Хэрэглэгдэх зүйлс:
Зөгийн бал (1 хоолны халбага), гурил (1 хоолны халбага), ургамлын тос (1 цайны халбага), бинт (4-6 давхар), хөвөн, хүнсний гялгар уут ордог.
Насанд хүрэгчид бигнүүрийн үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд 1ц/х горчиц нэмж хольж болно.
Бигнүүрийн үйлчилгээ: Зөгийн бал нь бие махбодь дахь үрэвслийг дарангуйлна. Халуун үйлчилгээ нь цэр ховхлож цусны эргэлтийг нэмэгдүүлнэ. Бигнүүр тавьсны дараа үр дүн нь маш хурдан мэдрэгддэг.
Энэ аргыг хүүхдэд (6-аас дээш сартай), том хүнд хэрэглэж болно. Халуунтай үед эсвэл бигнүүрт орсон зүйлсийн аль нэгэнд харшилдаг бол хэрэглэж болохгүй.
- Зөгийн бал, ургамлын тосоо холин 40-50С буюу бүлээн болтол халаагаад гурилтай холино. Хэрвээ хэт шингэн байвал бага зэрэг гурил нэмж болно. Бинтэндээ зуурмагаа шингээнэ.
- Бигнүүрээ цээжинд, эсвэл далны хооронд тавина. Цээжинд тавибал зүрхнээс дээш байрлаж байх ёстой.
- Бигнүүр дээрээ хүнсний гялгар уутаа наагаад дээрээс нь хөвөнгөө зулж тавина.
- Зурагт үзүүлсэнээр ороолтоор ороож, унтлагын хувцас, эсвэл футболк өмсгөнө.Хүүхдэд бигнүүрийг унтахаас 2-3 цагийн өмнө тавина. Насанд хүрэгчид унтахын өмнө тавиад өглөө нь бигнүүрээ авна. Бигнүүрийг 3-7 удаа тавина.
Давхар ханиалга намдаах бүтээгдэхүүн хэрэглэж болно.
Leave a Reply