Коллаген заавал хэрэглэх ёстой юу? Коллаген юунд хэрэгтэй вэ?

Судалгаагаар 4 хүний 1 нь ямар нэгэн үе мөчний гэмтэл, согогтой байдаг, хүн амын 90 хүртэл хувь нь тулгуур хөдөлгөөний өвчлөл, гэмтэл, согогоос  болж шаналж байдаг гэсэн статистик байдаг.

Европын нийт хүн амын тоотой харьцуулвал энэ тоо 75%-ийг эзэлж байна. Өвчнөө эмчлүүлэхээр эмнэлэгт ханддаг нь зөвхөн 20%.  Үүнээс шалтгаалан 25% нь хөгжлийн бэрхшээлтэй болдог. Дэлхийн хэмжээнд авч үзвэл хамгийн өндөр тоо гарч байгаа юм. ОХУ-д тулгуур хөдөлгөөний аппаратын өвчлөлөөр өвддөг хүмүүсийн 97 % нь 60-аас дээш насны хүмүүс байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээгээр дэлхийн хэмжээнд тулгуур хөдөлгөөний аппаратын өвчлөл III байрт жагсадаг байна.

Хэрэв та нар тулгуур эрхтэний өвчлөлийн асуудал зөвхөн хөгшчүүдэд л тохиолддог гэж бодож байвал эндүүрэл.

  • Хөдөлгөөний хязгаарлалттай амьдралын хэв маягтай залуучууд
  • Суугаа ажилтай
  • Хөдөлгөөнөө хязгаарладаг хүмүүст энэ асуудал үүсэж байна.

Ерөнхийдөө бараг л хүн бүр энэ эрсдэлд ойрхон байдаг.

Тэгвэл яаж эргэн тойрныхондоо туслах вэ?

Яаж энэ асуудлаас хол байх вэ?

Ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болохгүйн тулд яах вэ? зэрэг асуудалд хариулт авахаар 23 жилийн ажлын туршлагатай мэдрэлийн эмчлэгч, зөвлөх  эмч Андрей Меншиковтай ярилцсан ярилцлагыг танилцуулая.

Тулгуур хөдөлгөөний аппаратын өвчлөлийн талаарх тоо баримтыг та юу гэж бодож байна? Тиймээ. Харамсалтай нь эдгээр тоо баримт үнэн. Өдөр бүр над руу нуруу нь өвдсөн, үе мөч нь өвдсөн, хүзүү нь хөдлөхөө байсан, бүсэлхийгээрээ зовиурладаг хүмүүс олноор хандаж байна.

Ямар насны хүмүүс их хандаж байна? Хөгшчүүд ихэнх нь үү, залуучууд  бас хандаж байна уу? Ихэнх нь хөгшчүүд.

Ямар зовиуртай хүмүүс ихэнх нь ирж байна? Урьдынх шигээ хөдөлгөөн хийж чадахгүй өвдөж байна, хөдөлгөөн нь уян байхаа больсон, үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдсан, шатаар өгсөж, уруудахадд зовиурладаг, үе нь хавдсан зэрэг өвчтөнүүд их ирж байна.

 Хамгийн энгийн жишээ гэхэд гарын хуруу дуугардаг шүүдээ. Энэ тань руу очих шалтгаан болдог уу? Тэгэлгүй яахав. Бас л нэг эмчид хандах шалтгаан шүү дээ.

 Тэгвэл гарын хуруунууд дуугараад байгаа нь ямар шалтгаанаас болж байна гэсэн үг вэ?Ер нь тулгуур хөдөлгөөний аппаратын өвчлөлийн гол шалтгаан нь хөдөлгөөний хязгаарлалттай амьдралын хэв маягтай, суугаа ажилтай, биеийн тамираар хичээллэдэггүй, илүүдэл жинтэй, буруу хооллолттой, спортын гэмтэлтэй, биеийн хүчний өндөр ачаалалттай ажилладаг хүмүүс, мөн даарч хөрөх, тохиромжгүй, биед эвгүй гутал өмсөх, нарийн, өндөр өсгийтэй, эсвэл хэт намхан, өсгийгүй гутал өмсөх зэргээс шалтгаална.

Тэгвэл дээрх эрсдэлүүдээр өвдөхгүй байх, өвдсөн ч яаж  багасгах, нэгэнт архаг үе мөчний өвчтэй ч өвдөхгүй урт удаан амьдрах боломж бий юу?Байлгүй яахав. Өвчин үүсгэж байгаа шалтгаануудыг бий болгохгүй байх, аль болох буруу амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл зөв хооллох хэрэгтэй.

 Яс хугарсан хүн кальцаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж ярьдаг өөрөөр хэлбэл царцаамаг, загас, бяслаг, дайвар бүтээгдэхүүн, самар зэргийг идэх хэрэгтэй юу?Тиймээ. Эдгээр бүтээгдэхүүн ясны эд эсийг нөхөн сэргээхэд нэн хэрэгцээтэй маш өндөр концентрацтай макро элемент болох кальц, фосфор, коллаген агуулсан байдаг.

Заавал яс хугаралттай, гэмтэлтэй биш урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний уян хатан байдлаа хадгалах, ясны эд эсээ бэхжүүлэх, уян хатан байлгахад коллагентай бүтээгдэхүүн хэрэглэж болохуу?Болно. Коллаген их чухал. Коллаген бидний бие мах бодийг бүхэлд нь холбодог холбогч эдийн суурь юм. Коллаген бүх холбогч эдийг холбодог утас нь болдог барилгын материал гэсэн үг. Түүнчлэн тулгуур эрхтэний аппаратын болон судас, үс, хумс, арьсны холбогч эд болдог. Хүн нас ахих тусам коллаген нь багасдаг. 25 наснаас хойш хүн жилд 1-2 хувь өөрийнхөө биен дэхь коллагенаа алддаг. Арьсны уян хатан, бат бэх чанарт хэрэгцээтэй байдаг энэхүү үнэт уураг багассаар байдаг.

 Тэгвэл хэд хэдэн дүрэм байна.

Дүрэм 1.Коллаген бидний нуруу, үе мөчинд хэрэгтэй.Тийм. Коллагений үйлчилгээ: ясыг бэхжүүлнэ, ясны хугаралт, цууралтын эрсдэлийг бууруулна, үе мөчний үрэвсэл, өвдөлтийг хөнгөвчлөнө, яс болон үе мөчний хөдөлгөөнийг сайжруулна, ясны эдийг бэхжүүлнэ, яс хугарсаны дараа болон хугарахаас өмнө холбогч эдүүдийг нөхөн төлжүүлнэ.

Дүрэм 2. Коллаген шөрмөсөнд хэрэгтэй.Коллаген шөрмөсний суналтын уян хатан чанарыг барьж, бэхжүүлдэг. Бие мах бодид хэр хэмжээний коллаген байна, тэдий хэмжээгээр үе мөч эрүүл, хөдөлгөөнтэй байна гэсэн үг.

Дүрэм 3. Коллаген үс, хумсанд хэрэгтэй.Яг үнэн. Коллаген үсэнд маш их дутагддаг. Үүнээс болж үс их унадаг, хугардаг, өнгө алддаг. Хумс амархан хугардаг, халдварт өртөмтгий, эмзэг болдог.

Сайхан үстэй байх эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл. Эрчүүд ч бас хүсдэг байх. Бидний ихэнх нь хумсаа арчлах тал дээр дутагдалтай байдаг. Нэг ч витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн яг коллаген шиг хэрэгцээт барилгын материал болж чадахгүй. Коллаген эмэгтэйчүүдийн хувьд үрчлээний эсрэг дээд зэргийн туслагч байж чадна. Коллаген багассанаар эмэгтэйчүүдийн хөгшрөлт эрэгтэйчүүдийнхээс эрт явагддаг. Харамсалтай нь 25 наснаас хойш коллагений хэмжээ багасаж 50 наснаас хойш эрчимтэйгээр жилд 10 хувиар багасах магадлалтай. 70 наснаас хойш энэ тоо 40 хувьд хүрнэ.

Дүрэм 4. Коллаген арьсанд хэрэгтэй.Коллагенаас хамаарч бидний арьсны байдал ямар байхыг тодорхойлдог маш чухал уураг. Арьсан дахь коллагений хэмжээ бараг 70% байдаг.  Коллагений ачаар арьс өнгөлөг, толигор, уян хатан чанартай байдаг. Хөгшрөлтийн явц бие махбод дахь  коллагений хэмжээнээс шалтгаална. Хэдийгээр 25 наснаас коллагений хэмжээ багасдагч түүнийг нэмж болдог.

