Хүний бие махбодод 160-250г агуулагдана. Цусны хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгалж, уураг нүүрс-усны солилцоонд нөлөөлнө. Хатаасан гүйлс, чангаанз, хар чавга, түрэг шош, шар буурцаг, вандуйд их хэмжээтэй төмс, мах, сүү, загасанд бага зэрэг байдаг. Хүний хоногийн хэрэгцээ 3-5г. Бие махбодод кали хомсдвол мэдрэл-булчин, зүрх-судасны тогтолцооны үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлт гарч, сэргэл гутарч, хөдөлгөөний зохицуулалт алдагдаж, булчингийн болон артерийн цусны даралт багасаж, зүрхний цохилт удааширч, цахилгаан бичлэгт /кардиограмм/ өөрчлөлт гардаг.

Натри. Хүний бие махбодид 115г орчим байдаг.  Натри гэдсэнд маш хурдан хугацаанд бүрэн гүйцэд шингэдэг. Бие махбодын үндсэн хүчиллэг орчныг хангадаг цусны зөөлрүүлэх /буферный/ тогтолцоонд натри оролцдог онцлогтой төдийгүй хоол боловсруулах эсгэгийг идвэхижүүлэх, мэдрэл, булчингийн эдийн зохицуулалтанд нөлөөлөх үйлчилгээтэй. Хүнсний бүтээгдэхүүнд байгалийн цэвэр натри тун хомс /100г-д 15-80мг/, зөвхөн хоолны авс /1-3г/, талхнаас /2,4г/ бие махбодь натрийг авдаг. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ 4,6 байна. Хоолны давс хэтрүүлэн хэрэглэхэд артерийн даралт ихсэх, үрэвслийг урхагжуулах, бие махбодод шингэнийг удаан хугацаагаар барьж саатуулах сөрөг нөлөөтэй.

Хлор. Хүчиллэг шинж чанартай эрдэслэг бодис. Хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэж, давсны хүчил үүсэхэд нөлөөлдөг. Өндөг, сүү, үхэр, тахианы маханд үл ялих бага хэмжээтэй хүнсний ногоо, жимс жимсгэнэд бараг агуулагдадгүй. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ 4-6г. Хоолны давснаас /90%/ энэхүү хэрэгцээг хангадаг. Талх, хоолны давсанд зохих хэмжээгээр бий.

Төмөр. Насанд хүрсэн хүний бие махбодод 3-4г төмөр агуулагддаг бөгөөд түүний 73% гемоглобины бүтцэнд оршдог. Аскорбины хүчил, калийн давс төмрийн шингэцийг сайжруулдаг. Ходоодны шүүс багадах, суулгах, фосфор хүчлийн давс, оксалатны /хурган чих, бууцай/ давс элбэг хоол хүнс хэрэглэх тохиолдолд төмрийн шингэц эрс мууддаг. Төмөр гол төlөв эдэг, дэлүү, чөмгөнд хуримтлагдана. Хоол хүнсэнд төмрийн агуулга хомсдож, ходоод гэдэсний замд түүний өнгөц шингээлт буурвал цус багадах урхагтай. Үхрийн элэг, гахайн элэг, бөөр, тархи, чөмөг, нугас, загасны түрс, махан бүтээгдэхүүн, өндөг, шош, үрт ургамалд төмөр зохих хэмжээгээр агуулагдана. Үр тарианы бүтээгдэхүүнд агуулагдах төмөр үл шингэх  хэлбэртэй /60%/ байдаг бол хүнсний ногоо, жимс жимсгэнийх тун хялбар шингэдэг. Яншуй төмрөөр тун баялаг. Насанд хүрсэн эрэгтэй хүний төмрийн хэрэгцээ хоногт 10мг, эмэгтэй хүнийх 18мг байдаг.

