Эр зөгийн сүүмцэр гэж юу вэ?
Ажлын болон эр зөгийн эрт болон хожуу үеийн авгалдайн үр хөврөл нь сархиагт тусгай шингэнд боловсорч нэгэн жигд өтгөн зуурмаг болсныг эр зөгийн сүүмцэр гэнэ. Эр зөгийн сүүмцэр нь залуужуулах онцгой үйлчилгээтэй байдгаас гадна эр хүний бэлгийн чадавхийг сайжруулах биологийн идэвхит онцгой чанартай. Зөгийн үүрийг сүйтгэдэг баавгай, дорго болон бусад амьтад хамгийн түрүүнд эр зөгийн сүүнцэрийг иддэг байна. Эдгээр амьтад уургийн дутагдлаа нөхөхийн тулд үүнд маш дуртай байдаг.
Эр зөгийн сүүмцэрийн ач тус
Эр зөгийн сүүмцэр дэх уургийн хэмжээ нь аминхүчлийн тэнцвэртэй байдалд байгаа төгс уургийн төлөөллөөс бараг 1,5 дахин их байдаг байна. Дэлхийн Хөдөө аж ахуйн нийгэмлэг (FAO)- ээс гаргасан судалгаагаар эр зөгийн сүүнцэрт 37 аминхүчил, 30 гаруй ханаагүй өөх тосны хүчил, A, D, E, В-ийн төрлийн амин дэмүүд агуулагддаг болохыг тогтоожээ. Эр зөгийн сүүмцэр нь метаболизм буюу эс хуваагдах, эс нөхөн төлжих, гадны таагүй нөлөөнд хариу үйлдэл хийх механизмыг сайжруулснаар булчингийн өндөр үр бүтээлтэй үйл ажиллагааг дэмждэг. Амьтны гаралтай бүтээгдэхүүнд байдаг холестерины нэгдэлүүд огт байдаггүй бөгөөд түүний антагонист болох ашигт фитостеринуудын агууламжтай. Энэ нь холестериныг уусгаж, дахин үүсгэхээс урьдчилан сэргийлдэг.
Эр зөгийн сүүмцэртэй бүтээгдэхүүн
ТЕНТОРИУМ® компани эр зөгийн сүүмцэртэй МОЛОЧКО ТРУТНЕВОЕ үрлийг үйлдвэрлэж та бүхэнд хүргэж байна.