Бидний тухай

Танд эрүүл мэндийн зөвлөх хэрэгтэй юу?

  • Эрүүл мэндийн ямар нэг асуудал таны сэтгэлийг зовоож байна уу?
  • Та эрүүл мэндээ эмийн бус аргаар хамгаалахыг илүүд үздэг үү?
  • Та өдөр тутамдаа баталгаатай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэж чадаж байна уу?
  • Эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхэд тохирох бүтээгдэхүүнээ сонгож чаддаг уу?
  • Худалдан авсан бүтээгдэхүүнээ зөв, тууштай хэрэглэж чадахгүй, танд хэн нэгний тусламж хэрэгтэй болдог уу?

Тэгвэл БИД:

  • Зөгий болон эмийн ургамлын найрлагатай цэвэр байгалийн баяжуулсан хүнсээр
  • Зөвхөн танд тохирсон эрүүл мэндийн тусгай хөтөлбөр гарган, зөвлөгөө өгч
  • Худалдан авалтын дараахь халамж үйлчилгээ үзүүлэн Таныг эрүүл мэндээ хайрлан хамгаалж, илүү идэвхтэй, эрч хүчтэй амьдрахад тань тусална.

Эрүүл мэндтэй холбоотой асуудал байвал бидэнд хандаарай!

Бидний Тухай

ОХУ-ын ТЕНТОРИУМ® компани нь 1988 оноос эхлэн зөгийн аж ахуйн ховор бүтээгдэхүүн болох зөгийн бал, зөгийн жилий, цэцгийн тоос, тоосормог, зөгийн лав, зөгийн хор, хитозан, зөгийн сүүнцэрийг эмийн ургамлуудтай хослуулан боловсруулж, 70 гаруй нэрийн баяжуулсан хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна.

ТЕНТОРИУМ® компанийн албан ёсны дистрибьютор төвүүд дэлхийн 20 гаруй улсын зах зээлд ажиллаж байна. 2006 оноос Монголд албан ёсны дистрибьютор төв үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирлээ.

ТЕНТОРИУМ® компани зөв хооллолт судлалын орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг уламжлалт жортой хослуулж, зөвхөн өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Бүтээгдэхүүнийг түүхий эд байхаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох бүх шат дамжлагад технологийн горимыг баримталж нарийн чанд хяналтын дор үйлдвэрлэж гаргадаг.

Манай бүтээгдэхүүнүүд нь Олон улсын чанарын ISO 22000:2005, ХАССП, GMP стандартуудыг бүрэн хангадаг.