Зөгийн сүүнцэр – Уургийн эх үүсвэр

Зөгийн авгалдайг хооллож асардаг асрагч зөгийн булчирхайнаас ялгарах шүүрлийг зөгийн сүүнцэр гэнэ. Зун цагт зөгий 40-45 хоног насалдаг байхад зөгийн сүүнцэрээр байнга хооллодог эх зөгий түүнээс хэдэн арав дахин урт насалдаг.

Зөгийн сүүнцэр нь зөвхөн өсөлт, хөгжилд шаардлагатай тэжээл болоод зогсохгүй дархлааны хамгийн шилдэг дэмжигч болдог.

Зөгийн сүүнцэр нян эсэргүүцэх үйлчлэлийг хангадаг чөлөөт децены хүчлийг нэмэгдүүлдэг. Децены хүчил нь эдийн амьсгалд идэвхтэй оролцдог ба энэ нь бие махбодийн бүхий л биологийн гол үйл ажиллагааг сэргээж өгдөг.

Зөгийн сүүнцэрийн ач тус

Зөгийн сүүнцэр нь цусны эргэлтийг идэвхжүүлэх, дотоод шүүрлийн булчирхайн ажиллагааг дэмжих, холестерины хэмжээг багасган, эсийг гадны бохирдлоос цэвэрлэх, ядаргаа тайлах, нойрсолт, хоолны дуршил хэвийн болгох, ой тогтоолт, ажлын чадвар сайжруулах, хөхний сүүжилт нэмэгдүүлэх, арьсийг тэжээх, сэргээх зэрэг үйлчилгээтэй.

Японы эрдэмтэд зөгийн сүүнцэр нь цацрагийн идэвхжлийн урхаг нөлөөг хамгийн сайн бууруулдаг байгалийн бүтээгдэхүүний нэг болохыг тогтоожээ. Японд зөгийн сүүнцэрийг бүх сурагчид, настангуудын хоолны цэсэд заавал оруулдаг.

Зөгийн сүүнцэртэй бүтээгдэхүүн

ТЕНТОРИУМ® компани зөгийн сүүнцэртэй балт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.