Үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий заалт www.tentorium.mn цахим худалдааны сайт нь Алтан-Апи ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Хэрэглэгч tentorium.mn цахим худалдаа үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно. Бэлэн байгаа барааг захиалга хийгдсэнээс хойш 24-72 цагийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Алтан-Апи ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина. tentorium.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

Хоёр. хэрэглэгчийн анхаарах зүйлс Цахим худалдааны тэмдэгтүүд нь ОХУ-ын зөгийн аж ахуйн ТЕНТОРИУМ компанийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшируулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно. Онлайн хичээлүүд нь Эрүүл мэндийн көүч Ж.Бямбажавын оюуны өмч бөгөөд хичээлүүдийг хэсэгчилсэн болон бүхэлд нь хуулбарлах, дуурайхыг хориглоно. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Алтан-Апи ХХК бүрэн хариуцна. Хэрэглэгч нь tentorium.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг Алтан-Апи ХХК хариуцахгүй болно. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, хамтран ажиллах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.

Гурав. захиалга хийх, захиалга баталгаажих, захиалга цуцлах хугацаа Захиалга авах хугацаа: Хэрэглэгч tentorium.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа: Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 72 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай. Захиалгын төлбөр 72 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой. Хэрэглэгч 72 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд Алтан-Апи ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа: tentorium.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд, бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээж байна. Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн байгаа барааг 24-72 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэж өгнө.

Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

Бусад

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв tentorium.mn худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.