Бидний тухай

Тенториум

ОХУ-ын ТЕНТОРИУМ® компани нь зөгийн аж ахуйн ховор бүтээгдэхүүн болох зөгийн бал, прополис (зөгийн жилий), цэцгийн тоос, тоосормог, зөгийн лав, зөгийн хор, хитазон, зөгийн сүүнцэрийг боловсруулж зохицуулах үйлчилгээтэй хүнсний төрөл болох АПИФИТО БҮТЭЭГДЭХҮҮН, мөн зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн дээр суурилагдсан ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэн шууд худалдааны маркетингаар ОХУ болон дэлхийн 24 улсын зах зээлд нийлүүлж байна. ТЕНТОРИУМ® компани нь 1988 онд байгуулагдсан бөгөөд зөгийн аж ахуйн бүтээгдэхүүний салбартаа анхдагч томоохон үйлдвэрлэгч төдийгүй шууд худалдааны зах зээлд харьцангүй залуу компани юм.

Бидний Тухай

Зөв хооллолт судлалын орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг уламжлалт жортой хослуулж зөвхөн өндөр чанартай бүтээгдэхүүнийг түүхий эдийн шатаас эцсийн шат хүртэлх дамжлагад технологийн горимыг баримталж нарийн чанд хяналтын дор үйлдвэрлэж гаргадаг ба олон улсын ISO 22000:2005, ХАССП (хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандарт)-ыг бүрэн хангадаг. ТЕНТОРИУМ® компани нь шинийг эрэлхийлж хүнс үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ байнга нэвтрүүлж байдаг. 2009 оноос Герман улсын хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн “Ruland Engineering & Consulting”-тай хамтран ажилласнаар Европын холбооны улсуудаас өндөр үнэлгээ авч гадаад зах зээл нь нэмэгдэж байна.