Мөнгөний ионоор баяжуулсан зөгийн жилийн усан ханд

Тенториум компанийн үйлдвэрлэж байгаа зөгийн жилийний хандууд

Эй-пи-ви буюу зөгийн жилийний усан ханд/мөнгөнийн ионоор баяжуулсан/

Жилийг усан ханд болгох явцад өөр нэг хэсэг идэвхтэй найрлага бүхий бодис-гидроксилийн хүчлийг гаргаж авдаг. Эдгээр хүчлүүд нь үрэвсэл, бактер, вирус, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг шинж чанартай. Өөрөөр хэлбэл хүний бие махбодийг хүрээлэн байгаа таагүй орчин, эмгэг төрүүлэгч биетээс хамгаалж байдаг гэсэн үг.

Гидроксилийн хүчлийг алим, лийр, усан үзэм, гүзээлзгэнэ, нэрс, манго зэрэг жимсний мод, ургамлаас, мөн түүнчлэн байцаа, чихэрлэг перец, улаан лооль гэх мэтээс уламжлалт аргаар гаргаж авч болдог. Мөн кофе, цай, шоколад, тосны үрэнд хүртэл байдаг. Зөгий нь эдгээр ургамлуудаас жилийг цуглуулж боловсруулдаг.

Зөгийн жилийг маш нарийн үйлдвэрлэлийн технологиор ханд болгож авдаг. Бүтэц дэхь гидроксилийн хүчлийг хамгаалахын тулд маш нарийн цаг хугацааны хязгаартай,  хэд хэдэн хэсэгт хуваана. Зөгийн жилийний усан хандны нэг онцлог нь эдгээр хүчлүүдийн агууламжийг багтааж чадсанд байдаг. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан хүчлүүд байх ёстой хэмжээгээрээ агуулагдсан байна гэсэн үг. Ер нь гидроксилийн хүчлийн нийт агууламж нь /концетрац/ тогтвортой байдаг гэхдээ бага зэргийн нэмэх, хасахтай байж болно. Өнгө, үнэр, амтнаас шалтгаалахгүй нэг л тоон дээр байдаг.

Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж жилий өөрөө янз бүр байдаг. Нэг зөгийн аж ахуйгаас жил бүр өөр өөр жилий гарах ч тохиолдол байдаг. Энэ үед ч гилроксилийн хүчил нэг л хэмжээндээ байдаг.

Гидроксилийн хүчил вирусын эсрэг үйлчилгээ үзүүлж байгаа нь хэрэглэгчдийн үр дүнгээр баталгаажсаар байна. Тиймээс аливаа вирусээс  урьдчилан сэргийлэх зорилгоор зөгийн жилийтэй бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх шаардлага гарч байна.

Түүнээс гадна маш сонирхолтой анагаах ухааны туршилтууд хийгдсэн. Москва дахь Гидро-интерлогийн шинжлэх ухааны институт зөгийн жилийний усан хандыг хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа, ходоодны шархыг үүсгэгч хеликобактерт үзүүлэх үйлчилгээг судалсан. Судалгаанд оролцогчдын 57,1% нь вирус устсан, 42,9% нь вирусын тоо цөөрсөн гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр жилийний усан ханд хеликобактерыг дарангуйлдаг нь батлагдсан.

Гэрийн аргаар жилийний усан ханд гарах боломжгүй. Яагаад гэвэл бид маш нарийн нөхцөлд гаргадаг. Гэрийн нөхцөлд бол буцалгасан ханд л гарна. Энэнд зөгийн жилийний ашигтай үйлчилгээ багаснаа л гэсэн үг.

Мөнгөний ионоор баяжуулсан зөгийн жилийн усан ханд

Мөнгөний ионоор баяжуулсан зөгийн жилийн усан ханд нь нян, вирус, мөөгөнцөр зэрэг өвчин үүсгэгчийн өсөлт, үржлийг дарангуйлах онцгой үйлчилгээтэй.

Хүний биед өвчин үүсгэгч гадны бичил биет орсноор олон төрлийн халдварт өвчнийг үүсгэж, эрхтэн, эрхтэн тогтолцоог гэмтээдэг. Зөгийн жилий нь өвчин үүсгэгчийг устгагч хүний дархлааны эсүүдийг сэрээж, хэвийн ажиллахад тусалдаг, байгалийн хамгаалагч юм.

Зөгийн жилийн усан хандыг дотуур болон гадуур бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой байдаг.

  • Ханиад томуу, хоолойн ангина, хурц болон архаг бронхит, астм, хатгааны үед үрэвсэл дарна.
  • Улаан хоолой, ходоод, цөсний хүүдий, элэг, нойр булчирхай, нарийн бүдүүн шулуун гэдэсний үрэвсэл, улайлт, шарх анагаана.
  • Зүрх-судасны өвчин, даралт ихсэх үед хэрэглэнэ.
  • Элдэв харшил, хордлогын үед хордлого тайлж, тайвшруулна.
  • Арьс, салст (нүд, хамар, хоолой, чих)-ний үрэвсэл, шарх, гэмтлийн үед загтнаа намдааж, хурдан нөхөн сэргээнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах