“Продукт №1” прополисийн өтгөрүүлсэн ханд

Прополисийн өтгөрүүлсэн ханд нь таныг хүрээлэн буй орчны таагүй нөлөөнөөс хамгаална. Прополис нь дархлаажуулах, бактери, нян, вирус, туяаны эсрэг идэвхитэй үйлчилгээтэй байгалийн антибиотик бөгөөд өвчин намдааж, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэн, нөхөн сэргээнэ.

Уг хандыг тогтмол хэрэглэснээр хүрээлэн буй орчны таагүй нөлөөнөөс биеэ идэвхитэй хамгаалж, стресс, ядаргаа тайлахад туслан, ажлын чадавх нэмэгдүүлж, эрч хүч нэмэн, сэтгэл санаа сэргээнэ.

Ойролцоо найрлагатай бүтээгдэхүүн

Хэрэглэгчийн үр дүнгээс

  1. н.Мягмарсүрэн (эрэгтэй, нас 65)

    Би хоолны хордлого болоод доошоо суулгаж, дээшээ бөөлжөөд нилээд хүнд байлаа. Манайх хотоос 30-аад км зайтай газар байдаг болохоор түргэн дуудаад ирсэнгүй. Их бөөлжиж, суулгаснаас болж сүүлдээ бүх булчин шөрмөс татаж эхлэв. Ингээд Эй-Пи-Вигээс 25 дусал, Продукт №1-ээс 15 дусал хольж 10-15 минутын зайтай ойр ойрхон гурван удаа уугаад гүйлгэх, бөөлжих нь намдсан. Булчин татахад Тенториум тосоор түрхэн иллэг хийж эхэлтэл бие суларч, тайвширан, хамаг биеийн хөлс гарч унтсан. Түүнээс хойш дахин бөөлжиж, гүйлгэлгүй бие илааршив.

    А. Даваасүрэн (эмэгтэй, нас 58)

    Би зүүн гарынхаа дунд хурууны хумсны ар талыг мах хэрчиж байгаад заазуураар гүнзгий зүссэн. Продукт 1-ийг хөвөнд шингээж тавиад боосон. 2 цагийн дараа дахин боосон. Маргааш нь дахин боогоод, өвчин намдсан болохоор анзаарахаа больсон байв. Тав хоногийн дараа үзэхэд шарх нь сорвигүй эдгэрсэн байсан. 33 настай хүү уруулаа сэт цохиулсан эвгүй шарх авсан. Гэмтэлд оёулаад 5 хоног Продукт №1-ийг завсаргүй олон удаа түрхэхэд шүүс гарахаа больж, бараг сорвигүй эдгэсэн.

Үр дүнгээсээ хуваалцах