Зэс. Хүний бие махбодод 150мг орчим зэс агуулагдах бөгөөд гол төлөв элэг, бөөр, зүрх булчин, төв мэдрэлийн эрхтэнд агуулагдана. Хүний бие махбодид шаардагдах чухал эсгэгийн бүтцэнд оролцож дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, инсулины адил үйлчлэл үзүүлж, өнчин тархины дааврыг хүчирхэгжүүлж өсөлтийг дэмждэг. Бамбай булчирхайн үйл ажиллагаатай нягт холбоотой байдгийг тогтоосон юм. Эрүүл хүний бие махбодын зэсийн агуулга тэнцвэртэй байдаг онцлогтой. Далаайн нялцгай биетэн, үхрийн элэг, өндгөн мөөг, сагамхай халбин загасны элгэнд бага хэмжээний зэс агуулагдана. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ 2мг байна.

Кобальт. Цус төлжилтийг дэмжиж, цусны улаан эс, гемоглобины үүслийг идэвхижүүлж, хүний бие махбодод зэс, төмөр зохих түвшиндээ байвал үйлчлэл нь улам дээшилдэг. Бодисын солилцоонд тун сайн нөлөөлдөг онцлогтой. Кобальт инсулин үүсэлд оролцдог болохыг судалгаагаар  тогтоосон юм. Усны ургамал, мал, загасны эрхтэн, элэг, улаан манжин, шошны ургамал, гүзээлзгэнэ, зэтгэнэ, мөөг, самарт агуулагдах бөгөөд хүний хоногийн хэрэгцээ 100-200мг байна.

Никель. Цус төлжилтийг сайжруулж, нойр булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж, инсулины боловсролтыг түргэсгэнэ. Далай тэнгисийн /усны/ амьтдын элэг, нойр булчирхай, өнчин тархинд агуулагдана. Хүний өдрийн хэрэгцээг тогтоож чадаагүй.

Марганец. Хүний бие махбодод 10мг-аас илүүгүй байдаг бөгөөд гол төлөв элэг, бөөр, чөмөгтэй яс, хавирганд хуримтлагддаг. Ясны эдийн бэхжилт, яс, элэг, бөөр, гэдэсний фосфатанд /гэрэлмэгц/-ийг идэвхжүүлдэг. Өөх хайлуулах шинж чанартай учраас элэгний өөхшилтээс урьдчилан сэргийлж, бие махбодод хуримтлагдсан өөх тосны үлдэцийг боловсруулж холестерины түвшинг эрс бууруулдаг. Марганец өсөлтийг дэмжиж, инсулины цусан дахь чихрийн багасалтыг сайжруулж бэлгийн булчирхайн үйл ажиллагаанд нөлөөж, тиамин, аскорбины хүчил зэрэг амин дэмийн солилцоонд оролцож, цус төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Марганецийн дутагдал, илүүдэл оссифацийн үйл явцыг алдагдуулдаг. Амьтны /малын/ гаралтай бүтээгдэхүүнд марганец бага байдаг бол амуу тарианы хивэг, хөх тарианы гурил, түзүний бүтээгдэхүүн, навчит ургамал, улаан манжин, шошны төрлийн ургамал, самар, цай, кофенд зохих хэмжээтэй агуулагдана. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ 5-10мг.

Йод. Насанд хүрсэн хүний бие махбодод 25мг орчим иод байх бөгөөд түүний тэн хагас нь бамбай булчирхайд агуулагддаг. Бамбай булчирхай иод хуримтлуулах чадвартай, иод бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлж түүний дааврыг үүсгэдэг. Ундны ус, хоол хүнсэнд иодын агууламж их байдаг нь хөрсний биохимийн онцлогтой холбоотой. Далай тэнгисийн хавь ойролцоох нутагт иод их хэмжээтэй байх бөгөөд алслагдах тутам агууламж багасдаг. Өндөрлөг бүс нутгийн ундны ус, хөрсөнд иод тун бага байдгаас иод дутлын өвчин элбэг тохиолдоно. Ялангуяа сургуулийн насны хүүхэд энэ өвчнөөр ихэвчилэн өвддөг. Ердийн хоол хүнсэнд иод тун бага /4-15мкг/ байх бөгөөд тэнгисийн алгана, балмад, хадар загасанд тун элбэг.
Харин сагамхай загасны төрөл хавч, далайн байцаанд их хэмжээтэй агуулагддаг. Удаан хугацаагаар хадгалах боловсруулахад /шарах, чанах, жигнэх г.м/ бүтээгдэхүүн иодын агууламжаа их /20-60%/ алддаг. Иод дутлын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоолны давсыг иоджуулдаг. /1кг хоолны давсан дээр 325мг иодот кали нэмнэ. / Ийм давсыг 6 сараас илүү хугацаанд хадгалахад иод нь ууршиж дуусдаг юм. Хүний хоногийн хэрэгцээ 100-200мкг.

