Зөгийн хортой эрдэст шавар (450гр)

13,900

Зөгийн хортой, нуурын эрдэст шавар таны мөгөөрс, арьсийг нөхөн сэргээнэ. Та гэртээ шавар эмчилгээг аваарай!

Зөгийн хороор баяжуулсан шавар нь таны арьсны гүнд асуудалтай хэсэгт хүрч үйлчилнэ.

Үйлчлэл

“Пелоид” шаврын үйлчлэл:

  • Үе мөч, яс, булчин, нугалам, шөрмөсний төрөл бүрийн өвчлөлийн үед хэрэглэнэ.
  • Цусан хангамж муудсантай холбоотой зүрх-судасны өвчлөл, венийн судасны цус өтгөрч бөглөрөхөд хэрэглэнэ.
  • Арьсны өвчлөл тухайлбал архаг экзем, псориазын үед хэрэглэхэд арьс нөхөн сэргээнэ.
  • Гоо сайхны зорилгоор арьсанд маск болгож тавихад арьсан дахь коллагены хэмжээг 3-4 дахин эрчимжүүлж, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Зөгийн хоронд гиалуроны хүчил агуулагддаг тул арьсийг толийлгож, үрчлээнээс сэргийлэхээс гадна нөсөө толбыг бүдэсгэж арьсийг цайруулна.

Нэмэлт мэдээлэл

Жин

450 гр

Найрлага

  • Пелоид шавар (эрдэст шавар)
  • Зөгийн хор

Уг шавар байгалийн баялаг орц бүхий эмчилгээний үйлчилгээтэй ба түүнд амьд бичил биет, биологийн идэвхит бодис, эрдэст давс, хий, амин дэм, фермент, даавар агуулагдана.

Зөгийн хортой пелоид шавар нь үрэвсэл сайн дарах, өвчин намдаах үйлчилгээтэй ба бодисын солилцоо тэнцвэржүүлнэ.

Шаврыг бариа засал, бигнүүр, төөнүүртэй хослон хэрэглэж болно. Мөн гоо сайхны зорилгоор маск тавьж хэрэглэхэд арьс зөөлрүүлэх, чангалах, залуужуулах үйлчилгээ үзүүлнэ

Хэрэглэх Заавар

  1. Шаврыг 38-40 хэм хүртэл бүлээсгэнэ.
  2. Шавраа арьсан дээр 1-2мм зузаантай түрхэж, гялгар уутаар орооно.
  3. Гаднаас нь бүлээн жин тавиад 15-30 минут байлгана.

Өдөр бүр хэрэглэж болно.
Курс 10-12 удаа.
Гоо сайхны зориулалтаар хэрэглэхдээ арьсанд нимгэн түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.

Үнэлгээ

Одоогоор сэтгэгдэл алга байна.

Эхний үнэлгээг өгөөрэй Зөгийн хортой эрдэст шавар (450гр)

Your email address will not be published. Required fields are marked *