Ходоод Гэдэсний Ажиллагаа Сайжруулах Хөтөлбөр

Ходоод-гэдэсний замын бүх эрхтний үйл ажиллагааг цогцоор нь хэвийн болгох 42 хоногийн хөтөлбөр!

Уг хөтөлбөрийг бүх насныхан жилдээ 2 удаа хэрэглэхэд та хоол боловсруулах ямар нэг асуудлаас сэргийлж чадна.

Үйлчлэл

“Ходоод гэдэсний ажиллагаа сайжруулах хөтөлбөр”-ийн үйлчлэл:

Ашигтай ургамлын арвин орц, цэцгийн тоос, зөгийн лав нь ходоод-гэдэсний хэвийн ажиллагаа сэргээж, бие махбодиос хорт бодис гадагшлуулна. Зөгийн жилий нь үрэвсэл дарна. Уг хөтөлбөр нь ходоод-гэдэсний замын бүх эрхтэнүүдийн ажиллагааг сайжруулж, эрүүлжүүлнэ.

“Апиформула 1” үрэл (100гр)

  • Годилыг үндэс нь ходоодны үйл ажиллагааг дэмжигч шилдэг ургамал.
  • Ходоодны хүчил багадалтын ходоодны үрэвсэл, шархлааг анагаах, цээж хорсоход болон үрэвслийн эсрэг, ходоодны салст бүрхэвчийг хамгаалж, сэргээх үйлчилгээтэй.
  • Хоолны хордлогын үед хэрэглэж, ходоод гэдэсний салст бүрхэвчийг цэвэрлэнэ, тогтмол хэрэглэвэл ходоодны хавдраас урьдчилан сэргийлнэ.

“Апиформула 2” үрэл (100гр)

  • Үрлийн найрлагад орсон ургамлын ханд нь цөс зөөлөн хөөх, шээс хөөх үйлчилгээтэй.
  • Хоолны дуршил сайжруулж, бие махбодийг цэвэрлэнэ.
  • Хурц болон архаг гепатит, цөс зогсонгиших, цөсний үрэвслийн үед хэрэглэнэ.
  • Гэдэсний ажиллагаа хэвийн болгож, гэдэсний шимэгчээс урьдчилан сэргийлнэ.

“Апиформула 3” үрэл (100гр)

  • Нойр булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анагаахад (жилд 2-4 курс эмчилгээг 2-3 долоо хоногоор үргэлжлүүлэн) хэрэглэнэ.
  • Чихрийн шижингийн үед цусан дахь сахарын төвшин бууруулж, нөхөн сэргээнэ.
  • Нойр булчирхайн хурц, архаг үрэвсэл дарна.

Хэрэглэх Заавар

Уг хөтөлбөрт нь нийт 42 хоногийн хэрэглээ болно.

  • Апиформула 1 – 14 хоног
  • Апиформула 2 – 14 хоног
  • Апиформула 3 – 14 хоног

1 цайны халбага үрлийг 200мл бүлээн усаар даруулан өдөрт 3 удаа ууна.

  • Ходоодны хүчил хэвийн бол хоолноос 30-40 минутын өмнө хэрэглэнэ.
  • Ходоодны хүчил их бол хоолноос 1,5-2 цагийн өмнө хэрэглэнэ.
  • Ходоодны хүчил бага бол хоолноос 15-20 минутын өмнө хэрэглэнэ.
  • Цөсний өтгөрөлтэй бол Апиформула 1, Апиформула 2 үрлүүдийг хольж хэрэглэнэ.

Ходоодны шархаа эмгүй анагаая