Зөгийн жилийн тосон ханд “Апибальзам-1” (100 мл)

36,700

Зөгийн жилийн тосон ханд – Үрэвсэл, шарх анагаагч

Ходоод-гэдэсний замын үрэвсэлт өвчний үед улайлт, үрэвсэл, шарх анагаах, салстыг нөхөн сэргээх, хамгаалах онцгой үйлчилгээтэй.

Тайлбар

“Апибальзам 1” зөгийн жилийн тосон хандны үйлчлэл:

  • Улаан хоолой, ходоодны улайлт, үрэвсэл шарханд хэрэглэнэ.
  • Шамбарам, бөөр, давсаг, түрүү булчирхайн үрэвслийн өвчний үед хэрэглэнэ.
  • Бронхит, астма, ангина, сүрьеэ, псориаз, халдварт өвчин, амын хөндийн хавдрын үед хэрэглэнэ.
  • Умай хүзүүний үрэвсэл, үрэвсэл мөөнгөнцрийн эсрэг онцгой үйлчилгээтэй.

Нэмэлт мэдээлэл

Жин

100 мл

Найрлага

Зөгийн жилийн өтгөрүүлсэн тосон ханд

Хэрэглэх Заавар

  • Өдөрт 3 удаа 1 цайны халбага хандыг хоолноос өмнө 20-30 минутын өмнө ууж хэрэглэнэ.
  • Улаан хоолойн сөөргөөт үрэвсэл, ходоодны үрэвсэл, шархны үед өдөрт 3 удаа 1 цайны халбага хандыг хоолноос 1 цагийн дараа ууна.
  • Шамбарам, түрүү булчирхайн үрэвсэл, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед 5гр-ийн тариураар Апибальзам-1 тосон ханднаас 3гр-ийг соруулж, Витус-Фактор тосноос 1/4 цайны халбага хэмжээтэйг авч, хоёр тосоо сайтар холин, тариурын бүлүүрийг авч тариурт хийнэ. Хошного орчмоо угааж цэвэрлээд, зүүгүй тариураа шулуун гэдсэнд хийж, шахна.
  • Хоолойны ангины үед өдөрт 3 удаа хоол идсэний дараа 1 цайны халбаганы хэмжээтэй хандаар хоолойгоо зайлж, ууна.
  • Ханиад томууны үед хамрын нэг нүхэнд 2 дуслаар өдөрт 2-3 удаа дусаана.
  • Арьсны үрэвсэл, шархны үед арьсанд нимгэн түрхэж, марлиар орооно. Хэвтрийн хүмүүст түрхэж хэрэглэхэд арьс нурах, цоорохоос сэргийлнэ.
  • Бөөр, давсагны үрэвслийн үед уг тосыг Апикрем тостой 1:2 харьцаатай холин, бөөрний харалдаа ууц нуруундаа түрхэж, иллэг хийнэ. Шаардлагатай тохиолдолд бэлгийн орчмыг угааж цэвэрлэсний дараа шээсний сүвэн дээр түрхэнэ.

Reviews

Хараахан үнэлгээ өгөөгүй байна.

“Зөгийн жилийн тосон ханд “Апибальзам-1” (100 мл)”-д та эхний үнэлгээг өгөөрэй

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн