Зөгийн жилий – Байгалийн хамгийн хүчтэй антибиотик

Зөгийн үүрний 10 гайхамшигийн нэг бол Прополис буюу Зөгийн жилий юм. Зөгий жилий нь 100 гаруй төрлийн өвчин үүсгэгч нян (бактери, вирус, мөөгөнцөр)-ийн өсөлт, үржлийг дарангуйлах үйлчилгээтэй болохыг тогтоожээ. Иймд зөгийн жилийг антибиотик эмчилгээтэй хавсарч болон дангаар нь хэрэглэх боломжын талаар олон орны эрдэмтэд эрчимтэй судалж байна.

Зөгийн жилий гэж юу вэ?

Хавар шилмүүст мод, навчит мод, өвслөг ургамлаас давирхайлаг бодис их хэмжээгээр ялгардаг. Давирхай нь мод, ургамлыг өвчлөхөөс хамгаалах, хортон шавьжид идүүлэхээс сэргийлэх байгалийн хамгаалагч нь болдог. Зөгий хус, улиас, улиангар, хар мод, гацуур, нарс, жодоо зэрэг модны ялгаруулах давирхайлаг бодисыг цуглуулан, шүүрэлтэйгээ хольж зөгийн жилийгээ боловсруулдаг. Зөгий жилийгээрээ үүрээ чигжиж тоос шороо, ус чийг орохоос хамгаалахаас гадна үүрээ халдваргүйжүүлэн, зөгийн бүлээ өвчлөхөөс сэргийлдэг байна.

Зөгийн жилийн найрлага

Зөгийн жилийд 284 гаруй нэгдэл байдгийг тогтоожээ. Үүнээс зөвхөн 111 нэгдлийг судалжээ. Үүний:

  • 50% – флавоноидын жижиг бүрэлдэхүүн хэсэг, анхилуун үнэрт хүчил, эфир
  • 30% – зөгийн лав
  • 10% – эфирийн болон анхилуун үнэрт тос
  • 5% – цэцгийн тоос
  • 5% – бусад бодис буюу кетон, лактон, хинон, витамин, сахар зэргээс бүрддэг.

Энэ бүгд механик хольц нь маш баялаг бөгөөд маш төвөгтэй бүтэц юм.

зөгийн жилий

Зөгийн жилийн шим тэжээл

Зөгийн жилийд хүний биед хэрэгтэй олон төрлийн шимт бодис агуулагддаг. Тухайлбал:

  • Эрдэс бодис: кали, кальц, магни, натри түүнчлэн кобальт, фосфор, хүхэр гэх мэт элементүүд байдаг. Эрдэс бодисуудаас кальци хамгийн ихээр агуулагддаг.
  • Витамин: В-ийн төрлийн витаминууд В, В1, В6, В12,  А, С, Р, Е, Н гэх мэт витаминууд агуулагддаг.
  • Аминхүчил: Аланин, маслын хүчил, арганин, аспарагиний хүчил глицин, триптофан, фенилалалин, цестеин зэрэг үл орлогодох аминхүчлүүд байдаг. Энэ бол хамгийн чухал. Хүний бие эдгээр аминхүчлүүдийг нийлэгжүүлж чаддаггүй. Бид эдгээрийг зөвхөн гаднаас, хоол хүнсээрээ л, тухайлбал зөгийн жилийнээс л авах боломжтой.
  • Флаваноид: Зөгийн жилийн найрлагын ихэнх хувийг эзэлж байгаа флаваноид нь эмчилгээний чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь жилийн хамгийн гол судлагдсан идэвхтэй нэгдэл юм. Жилийд олон төрлийн фермент агуулагддаг. Эдгээр ферментүүд жилийд тийм ч их биш ч асар их үнэ цэнэтэй.

Зөгийн жилийн анагаах үйлчлэл

Судалгааны явцад зөгийн жилийн шинэ нэгдэлүүд, түүний дотор байгалийн антибиотик үйлчилгээний шинж чанарууд олджээ. Энэ тухай урьд нь нээгдээгүй байсан. Зөгийн жилий хамгаалах үүргийг гүйцэтгэхийн тулд түүнд байгаа нэгдлүүд нэгдсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахад оршино. Өөрөөр хэлбэл бичил биет, эмгэг төрүүлэгч байнга олон дахин хэлбэрээ өөрчилж байдаг тул бүтэцдээ дасан зохицох чадваргүй байдаг.

  • Зөгийн жилий нь бие махбодийн хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйл (хөрс, ус, агаарын бохирдол, стресс, ачаалал гэх мэт) физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлнэ.
  • Зөгийн жилий хэт исэлдэлтийн эсрэг идэвхжил, биофлавиноидын агууламжаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн дээгүүрт ордог.
  • Дархлаа сэргээж, чөлөөт радикал эсийг гэмтэхээс хамгаална. Иймд хорт хавдрын эсийн өсөлт, үржлийг дарангуйлна.
  • Зөгийн жилий нь аливаа үрэвсэл, улайлт, шархны эсрэг хүчтэй үйлчилгээтэй.
  • Хоол, эм, архины хордлого тайлна.
  • Өвчин намдаах, тайтгаруулах, загтнаа намдаах үйлчилгээтэй.
  • Арьс, салстыг нөхөн сэргээх гайхалтай үйлчилгээтэй.

Тенториум компанийн зөгийн жилийтэй бүтээгдэхүүн

ТЕНТОРИУМ® компани өндөр технологиор зөгийн жилийг боловсруулж:

  • Зөгийн жилийн усан ханд
  • Зөгийн жилийн тосон ханд
  • Зөгийн жилийтэй бал

гаргаж байна. Зөгийн жилийн усан хандыг 15-200мл, зөгийн жилийн тосон хандыг 50-100мл, зөгийн жилийтэй балыг 300гр савалгаатайгаар хэрэглэгчдэд шууд хэрэглэхээр бэлэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг.

Зөгийн жилийг яаж боловсруулдаг вэ?

“Зөгийн жилий нь нарийн, төвөгтэй бүтэцтэй тул түүний массынх нь зөвхөн 15- 20%-ийг усанд уусгаж болдог. Өөрөөр хэлбэл, уусгагч ус нь өөрийн гэсэн ханалтын хязгаартай байдаг. Иймд усан хандан дахь жилийн агууламж 15% байдаг”.

Харин гэрийн нөхцөлд зөгийн жилийн усан ханд гаргаж авах боломжгүй. Буцалж буй усанд хийж хандлах тохиолдолд зөгийн жилийд агуулагдах шимт бодис болох гидроксилийн хүчил задарч, үйлчлэл нь олон дахин багасдаг. Зарим хүмүүс зөгийн жилийг спиртэнд хандалдаг. Гэтэл спирт нь ходоодны үрэвсэл, шархтай, нойр булчирхайн үрэвсэлтэй хүнд сөргөөр нөлөөлдөг.

Зөгийн жилийг усанд хандлах явцад гидроксилийн хүчил буюу кофейны, кумаровын, разморины, хинны, феруловын гэх мэт хүчлүүд агуулагддаг. Эдгээр нь үрэвсэл, бактери, вирус, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл хүний бие махбодийг хүрээлэн байгаа таагүй орчин, эмгэг төрүүлэгч биетээс хамгаалдаг. Зөгий алим, лийр, усан үзэм, гүзээлзгэнэ, нэрс, гишүүнэ, байцаа, чинжүү, улаан лооль, бууцай, халгай гэх ургамлаас бас хураадаг.

Үйлдвэрлэлийн явцад зөгийн жилийн дэх гидроксилийн хүчлийг алдагдуулахгүйн тулд маш нарийн ажиллагаа шаардагддаг. Ингэж чадсаны ачаар зөгийн жилийн усан хандад уг хүчлүүдийн агууламжийг багтааж чаддаг. Шинэ технологиор, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бид зөгийн жилийн цогц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болдог. Цаашлаад зөгийн жилийн агууламжийг нэмэгдүүлэхийн тулд усыг ууршуулах аргаар жилийг өтгөрүүлэх боломжтой. ТЕНТОРИУМ® компани “Эй-пи-ви” хандыг өтгөрүүлэх аргыг хэрэгжүүлэхэд ойрхон байгаа гэж хэлмээр байна. Энэ нь битүүмжилсэн саванд 400С-аас доош температурт усыг ууршуулах арга юм. ТЕНТОРИУМ® компани энэхүү ноу-хау-г нэвтрүүлж, “Эй-пи-ви” хандыг өтгөрүүлөхэд түүний үндсэн идэвхитэй найрлага өөрчлөгдөхгүй.

Зөгийн жилийтэй усан ханд

Энэ бүтээгдэхүүнд байгаа флаваноидын хэмжээ улаан усан үзмээс 122, жүржээс 216, бууцайнаас 240 дахин их.Энэ тоо юу илэрхийлж байна вэ гэвэл та эдгээр жимс, ногоог тонн тонноор нь идэх үү, зөгийн жилийн усан хандыг хэрэглэж ашигтай нэгдлүүдийг авах уу гэсэн сонголт хийх боломж олгож байгаа юм.

Зөгийн жилийн усан хандыг хүүхэд, хөгшид, эрүүл, бие муутай хүн, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор, өвдсөний дараа, халгаа хийлгэхээс өмнө, тэр бүү хэл автомашин, механзим жолоодож яваа хүмүүс дуртай үедээ хэн ч, хэзээ ч хэрэглэж болох бүтээгдэхүүн.

Зөгийн жилийтэй бүтээгдэхүүний үйлчлэл

  • Юуны өмнө флаваноид нь өөхний исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй.
  • Хөгшрөлтөөс сэргийлэх, хавдраас болон маш олон өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.
  • Цусны үзүүлэлтүүд сайжруулна, судас нарийсал багасгана, бие махбодийн дархлааны систем, бодисын солилцоо сайжруулна.
  • Стрессийн эсрэг, вирусын, үрэвслийн, хордлогын эсрэг байгалийн гаралтай антибиотик үйлчилгээ үзүүлнэ.
  • Зөгийн жилийн усан ханд нь бие махбодийг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, хөгшрөлтийн явцыг удаашруулах, хамгийн онцлог нь бие мах бодийг таагүй, сөрөг хүчин зүйлээг эсэргүүцэх, хамгаалах байдлыг тогтворжуулдаг.

Зөгийн жилийтэй тосон ханд, зөгийн бал

Зөгийн жилийн олон сонирхолтой анагаах ухааны туршилтууд хийгдсэн. Москва дахь Гастроэнтерологийн судлалын хүрээлэнд зөгийн жилийн усан хандыг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, ходоодны шархыг үүсгэгч хеликобактерит үзүүлэх үйлчилгээг судалсан. Судалгаанд оролцогчдын 57,1% бактери устаж, 42,9%-ийн бактерийн тоо цөөрсөн гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр зөгийн жилийн усан ханд хеликобактери бактерийг дарангуйлдаг нь батлагдсан.

ТЕНТОРИУМ® компанийн зөгийн жилийтэй бүтээгдэхүүнийг захиалах бол доорх холбоосоор холбоорой.

https://tentorium.mn/хэрэглэх-ангилал/зөгийн-жилийн-ханд/