“Эй-Пи-Ви” прополисийн усан ханд

Прополис нь өвчин үүсгэгч бичил биетийн өсөлт, үржлийг дарангуйлах үйлчилгээтэй. Мөнгөний ионоор баяжуулсан прополисийн усан хандад тэсвэртэй нян, бактери, өвчин үүсгэгч бичил биет үгүйг эрдэмтэд судалгаагаар тогтоосон.

  • Ханиад томуу, ангина, хурц болон архаг бронхит, астм, хатгаа, сүрьеэний үед хэрэглэнэ. Курс нь 2-5 долоо хоног
  • Зүрх-судасны өвчин, даралт ихсэх үед хэрэглэнэ.
  • Ходоод-гэдэсний замын үрэвсэл, улайлт, шарх, цөсний чулуу, шамбарамын үед ууж хэрэглэнэ.
  • Элдэв харшил, хордлогын үед ууж хэрэглэнэ.
  • Дотоод шүүрлийн гаралтай эмгэг өвчний үед хавсарч хэрэглэнэ.
  • Шархлаа, түлэнхий, арьсны өвчинд шавшиж хэрэглэнэ.

Ойролцоо найрлагатай бүтээгдэхүүн

Хэрэглэгчийн үр дүнгээс

  1. А. Даваасүрэн (эмэгтэй, нас 58)

    Ханиад томуунд 0-2 насны хүүхдүүдэд Эй-Пи-Ви-г уулгахад үр дүн их сайтай байлаа. Хордлого, шарталтын үед бөөлжихөд Эй-Пи-Ви-г цайны халбагыг аяга усанд найруулж ойрхон 2 удаа дусааж бөөлжилт зогссон. Мөн Эй-Пи-Ви-г түлэнхий болон шарханд шавшиж хэрэглэхэд үр дүн сайтай байдаг.

    П.Амаасүрэн (эмэгтэй, нас 42)

    Манай Тенториумын бүтээгдэхүүн миний хүүгийн амь нас эрүүл мэндийг олон удаа хамгаалж, сэргээж, хүч тамир өгч туслаж байгаа. Анх хатгаа аваад 5 хоног өндөр халуунтай байлаа. Энэ үедээ Эй-Пи-Ви 20 дуслаар ууж, Тенториум тосыг биологийн идэвхит цэгүүд дээр түрхэж байсан. Мөн хүүгийн нүүрэн дээр нь үрэвсэлтэй, үрэвсэлгүй батга гарав. Ходоод гэдэсний хөтөлбөр, Апибальзам 1-ийг ууж, Апи-Бюст тосон түрхлэг гаднаас нь хэрэглэсэн. Арьс нь чангарч, батганы нүх агшсан. Нүүр царай нь өнгөлөг эрүүл харагддаг болсон. Одоо сорвийг нь арилгах л үлдсэн. Миний хүү Эй-Пи-Ви-г байнга хэрэглэдэг, тиймдээ ч ханиад, томууг ажрахдаггүй.

    Д.Мөнх-Эрдэнэ (39 настай, эмэгтэй)

    Би умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогдоод 2006 оны 7-12 сарын хооронд хавдрын туяа, хими эмчилгээг бүтэн курсээр хийлгэсэн. Эмчилгээний дараа биеийн байдал гайгүй байсан боловч хярзангийн орчим шарх үүсч, маш их зовиуртай байсан. Өдөр ирэх тусам өвчин орж, бүр сүүлдээ босч, сууж, явж, хэвтэж болохгүй их зовиурсан. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж намдахгүй болохоор нь Хөх хот руу явж эмчлүүлсэн. ХӨСҮТ-д дахин туяа шарлага шархандаа хийлгэсэн. Энэ шархыг туяа эмчилгээнээс үүссэн шарх гэж оношлов. Бүтэн найман сар шархаа эмчлэх гэж аргаа барлаа. Ингээд 2007 оны 2-р сард ТЕНТОРИУМ® компаний Эй-Пи-Ви-г шархандаа дусааж эхлэв. Эхлээд шарханд маань 6 дусал ордог байсан. Дөрвөн сар тасралтгүй хэрэглэсний үр дүнд шарх маань эдгэрч аньсан. Эй-Пи-Ви-ний ачаар биед зовиурлах зүйлгүй болсонд талархдаг. Одоо ТЕНТОРИУМ® компаний бүтээгдэхүүнийг дархлаа сэргээх зорилгоор байнга хэрэглэж байна.

    Цэрэнпил (эрэгтэй, нас 71)

    Ходоодны шархтай, ходоодоо дурандуулахад онош тааруу гарсан. Эй-Пи-Ви , Эрүүл мэндийн цогц хөтөлбөр-ийг 1 сар шахам хэрэглэсэн. Ходоодны шарх байхгүй болсон, бие сайжирсан.

    Ж.Оюун (эмэгтэй, нас 62)

    Би сая наадмаар рашаан сувилалд явсан. Рашаан нь цөс хөөх үйлчилгээтэй гэхээр нь хоёр аяга уутал маргааш өглөө нь миний хоёр нүдний зовхи ус хийчихсэн юм шиг хөөгөөд нээгдэхгүй байсан ба хамаг бие загатнасан. Тэгээд бодоход рашаан надад байсан харшлын юмыг хөдөлгөчихөж гэж бодсон. Тэр үед өөртөө байсан 200мл хэмжээтэй Эй-Пи-Ви-гээ ойр ойрхон ууж, Чилидония тосоо түрхээд Экстра-Бефунгин үрлээ өдрийн гурван удаа нэг халбагаар дүүрэн идээд өдөржингөө бүтээгдэхүүнээ хэрэглэсэн. Маргааш өглөө нь боссон чинь загатнаа намдаж, зовхины хаван буусан байсан. Тэрнээс хойш тасралтгүй хэрэглээд одоо зүгээр болсон.

Үр дүнгээсээ хуваалцах