Фтор. Яс, шүд фторын маш өндөр агууламжтай  бөгөөд ясанд 200-490мг/кг, шүдэнд 240-560мг/кг бий. Шүдний хөгжилт, шүдний паалан, тугалмайн төлөвшинд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, ясны үүрэл, фосфор калийн солилцоонд нэн шаардлагатай. Хоол хүнсний агуулганд фтор тун бага. /100г-д 0,02-0,05мг/ Далайн сам хорхой, хивэг, цайнд зохих хэмжээгээр агуулагдана. Хоол хүнсэнд агуулагдсан фторны 35% өнгөц шингэдэг бол ундны усных 64% бүрэн шингэдэг. Хүний эрүүл мэндэд 0,5-1,2мг/л фторны агуулгатай ус хамгийн тохиромжтой. Фтор илүүдэх буюу дутагдах бие махбодод сайн биш. Фтор хэт илүүдвэл цагаан хорхойн өвчин /флюороз/ үүсэж, шүдний эд дэх фторын хэмжээ ихсэж, шүдний паалан шарлан цоохортож, хагарч суларч, мууддаг төдийгүй фосфор-калийн солилцоонд эрс өөрчлөлт гарч шүдний яс сийрэгжиж эхэлдэг. Ундны усан дах фторын агуулга 2мг/л-ээс давсан тохиолдолд дээрх өвчин үүснэ. Бие махбодод фтор дутагдвал шүдний цоорол үүсэж, шүдний паалан дах фтор хомсдоно. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ундны агууламж дах фторын хэмжээ 1,2мг/л-ээс багатай бах хэрэгтэй. Насанд хүрсэн хүний фторын хэрэглээ хоногт 0,8-1,6мг байдаг.

Цайр. Хүний бие махбодод 1,3-2,3г цайр байдаг бөгөөд нүүрс хүчлийг зайлуулах үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Элэг өөхлөхөөс урьдчилан сэргийлэх, биемахбодод өөх эрчимтэй задлах үйлчилгээтэй. Цус төлжүүлэхэд оролцож, өнчин тархи, нойр булчирхай, бэлгийн булчирхайн хэвийн үйл ажиллагаанд шаардагдана. Амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ялангуяа шош, хивгэнд элбэг /100г-д 1-10мг/, амьтны гаралтай бүтээгдэхүүнд бага /100г-д 1-3мг/ агуулагдана. Өндөгний шар /4,9/, элэг /4,5/, тахианы маханд /2,7/ өндөр хэмжээтэй. Насанд хүрсэн хүний өдрийн хэрэгцээ 10-15мг.

Хром. Энэхүү бичил элемент нүүрс-усны солилцоонд оролцож, инсулины үйлчлэлийг ихэсгэж, глюкозын исэлдэлтийг түргэсгэж гликогений нийлэгжилтийг сайжруулахын зэрэгцээ цусны сийвэнгийн өөх тосыг бууруулж, нуклеины хүчлийн бүтэц үйл ажиллагаанд их хэмжээтэй хуримтлагдана. Хүний хоногийн хэрэгцээ 50-200мкг. Хлорны хомсдол глюкозын тэсвэртэй чанарыг бууруулж, цусын инсулин, чихэр, шээсний чихэрийн концентрацийг /өтгөрөлт/ ихэсгэж, цусан дахь холестерин ихсэж, гол судасны захын мэдрэлийн өөрчлөлт үүсгэж, эр эсийн хэмжээг багасгаж, үр тогтох чадварыг бууруулдаг. Хромын илүүдэл арьсны үрэвсэл /мэргэжлээс шалтгаалсан/, хамрын салст бүрхүүлийн шархлаа, хамрын мөгөөрсөн таславчинй эмгэг үүсгэнэ. Биеийн жин тогтмолжуулах зорилгоор хромыг хэрэглэдэг. Ялангуяа тураах эмчилгээний үед илүүдэл өөхийг зайлуулахад ашиглана. Хром булчинг чангаруулж, бодисын солилцоо энергийн хуримтлалд чухал үүрэгтэй. Чихэрлэг амттан идэх дур хүслийг бууруулдаг онцлогтой. Нас ахих тутам хромын хэрэгцээ багасдаг учраас хөгшин хүмүүсийн бодисны солилцоо мууддаг ажээ.

