Зөгий – Байгалийн хишиг

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн байгаль эхээсээ ургамал, жимсийг нь хүнсэндээ хэрэглэж, шимийг нь хүртэж ирсэн. Түүний дундаас зөгийн аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг мэдэрч, зөгий үржүүлж, зөгийн аж ахуй эрхэлсээр өдийг хүрчээ.

Зөгийн бал, зөгийн жилий (прополис), цэцгийн тоос, тоосормог, зөгийн сүүнцэр, зөгийн лав, зөгийн хор зэрэг зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн нь хүнсний төрөл зүйлд ордог ч эрүүл мэнд, гоо сайханд үнэлж баршгүй ашиг тустай.

Балт зөгий нь бүлээр амьдардаг байгалийн гайхамшигт шавьж юм. Энэ бяцхан ажилсаг шавьж нь үүрээ өөрөө барьж, хүнсээ өөрөө бэлдэж, үүрээ зөгийн жилийгээрээ ариутгаж, шаардлагатай бол зөгийн хороороо бүлээ хамгаалдаг. Зөгийн үүрний 10 гайхамшигийг одоо хир нь судалсаар байгаа бөгөөд шинэ шинэ гайхалтай нээлтүүд нь хүн төрөлхтнийг бишрүүлж байна.

ТЕНТОРИУМ® – Зөгийн тэргүүлэгч компани

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа тэргүүлэгч ОХУ-ын зөгийн аж ахуйн шилдэг ТЕНТОРИУМ® компани 1988 оноос эхлэн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран хүний мэнд, гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Тенториум Руланд үйлдвэр нь хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа зэрэг ханган нийлүүлэлтийн бүх үе шатанд ХАССП (Хүнсний аюулгүй байдлын Олон улсын систем)-ийн шаардлага, ISO 22000 стандартыг бүрэн хангаж ажилладаг.

АПИФИТО БҮТЭЭГДЭХҮҮН

ТЕНТОРИУМ® компаний бүтээгдэхүүнүүд нь АПИ буюу зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн, ФИТО буюу ашигт ургамлын төрөл зүйл оролцсон байгалийн гайхамшигт хослол бүхий дахин давтагдашгүй нандин бүтээгдэхүүн болж чаджээ.

Апифитобүтээгдэхүүнийг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр дархлаа сайжирч, биеийн эсэргүүцэл нэмэгдэн, идэвхтэй урт наслахад дэм болохоос гадна элдэв өвчин үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Мөн хүний бие махбодийн хэвийн өсөлт, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай шим тэжээлээр эсийг тэжээдгээрээ баяжуулсан хүнсний ангилалд ордог.