Дархлаа сайжруулах арга замууд

Элдэв нянгийн халдвараас хамгаалах хүний биеийн төрөлх чанарыг дархлаа гэж нэрлэдэг. Эрүүл саруул биетэй, сайн хооллодог хүний дархлаа өндөр байдаг.

1. Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл өдөрт дөрвөөс таван ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.

Ягодный бум-Жимстэй үрэл

2. Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирүс олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

3. Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан юм. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой ажээ.

4.Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.

5.Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн олон төрлийн бактер устгадаг ажээ.

6. Дархлаа сайжруулах шинэ арга ухааны талаар сонин хэвлэлүүд байнга мэдээлдэг. Үүнээс хоцрохгүйг хичээж бай.

7.Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй. Сүүлийн үед монголчууд бидний тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолттой зайлшгүй  холбоотой.

Дархлааны тухайд
-Байгаль дэлхий дээр байгаа бүх л юм дархлалын системтэй байдаг. Ямарваа нэгэн юмыг гадны биетээс, гэмтлээс хамгаалсан системийг дархлалын систем гэж нэрлэдэг. Жишээ нь, Улс орны дархлалын систем нь цэрэг арми болж, дайснаас хамгаалж байдагтай адил хүний бие организм гаднаас элдэв янзын микробыг орж ирэхэд таньж мэддэг тодорхой системтэй байдаг.
-Жишээ нь, арьсан дээр авч үзвэл элдэв янзын гадны биет ороод ирэхэд арьс өөрөө хумигдаад эсвэл тусгай бодис гаргаад микроб вирусуудыг устгаж байдаг. Харин ходоод элдэв янзын хоолноос хэрэггүй зүйлийг гадагшлуулдаг тусгай булчирхайлаг эсүүдтэй байдаг. Энэ эсүүд ходоодонд шууд анализ шинжилгээ хийгээд хэрэггүй зүйлийг нь бөөлжүүлж,  гүйлгүүлж гаргадаг. Мөн уушгинд сормууслаг эсүүд гэж бий. Мөн л хортой зүйлээр амьсгалвал шууд намриа хучаас эд нь дээшээ намилзан хөдлөөд, хортой гэсэн зүйлүүдээ цэр болгон гаргадаг. Микроб хүний бие организм дотор ороход, дархлалын систем ажиллан халуурч микробыг үхүүлж болно. Ер нь энэ бүх дархлалын системийн зохицуулга нь мэдрэл, шингэний зохицуулга байдаг.
Холбоотой нийтлэл: 

Хүүхдийн дархлаа сайжруулах аргууд

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах