Зөгийн лав – Байгалийн нөөшлөгч

Зөгий зөв зургаан талт сархиагаа барихын тулд лавны булчирхайнаасаа ялгаруулдаг бодисыг зөгийн лав гэдэг. Зөгийн лав нь толинцор бүхий ширхэглэгээр ялгарч гардаг. Зөгийн нэг бүл жилдээ 0.5-2кг лав ялгаруулдаг.

Зөгийн лав нь он удаан жил биологийн шинж чанараа хадгалж чаддаг. Зөгийн лавны бүтцийг эрдэмтэд судалж үзээд байгаль дахь “хамгийн шилдэг, аюулгүй хадгалагч сав” гэж тодорхойлжээ. Зөвхөн зөгий төдийгүй зарим төрлийн ургамал лав төст бодис ялгаруулдаг байна. Энэ нь тухайн ургамал үр жимс, хальсаа хамгаалж, чийгээ хадгалах зориулалттай. Жишээ нь та алимны гадаргыг сайтар арчвал гялалзаж харагддаг.

Зөгийн лавны ач тус

Зөгийн лавыг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр ашигладаг бөгөөд арьсийг сайтар чийгшүүлж, уян хатан байдлыг хангахад тусалдаг байна. Мөн зөгийн лаванд витамин А агуулагддаг бөгөөд хүнийг тайвшруулах, стресс тайлах үйлчилгээтэй тул зөгийн лаваар лаа хийж, алжаал тайлах төвүүдэд өргөнөөр хэрэглэдэг.

Зөгийн лавтай бүтээгдэхүүн

ТЕНТОРИУМ® компани зөгийн лавны нөөшлөгч чанарыг ашиглан Тэжээлийн үрлүүдийн чанарыг алдуулахгүйгээр хадгалж чаджээ. Мөн зөгийн лавны найрлагатай Тосон түрхлэг, Арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь арьсийг чийгшүүлж, торгомсог зөөлөн болгодог.

ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.