Селен /саран эрдэс/ Исэлдүүдэн-сэргээх эсгэг учраас бие махбодын идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагаанд оролцож үүсвэрийн эсрэг үйлчилгээ үзүүлж, эсийн хавдраас сэргийлнэ. Селений дутмагшил удамшлын селений хомсдол, нойр булчирхайн эсийн удамшлын шөрмөслөг эд, булчин чангарах тэжээлийн хямралын эмгэг өөрчлөлтийг үүсгэнэ. Хүний хоногийн хэрэгцээ 0,5мг. Селений эмгэг хомсдол зүрхний  булчингийн нутагшмал эмгэг, зүрхний титэм судас, зүрхний булчингийн шигдээсний аюулт өвчин, ходоод, гэдэс, өндгөвч, хөх, түрүү булчирхай, уушигны хорт хавдрыг үүсгэх урхагтай. Харин селен илүүдвэл хордлогот арьсны үрэвсэл, шүдний паалангийн гэмтэл, цус багадалт, мэдрэлийн хямрал, элэгний хордлого, дэлүүний томрол, үс хумсны өвчин үүсгэх магадлалтай. Селен дархлалын тогтолцоог бэхжүүлэх, хорт хавдраас сэргийлэх, чөлөөт радикалаас бие махбодыг хамгаалах үйлчилгээтэй. Дээр дурьдсан бичил элементүүдээс гадна молибден /анзан/, ванади, бор, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг элемент бий бөгөөд эдгээр нь хүний бие махбодод ямар хэрэгцээтэйг одоогоор тогтоож чадаагүй байгаа юм. Эдгээр бичил элемент хоол хүнсэнд зохих хэмжээгээр агуулагдаж байдаг бөгөөд хэрэв илүүдвэл хордлого үзүүлэх боломжтой. Ялангуяа мөнгөн ус, кадми /зөөлөн цагаан/, хар тугалга, хүнцэл тйлын хортой. Эдгээрийн яагаад ч хэрэглэж болохгүй.

Эрдсээр баялаг цэцгийн тоостой “Тентриум Плюс” үрэл

  • Зөгийн лаваар цэцгийн тоосыг бүрсэн уг үрэл нь шаардлагатай бүх амин дэм, микроэлемент, фермент, нуклейн болон аминхүчлүүдийг агуулдаг.
  • Биеийн эсэргүүцэл сайжруулна. Оюуны болон биеийн хүчний ачаалал, ядаргаа, стресс, депрессийн үед хэрэглэнэ.
  • Зүрх-судасны өвчлөл, судас хатуурлаас урьдчилан сэргийлэх, анагаахад хэрэглэнэ.
  • Элэгний өвчин, халдварт гепатитын үед хэрэглэнэ. Цус багадалт, цацрагийн гэмтэл, компьютер, бусад цацрагийн үүсгүүртэй ажиллах, хмийн болон туяа эмчилгээний дараа бие махбодийг нөхөн сэргээхэд хэрэглэнэ.
  • Цэвэршилт, бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвслийн үед хэрэглэнэ.
  • Мэс заслын дараа, жин алдалтын үед, хүүхэд хөгшид, жирэмсэх эх, бие султай хүмүүс, тамирчдад тамир тэнхээ сэргээх, витаминжуулах зорилгоор хэрэглэнэ.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах