“Эй-Пи-Ви” дусаалга прополисийн усан ханд

Прополис нь өвчин үүсгэгч бичил биетийн өсөлт, үржлийг дарангуйлах үйлчилгээтэй. Мөнгөний ионоор баяжуулсан прополисийн усан хандад тэсвэртэй нян, бактери, өвчин үүсгэгч бичил биет үгүйг эрдэмтэд судалгаагаар тогтоосон!

  • Ханиад, томуу, нусгайтах үед хамарт дусааж хэрэглэнэ.
  • Нүд үрэвсэх, улайх, өвдөг гарах, хараа муудах үед дусааж хэрэглэнэ.
  • Компьютер дээр их ажилладаг хүмүүс нүдээ хамгаалах зорилгоор хэрэглэнэ.
  • Чих шуугих, үрэвсэх, хатуурахад хэрэглэнэ.
  • Элдэв харшлын үед нүд, хамарт дусааж хэрэглэнэ.

Ойролцоо найрлагатай бүтээгдэхүүн

Хэрэглэгчийн үр дүнгээс

  1. Г.Ган-Эрдэнэ (эмэгтэй, нас 50)

    Би эмч хүн. Өөрийн хэрэглэгчийнхээ үр дүнгээс танилцуулъя 50 орчим настай малчин эр нүд нь улайгаад, нулимс нь гоожоод 7-8 жил болсон. Нүдний сайн гэсэн эмч болгонд үзүүлээд янз бүрийн эм дусааж, тос хавчуулаад намдахгүй хэцүү байна гэхэд нь би Эй Пи Ви-г дусааж нүдний хараа сайжруулаад их үр дүнтэй гэсэн. Гэтэл хаанаас авах вэ, би хэрэглэе, надад аваад ирээч гээд гуйхад нь би Эй-Пи-Ви аваачиж өгсөн. Маш сайн үр дүн өгч улайхгүй, хорсохгүй, нулимс гарахаа больсон. Дараа нь нөгөө дусаагуураа авах гэж бүх аптекаар олон газар хүүхдүүдээ явуулаад олсонгүй, надад хаана байдгийн заагаад өгөөч, маш сайн юм, ийм зүйл бас байдагаа, баярласан шүү гэсээр ирсэн.

    Хэрэглэгч

    Одоогоос 4 жилийн өмнө хамраас нь цус гараад тогтохгүй байгаа гэсэн дуудлага ирсэн. Тэр үед би сувилагчтайгаа гэрээр нярай хүүхэд үзээд явж байсан юм. Сувилагчаа эмнэлэг рүү явуулж, цус тогтоох зүйл аваад ир гээд явуулаад өөрөө тэр айл руу яваад ороход ээж, нөхөр нь айж сандарсан өвчтөн цонхийн цайсан их хэмжээний цус алдсан байсан. Тэгтэл нэгэн сургалт дээр багш зөгийн жилийг цус тогтоох үйлчилгээтэй гэж байсныг санаж цүнхэнд байсан (өөрөө байнга хэрэглэдэг) Эй Пи Ви-г гаргаад хэвтэж бай гээд дусаах гэтэл амаар нь цус гарч ирээд байсан. Тэгэхээр нь цусыг нь сайн нийлгэж байгаад Эй Пи Ви-г хамарт нь дусаасан тэр дороо 5 минут болоогүй хугацаанд цус нь тогтсон. Тэнд байсан ээж, нөхөр нь би ч өөрөө алмайртал гайхсан. Тогтохын аргагүй тийм их гарч байсан цус тийм түргэн хугацаанд тогтсонд их баярласан. Гайхамшиг гэдэг л тийм байдаг байх.

Үр дүнгээсээ хуваалцах