Ходоодны шарханд зөгий жилий хэрэглэх нь

Ходоодны шарх бол архаг өвчин.Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад соривжиж, дахин, дахин задарч байдаг.Шарх нь ходооны улайлт, 12 нугалаа гэдэсний үрэвслээс үүдэлтэй.Ямар ч насны хүмүүст тохиолддог, гэхдээ ихэнхдээ 30-40 насныханд их тохиолддог.Түүний дотор эрэгтэйчүүдэд 6-7 дахин илүү тохиолддог.

Жилий бол байгалийн антибиоток тул жилийг хэрэглэхэд ямар ч аюулгүй. Харин ч химийн гаралтай эм бэлдмэл хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнд дисбактериоз үүсдэг бол жилий түүнийг зохицуулдаг.Учир нь жилийний үйлчилгээ нь өвчин үүсгэгч нянг дарангуйлдаг, мөн бие мах бодийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай нянг хадгалж чаддаг. Судалгаагаар жилий 100 гаруй өвчиний үед хэрэглэхэд маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон.Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай.Жилий зөвхөн нян биш бактери, вирус, мөөгөнцөр, үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй.

Жилий хоол боловсруулах эрхтэний салст бүрхэвчинд шууд идэвхитэй нөлөө үзүүлдэг учир ходоодны үрэвсэл, улайлтыг түргэн хугацаанд эмчилнэ.Ходоодны болон шулуун гэдэсний шархыг богино хугацаанд аниулдаг. Зөгийн жилийний усан ханд нь ходоод, 12 нугалаа гэдэсний үрэвсэл, улайлт, шарх, хавдрыг үүсгэгч хеликобактерийг устгадаг болох нь туршилтаар батлагдсан.Ходоодны шарх анихдаа ямарч соривгүй эдгэрдэг. Жилийг тогтмол хэрэглэснээр дахин өвчлөхгүй байх боломжтой.

Түүнээс гадна жилий нь өвчин намдаах, цус тогтоох, хаван бууруулах үйлчилгээтэй.

ТЕНТОРИУМ® компанийн зөгийн жилийтэй бүтээгдэхүүнүүд нь тусгай лаборатораар шалгагдсан бүтээгдэхүүнүүд юм. 

Зөгийн жилийн усан хандЭй Пи Ви  

  • Ходоод-гэдэсний замын үрэвсэл, улайлт, шарх, цөсний чулуу, шамбарамын үед ууж хэрэглэнэ.
  • Шархлаа, түлэнхий, арьсны өвчинд шавшиж хэрэглэнэ.
  • Ханиад томуу, ангина, хурц болон архаг бронхит, астм, хатгаа, сүрьеэний үед хэрэглэнэ. Курс нь 2-5 долоо хоног

Зөгийн жилийн өтгөрүүлсэн усан хандПродукт №3

  • Ходоодны шарх, улайлтын үед хэрэглэнэ. Мөн хеликобактерийн эсрэг үйлчилгээтэй.
  • Өвчин намдаах, антибиотик үйлчилгээтэй ба хор тайлах чадвартай.
  • Бактери,нянгийн эсрэг, вирусын өсөлтийг дарангуйлах, үрэвслийн эсрэг, дархлаажуулах үйлчилгээтэй.

Зөгийн жилийн тосон хандАпибальзам 1

  • Ходоод-гэдэсний замын үрэвсэл, улайлт, шарханд хэрэглэнэ.
  • Бронхит, астма, ангина, сүрье, псориаз, халдварт өвчин, амын хөндийн хавдрын үед хэрэглэнэ.

 

Холбоотой нийтлэл: Ходоодны шарх ба шинж тэмдэг, үр дагавар!

Төстэй мэдээллүүд

2 Сэтгэгдэл

  1. соёл-эрдэнэ

    Сайн байна уу Энэ жилийг ходооны шарханд яаж хэрэглэх вэ? Яаж хэрэглэх юу юу орох талаар ойлгомжтой хэлж өгнө YY баярлалаа

    Reply
    1. Tentorium

      Сайн байна уу. Зөгийн жилийг усан тосон ханд хэлбэрээр нь хэрэглэж болно. Ходоодны элдэв өвчлөл, шарх, хеликобактерид ууж хэрэглэнэ.Та энэ бүтээгдэхүүнүүдийг сонирхож үзээрэй.
      Доорх линк дээр дараарай.
      https://tentorium.mn/%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D1%85%D2%AF%D2%AF%D0%BD/%D0%B0%D0%BF%D0%B8%D0%B1%D0%B0%D0%BB%D1%8C%D0%B7%D0%B0%D0%BC-1/-Тосон ханд

      https://tentorium.mn/%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D1%85%D2%AF%D2%AF%D0%BD/%D0%BF%D1%80%D0%BE%D0%B4%D1%83%D0%BA%D1%82-%E2%84%963/-Усан ханд

      Reply

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *