Хеликобактерийн Эмчилгээний Үед Эдгээрээс Татгалз!

Монголчуудад зонхилон оношлогддог хорт хавдрын өвчлөлийн II байранд ходоодны хорт хавдар ордог бол уг хавдрын 80% нь хеликобактериас үүдэлтэй байдаг.
Хеликобактерийн эсрэг эмчилгээг хийлгэсэн ч үр дүн сайнгүй, дахилт ихтэй байдаг. Үүнд тухайн хүний хооллолт, амьдралын хэв маяг ихээхэн хамаардаг. Хеликобактерийн тоог  ихэсгэдэг хүнс хэрэглэх тохиолдолд эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
Хеликобактерийн тоог нэмэгдүүлдэг хоол хүнс идсэнээр ходоодны хамгаалах урвал суларч, улмаар ходоод шархалж, хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг бол эрүүл хүнс нь бие махбодийг өвчин үүсгэгч бактеритай тэмцэхэд тусалдаг.

Хеликобактерийн эмчилгээнд юу сөргөөр нөлөөлдөг вэ?

Нүүрс-ус. Хеликобактери болон бусад бактериуд нь бүгд амьд биетүүд юм. Иймээс бусад амьд биетийн нэгэн адилаар амьдрахын тулд зайлшгүй тэжээл авах шаардлагатай болдог. Хеликобактери нь нүүрс-усанд тун дуртай. Иймд аль болох сахар агуулсан хүнс болох:

  • Савалгаатай жимсний шүүс
  • Жигнэмэг, нарийн боов, амттан
  • Хийжүүлсэн ундаа

зэрэг “ашиггүй нүүрс-ус”-ны хэрэглээгээ багасгаарай. Эдгээр хүнс нь хеликобактерийн амьдрах чадварыг нэмэгдүүлж, өсөлтийг дэмждэг байна.

Давс. Давсны хэт их хэрэглээ нь ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь ходоодыг өөрийг нь хамгаалж байдаг давхарга болох салст бүрхэвч гэж байдаг. Давс нь уг давхаргыг ихээр гэмтээж, ходоодны хүчил нь хеликобактерийн ялгаруулах хүчилтэй нийлээд ходоодны булчин давхаргыг гэмтээж, ходоодыг үрэвсүүлж эхэлдэг.

Удаан хугацаагаар давс их хэрэглэх тохиолдолд ходоод шархалдаг. Увс, Баян-Өлгий зэрэг баруун аймгийн иргэдэд ходоодны хорт хавдар их оношлогддог. Энэ нь тэдний хүнсэндээ давсыг ердийнхөөс 2-3 дахин их хэрэглэдэгтэй шууд холбоотой.

Гэхдээ давснаас бүрэн татгалзаж болохгүй. Ялангуяа биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс, спортоор хичээллэдэг хүмүүс давсыг зохистой хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хеликобактери таны ходоодыг дотроос нь гэмтээхээс сэргийлэхийн тулд давсны хэмжээ, хэрэглэх давтамжаа аль болох багасгаарай.

Даршилсан хүнс. Даршилсан хүнсний ногоо, даршилсан нарийн ногоог хийхдээ их хэмжээгээр давс, ускус хийдэг. Эдгээр нь ходоодыг бактериас хамгаалагч салст бүрхэвчийг гэмтээдэг. Хэрэв та даршилсан хүнсэнд үнэхээр дуртай бол үйлдвэрлэлийн аргаар хийгдсэн хүнсний оронд аль болох өөрийн гараар бэлтгэж хийсэн хүнс хэрэглээрэй.

Кофе. Олон судалгаагаар кофе нь ходоодны ханыг гэмтээдэг болохыг тогтоожээ. Ялангуяа өлөн дээрээ кофе уух нь тун осолтой байдаг. Энэ нь хеликобактерийн тарих хөнөөлийг нэмэгдүүлдэг байна.

Согтууруулах ундаа. Архи, дарс, пиво хэрэглэх нь ходоод гэдэсний замын үрэвсэл, ходоодны шархыг улам сэдрээдэг. Согтууруулах ундааг их бага ямар ч хэмжээгээр хэрэглэсэн ходоодонд сөрөг нөлөөтэй. Бидний идсэн уусан зүйлс нарийн гэдэсний хананд шимэгддэг бол зөвхөн архи ходоодны хананд шимэгддэг. Хундага гашуун дарс ууснаар хеликобактери үржихэд таатай нөлөө үзүүлдэг байна.

Цардуулаг хүнс. Цардуул агуулсан бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд тухайлбал талх, нарийн боов, бялуу зэрэг нь хоол тэжээлийн шимт бодисыг гэдэсний хананд шимэгдэлтийг багасгаж, үрэвсүүлдэг. Ийм хүнсийг хеликобактери шингээж, таны гэдсэнд тухтайяа амьдрах нөхцөл бүрддэг.

Эдгээр хүнсийг огт хэрэглэхгүй байх нь мэдээж төвөгтэй ч хеликобактерийн эсрэг эмчилгээний үед эхлээд аль болох хэрэглээгээ багасгаад үзээрэй. Өөрийн идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүний таны эрүүл мэндэд үзүүлэх ач тус, түүнд учруулах хор уршигын талаар сайн судалж байж хүнсээ авч хэвшээрэй.

Хэрэв та эдгээр татгалзах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй бол эмчилгээний үр дүн сайжирч, эдгэрэлт хурдасна.

Ходоодны салст бүрхэвчийг хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй зөгийн жилийн хандуудыг эмчилгээний өмнө, эмчилгээ хийлгэх явцад болон эмчилгээний дараа хэрэглэвэл онцгой тустай байдаг.

Зураг дээр дарж бүтээгдэхүүн захиалаарай.

⬇️⬇️⬇️

Зөгийн жилий

Ходоодны шарханд дээрх хөтөлбөрийг хэрэглэсэн хэрэглэгчийн үр дүнг сонсоорой.

⬇️⬇️⬇️


Холбоотой нийтлэлүүд: 

Хэрэв Та Зөгийн жилийн бүтээгдэхүүнүүдийг 5% ХЯМДРАЛТАЙ авахыг хүсвэл доорх хэсгийг бөглөнө үү. Бид таны мейлээр КУПОН КОД илгээх болно.

 

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах