Ходоод-гэдэсний замын бүх эрхтний үйл ажиллагааг цогцоор нь хэвийн болгох 42 хоногийн хөтөлбөр!
Ходоод Гэдэсний Ажиллагаа Сайжруулах Хөтөлбөр
Уг хөтөлбөрийг бүх насныхан жилдээ 2 удаа хэрэглэхэд та хоол боловсруулах ямар нэг асуудлаас сэргийлж чадна.
“Ходоод гэдэсний ажиллагаа сайжруулах хөтөлбөр”-ийн үйлчлэл:
Ашигтай ургамлын арвин орц, цэцгийн тоос, зөгийн лав нь ходоод-гэдэсний хэвийн ажиллагаа сэргээж, бие махбодиос хорт бодис гадагшлуулна. Зөгийн жилий нь үрэвсэл дарна. Уг хөтөлбөр нь ходоод-гэдэсний замын бүх эрхтэнүүдийн ажиллагааг сайжруулж, эрүүлжүүлнэ.
“Апиформула 1” үрэл (100гр)
- Годилыг үндэс нь ходоодны үйл ажиллагааг дэмжигч шилдэг ургамал.
- Ходоодны хүчил багадалтын ходоодны үрэвсэл, шархлааг анагаах, цээж хорсоход болон үрэвслийн эсрэг, ходоодны салст бүрхэвчийг хамгаалж, сэргээх үйлчилгээтэй.
- Хоолны хордлогын үед хэрэглэж, ходоод гэдэсний салст бүрхэвчийг цэвэрлэнэ, тогтмол хэрэглэвэл ходоодны хавдраас урьдчилан сэргийлнэ.
“Апиформула 2” үрэл (100гр)
- Үрлийн найрлагад орсон ургамлын ханд нь цөс зөөлөн хөөх, шээс хөөх үйлчилгээтэй.
- Хоолны дуршил сайжруулж, бие махбодийг цэвэрлэнэ.
- Хурц болон архаг гепатит, цөс зогсонгиших, цөсний үрэвслийн үед хэрэглэнэ.
- Гэдэсний ажиллагаа хэвийн болгож, гэдэсний шимэгчээс урьдчилан сэргийлнэ.
“Апиформула 3” үрэл (100гр)
- Нойр булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анагаахад (жилд 2-4 курс эмчилгээг 2-3 долоо хоногоор үргэлжлүүлэн) хэрэглэнэ.
- Чихрийн шижингийн үед цусан дахь сахарын төвшин бууруулж, нөхөн сэргээнэ.
- Нойр булчирхайн хурц, архаг үрэвсэл дарна.
Уг хөтөлбөрт нь нийт 42 хоногийн хэрэглээ болно.
- Апиформула 1 – 14 хоног
- Апиформула 2 – 14 хоног
- Апиформула 3 – 14 хоног
1 цайны халбага үрлийг 200мл бүлээн усаар даруулан өдөрт 3 удаа ууна.
- Ходоодны хүчил хэвийн бол хоолноос 30-40 минутын өмнө хэрэглэнэ.
- Ходоодны хүчил их бол хоолноос 1,5-2 цагийн өмнө хэрэглэнэ.
- Ходоодны хүчил бага бол хоолноос 15-20 минутын өмнө хэрэглэнэ.
- Цөсний өтгөрөлтэй бол Апиформула 1, Апиформула 2 үрлүүдийг хольж хэрэглэнэ.
Хослох бүтээгдэхүүнүүд