 Яаж коллагенийг нэмэгдүүлж болох вэ?Коллагенийг бид хоол хүнснээс, ялангуяа ясны шөлнөөс авч болно.  Ер нь хамгийн сайн зөв сонголт. Өөр бусад бүтээгдэхүүнүүд коллагенийг идэвхжүүлдэг. Ясны шөл уургийн идэвхитэй хэлбэрийг агуулдаг учир бие махбод шууд хэрэглэж эхэлдэг. Мөн хулд загас коллагеныг шууд үйлдвэрлэдэг. Мэдээж хамгийн хэрэглэхэд тохиромжтой нь бэлэн бүтээгдэхүүн болгосон коллаген юм.

 Та өөрийнхөө туршлагаар кальциар, коллагенаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг үү?

 Заавал хэрэглэхийг зөвлөдөг. Тэгвэл өнөөдөр бид “Коллаген плюс” нэртэй шинэ бүтээгдэхүүн болох уургийн коктейлыг танилцуулах гэж байна. Энэ бүтээгдэхүүн глюкозаминтай, витамины хольцтой зөгийн бүтээгдэхүүн.

Нэг сашед 5000 мг коллаген агуулсан. Хүний нэг өдрийн уургийн хэрэгцээг хангаж өвчлөлөөс урьдчилан сэргийлж, бие мах бодийг сэргээнэ.

 “Коллаген Плюс” бол залуу нас, гоо сайхан, хөдөлгөөний эрх чөлөөг танд олгоно. 

Коллаген плюс уургийн коктейлийн найрлага нь:

  • Үе мөчийг бэхжүүлж, булчингийн тонусыг нэмэгдүүлнэ
  • Холбоос эдүүдийг бэхжүүлнэ.
  • Арьсны уян хатан чанарыг хадгална
  • Үс, хумсны бүтцийг сайжруулна.

Коллаген плюс нь хоол боловсруулах замд амархан шимэгддэг биологийн өндөр хүртээмжтэй пептидүүдээс бүрдэнэ. Мөн бие махбодь коллагенаа үйлдвэрлэхийг дэмжиж, бие махбодийг аминхүчил, бусад шим тэжээлээр хангах идэвхтэй бүрэлдэхүүнүүдээс бүрдэнэ.  Эдгээр нь нь хамтдаа илүү эрчимжүүлсэн үйлчилгээ үзүүлж, бие биеийн үйлчилгээг дэмждэг.

Зөгийн жилийн ханд нь халдвараас урьдчилан сэргийлэх, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчилгээтэй. Булчингийн өвдөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, үе мөчний хөдөлгөөний уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.  

Хуурай зөгийн бал нь биед бүрэн шингэдэг бөгөөд найрлага дахь шим тэжээлийг бие махбодид шингээх, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг.

Глюкозамин нь үений шингэн, зөөлөн эдийг бүрдүүлэгч материал юм. Мөгөөрсөн эдийн гэмтэл, түүний коллагены хэмжээг нэмэгдүүлж, нөхөн төлжилтийг дэмжинэ.  

Базилын охь нь байгалийн антиоксидант, үрэвслийн эсрэг, үе мөчний өвчнийг намдааж, хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй.

Витамин С нь антиоксидант, гиалурон болон хондротиний нийлэгжилтийг эрчимжүүлж, коллагены найрлаганд оролцдог. Коллагены шимэгдэлтийг нэмэгдүүлнэ.

Үе мөч, арьс, үс, хумсанд тустай В3/ниацин/, В6, В12, В7 /биотин/, В5 витамины комплексийг агуулна.

Нэмэлт сахар, амт оруулагчгүй

Коллаген плюс нь дотроо 28 ширхэг жижиг савалгаатай ба урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн долоо хоног хэрэглэнэ. /1 савлагаа нь 5000мг коллаген/. Ревматизм, үений үрэвсэлт өвчний үед өдөрт 2 савлагаагаар хэрэглэнэ. /10,000мг/

Коллаген плюс – базил болон зөгийн балны чихэрлэг амтны холимог амттай. Дурын уух шингэнд найруулж ууж болно.

Энэ бол эмийн бүтээгдэхүүн биш.

  1. Урьдчилан сэргийлэх зорилгоор: 1 савлагаа /5,000мг коллаген/ 12 долоо хоног хэрэглээд 12 долоо хоног завсарлана.
  1. Эмчилгээний зорилгоор: 2 савлагаа /10,000мг коллаген/ 24 долоо хоног хэрэглээд 8 долоо хоног завсарлана.

Бүтээгдэхүүнийг өглөөний цайнаас 30 минутын өмнө хэрэглэнэ. Ус, жимсний шүүстэй найруулж хэрэглэнэ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах