Лавны эрвээхийн авгайлдан ханд-Судас цэвэрлэгч

Зөгийн үүрэн дотор зөгийн лаваар хооллож амьдардаг нэгэн төрлийн эрвээхий байдаг. Лавны эрвээхийн авгалдай нь зөгийн лавыг боловсруулж тэжээл хийн амьдарна. Энэхүү эрвээхий нь лавны хамгаалах бүрхүүлийг хайлуулж чаддаг онцгой чадвартайг эртний зөгийчид ажиглажээ. XVII зуунаас лавны эрвээхийн авгалдайн хандыг сүрьеэ өвчний эсрэг, үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд хэрэглүүлж байжээ. Энэхүү эмчилгээний аргаа үеэс үед үр хүүхэддээ дамжуулан нууцлан иржээ.

Авгалдайн хандны ач тус

Лавны эрвээхийн авгалдайн хандыг Оросын эрдэмтэд И.И.Мечников анх ул суурьтай шинжлэх ухааны талаас нь судалсан бөгөөд энэ эрдэм шинжилгээний судалгаа нь нян судлалын салбарт ихээхэн дэвшил авчирсан.

Лавны эрвээхийн хоол боловсруулагч фермент болох липаза, цераза нь бичил биет, бактерийн хамгаалалтын лаван бүрхүүлийг задалж, амьдрах чадваргүй болгохоос гадна судасны хананд хуримтлагдсан холестериныг уусгадаг. Лавны эрвээхийн хандыг зүрх-судасны систем, амьсгалын замын эрхтэнүүдийг дарангуйлдаг элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнд лавны эрвээхийн авгалдайн хандыг тогтмол хэрэглэвээс эд эрхтэний үйл ажиллагаа сэргээж, ширхэглэгт эсийн нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг.

Лавны эрвээхий нь зөвхөн авгалдай байхдаа л лаваар хооллодог бөгөөд насанд хүрсэн эрвээхий огт хооллодоггүй байна.

Авгалдайн хандтай бүтээгдэхүүн

ТЕНТОРИУМ® компани лавны эрвээхийн авгалдайн ялгаруулдаг Цераза ферментийн найрлагатай эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.