Тоосормог-зөгийн талх
Зөгий цэцгийн тоосыг цуглуулж сархиагтаа хийгээд, балтай хольж, сүүн хүчлээр исэлдүүлэн ферментжүүлж боловсруулсан бүтээгдэхүүнийг тоосормог гэнэ. Тоосормогийг “зөгийн талх” гэж зөгийчид нэрлэдэг.
Тоосормогийг боловсруулах нууцыг өнөөг хүртэл эрдэмтэд тайлж чадаагүй. Тоосормогийн найрлагад уураг 20%, нүүрс-ус 35%, эрдэст бодис 2.5%, сүүн хүчил, А, Е, В бүлгийн амин дэм ордог. Тоосормогийн найрлагад байдаг сүүн хүчлийн нөлөөгөөр тоосормог нь ашигт чанараа хэдэн жилээр ч алддаггүй онцлогтой.
Тоосормогийн ач тус
Тоосормог нь хүний биеийн цусны эргэлт сайжруулж, хоол боловсруулах болон дотоод шүүрлийн систем нөхөн сэргээж, дархлаа сайжруулж, бие махбодийн дасан зохицох чадварыг дээшлүүлдэг.
Тоосормогтой бүтээгдэхүүн
ТЕНТОРИУМ® компани тоосормогтой тэжээлийн үрэл үйлдвэрлэдэг.